Чуулганаар үлдсэн долоон сайдыг томилно
2017/10/19
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас болно. Чуулганы хуралдаанаар томилогдоогүй үлдсэн долоон сайдыг үргэлжлүүлэн томилох юм.
Өчигдрийн хуралдаанаар Шадар сайдаар Ө.Энхтүвшинг, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатарыг, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг, Батлан хамгаалахын сайдаар Н.Энхболдыг, БОАЖ-ын сайдаар Н.Цэрэнбатыг, Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатарыг, Хууль зүйн сайдаар Ц.Нямдорж, ХНХ-ын сайдаар С.Чинзориг нарыг томилсон юм.
Чуулганы хурал 10.00 цагаас Барилга хот байгуулалтын сайдын томилгоогоор эхэлнэ.