Сайн байна уу та бүхэнтэйгээ сэтгэлээ хуваалцах гэсэн юмаа ойлгоорой. Би одоо 28 настай хуримаа хийгээд 6 жил болчихлоо. Нөхөр маань одоогоос жилийн өмнө өөр хүнтэй болчихсон юмаа.

Би мэдсээр байж хөөрхөн хүүхдүүдээ эцэггүй болгомооргүй байна. Тэр 2 уулзаж одоог хүртэл юж бичиж ярьдаг нөгөө хүүхэн нь ч бас гэр бүлтэй болохоор болчих болвуу гэж бодохоор болих шинжгүй яг л жаахан хүүхэд чихэр жимсээр хуурдаг шиг намайг хуурчихаад байх юмаа.

Одоо сүүлийн үед бүр зоддог болоод байх юмаа. 1 нэг ч биш хэд хэдэн удаа хүүхдүүдийн минь дэргэд зодлоо. Салий гэж бодсон ч эцэг эхийнхээ санааг зовоож байхаар өөрөө л үйл лайгаа үүрэхээс гэж бодоод шаналаж байна. Яг энэ бүхнийг ийм байна тийм байна гээд найз нартаа ч ярихад хэцүү санагдааад дотроо л бодож шаналаж сууна. Зөвлөөчээ хүмүүсээ…

cekc.mn