ХНХ-ын сайд С.Чинзориг тамгаа гардаж авлаа
2017/10/20
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд УИХ-ын гишүүн С.Чинзориг тамгаа гардаж авлаа. томилогдсон С.Чинзоригт Хөдөлмөр, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд асан Н.Номтойбаяр яамны тамга өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн болон хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудынхаа тайланг хамтаар хүлээлгэн өгсөн юм.
Сайд нарын ажлыг хүлээлцэхэд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин энэ салбарт ажиллаж байсан, төрд олон жил зүтгэсэн туршлагатай хүн ирж буйг онцлоод сайд нарт амжилт хүслээ.
Тамга гардуулж өгөх үеэрээ сайд асан Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг сайн мэдэх хүнд ажлаа өгч байгаадаа олзуурхаж буйгаа илэрхийлээд эхлүүлсэн ажлаа амжилттай үргэлжлүүлэхэд УИХ-ын гишүүний хувьд туслаж дэмжинэ гэдгээ хэлж, таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье" гэлээ.
Шинээр томилогдсон сайд С.Чинзориг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон, та бүхэнтэй хамт сонгуулийн мөрийн хөтөлбөр болоод Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ирж байгаадаа баяртай байна. Энэ яаманд би дэд сайдаар найман жил ажилласан, мөн Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан та бүхэнтэй хамтраад салбарынхаа асуудлыг цаашид хурдан шуурхай шийдвэрлэж, ажиллаж чадна гэж үзэж байна. Н.Номтойбаяр сайдын хувьд шинэ залуу хүн хоёр яамыг нэгтгэж, үндсэн чиглэлийн яам болгож богино хугацаанд багагүй ажил хийсэн. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихад бэлэн болгосон, Ахмадын насны хишиг гээд олон шинэ ажлыг хэрэгжүүлсэн. Цаашдаа ч бидний ажлыг мэдэх хүний хувьд дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Номтойбаяр сайдад та бүхнийхээ өмнөөс амжилт хүсч, сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.