Сайт хэвлэл мэдээллээр олны танил эрхмүүдийн олон янзын мэдээлэл гарах болсон. Тэдгээр мэдээлэл харин сүүлийн үед төдийлөн үнэн бодит байж чадахаа байжээ.

Зүгээр нэг зураг дээр үндэслээд л мэдээ гаргачих төдий. Үүний нэг жишээ нь “Мотив” хамтлагийн гишүүн Ганбаатар эхнэр Ж.Акботатай эргэн нийлсэн гэх мэдээлэл байв. UBS телевизийн “Universe Best Songs” наадмаас төрөн гарсан энэ хос бяцхан хүүтэй болсон ч залуу хүмүүс алдаж, онох зүйл байсан учир эхлүүлсэн амьдралаа 2 тийш болгосон билээ.

Харин саяхан нэгэн сэтгүүлд Акбота хүүгийнхээ хамт зургаа авахуулжээ. Үүний дараа хуучин нөхөр нь хүүхдийн хамт зургаа авахуулах санал тавьсан байна. Гэтэл зүгээр авахуулсан зургийг харсан зарим сайт тэднийг эргэн нийлсэн талаар бичжээ. Үнэн хэрэгтээ тэд эргэн нийлээгүй бөгөөд тус тусын амьдралаа хөөсөн тэд сайн найзуудын харилцаатай үлдэн дундаасаа төрсөн хүүгийнхээ хамт зүгээр л нэгэн сэтгүүлд гаргахаар зургаа авахуулсан аж.

С.Отгон