Хар залуугаараа гэлэнмаа
2017/10/19
Сайн байцгаана уу би захиа бичиж байгаадаа итгэж ч чадахгүй байна. Ингээд бичиж байгаа нт миний хувьд том зориг шүү.
Би одоо 27 настай хүнтэй унтаагүй 3 жил болж байна. Яагаад ийм удаа юм бэ гэхээр нөхрөөсөө салаад дахиж хэзээ ч эрэгтэй хүнтэй ойртох сэтгэл хүсэл төрөөгүй. Ганц ч удаа мсж утсаар ярих тухай тийм зүйл байгаагүй. Би 3 настай охинтой тэгээд охиноосоо айх ичих бас охиныхоо аавд сэтгэл минь үнэнч болоод ч тэрүү хэдий салсан ч гэсэн гэж бодоод амьдраад байдаг.
Гэтэл энэ бие минь хар залуугаараа гэлэнмаа боллоошт гэж бас бодох юм. Охины аавтай бол дахиж нийлэх боломжгүй юм л даа. Тэглээ гээд энэ чигээрээ ингээд яваад байх уу яах ёстой вэ? Ер нь бол охины ааваас өөр хүн байгагүй гэхэд болно. Тэгэхээр 27 нас хүртлээ 1 л эр хүнтэй унтаж үзээд жирмээ болоод салсан гэхүүдээ.
Бас өөртөө хэт их бардам зантай юмаа. Эр хүнд гомдсон л бол дахиж харахгүй, харьцахгүй гэх сэтгэлтэй. Би өөрийгөө яаж засах вэ? Яаж өөрийнхөө энэ үзэл бодлоо засахаа ч мэдэхгүй байна…
cekc.mn
Зочин · 2017/10/24
Цаг хугацаа аяндаа бүх зүйлийг чинь заагаад өгөх биз дээ. Эр хүнд гомдлоо гээд амьдралаас чинь алша болчихгүй байх. Туслах нэг нь байхад шоглох нэг нь бас байнаа байна. Уурлуулах нэг нь байхад уяраах нэг нь ч бас таарч л таараа. Энэ чиний л амьдрал өөрийнхөөрөө амьдар. Ганцхан зүйлийг л хэлье. Цаг хугацаа өнгөрсний дараа тэгэх минь ч яалаа даа гэж халаглах юм бол өөртөө л гомдож яваарай даа. Амжилт
зочин · 2017/10/24
жаахан хувиа хичээгч зантай хүн өөрийгөө ийм байдалд оруулдаг юм жаахан нийтэч байх хэрэгтэй салсан хүнээ март хүн нэг л амьдардаг байгалийн хуультай хүний үзэх, эдлэх бүх зүйлийг өөрөөсөө бүү хармал харин хэтэрвэл завхай болно гэдэгийг анхаарч яв юм хэмжээ хязгаартай байх ёстой шүү бүсгүй минь
шоогоо · 2017/10/23
Байгаль өгсөн юмыг авах гээх нь таны хэрэг
Zochin · 2017/10/19
Yrishig zvger negmoson tsewershchixgvi yu...
zochin · 2017/10/19
odoo sahil hyrteh l yldej