Цутгамал суурьтай авагддаг шүдэлбэр нь өнөө үед хэрэглэгдэж байгаа хамгийн боловсронгуй авагддаг шүдэлбэр бөгөөд өөр төрлийн үдэлбэрээс олон давуу талтай. Тухайлбал:

  • Олон ширхэг дэгээ даравчны тусламжтайгаар зажлалтын        даралтыг бусад шүдэнд дамжуулж өгнө.

  • Бат бөх, эдэлгээ удаан.

  • Аманд эзлэх зай багатай (бага зай эзэлдэг учир дасахад хурдан, хэл яриа болон амт мэдрэхэд өөрчлөлт оруулдаггүй).

  • Тусгай даравч дэгээний тусламжтай зажлах үед үүсэх ачаалалыг хуванцар тагнайтай шүдэлбэр шиг дан буйлан дээр ачааллахгүй, бусад шүдэнд жигд хуваарилж өгдөг. Ингэснээр буйлан дээр нухаж холгохоос сэргийлдэг.

  • Хөдөлгөөнгүй бэхлэгдэнэ. Шүдэлбэрийг  тухайн согогийн байдалд тохируулан зохиомжилсон дэгээнүүд нь тулгуур шүдэнд хөдөлгөөнгүй бэхлэгдэнэ.

  • 3-4 жилийн дараа шүдэлбэрийг дахин сэргээх (Reline) боломжтой. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр хиймэл шүдийг засах шаардлага гарч болно. Учир нь нас ахих тусам  шүдгүй түүшин хэсэг өөрчлөгддөг бөгөөд энэ нь хиймэл шүдний мэдрэмжинд нөлөөлдөг юм.
    ХИЙМЭЛ ШҮДНИЙ ЧАНАР ЮУНААС ХАМААРДАГ ВЭ?Авагддаг хиймэл шүдний чанар хийж байгаа материалын хэрэглэгдэх хугацаа, ажилбарын дэг журам, тухайн шүдэлбэрийн зохиомж, хувь хүний шүдэлбэрийг хэрэглэж байгаа дэглэмээс хамаарна. Харин чанар муутай хийгдсэн хиймэл шүд тогтвор муутайгаас гадна нимгэн, зузаан, том, бага тагнай, буйлтай байдаг. Ийм шүд амны салстыг гэмтээх, эрүү нүүрэнд ачаалал өгч, даралт учруулж улмаар хиймэл шүд дахин хэрэглэх боломжгүй болгодог. Таарамж муутай шүдэлбэрийг удаан хугацаагаар зүүснээс болж амны салст улайж үрэвсэн шархалж сорвижих нь ч бий. Түүгээр барахгүй амны салст овойж урган, гажиг үүсдэг. Энэ нь ямар шүдэлбэр хийлгэснээс ихээхэн хамаарна.

 Авагддаг шүдийг цэвэрлэхдээ энгийн сойзоор амнаасаа салгаж байгаад өдөрт 2-3 удаа цэвэрлэх шаардлагатай. Хиймэл шүд гаднаасаа цэвэрхэн харагдах ч олон бактериудыг агуулж байдаг. Энэ  нь хиймэл шүдэлбэр, амны салст хоёрын завсарт хоол хүнсний үлдэгдэл байнга орж хуримтлагддагтай холбоотой юм. Дутуу цэвэрлэснээс үнэр гарах , шүдэлбэрийн өнгө өөрчлөгдөх тохиолдол гардаг.

Жич: Та өөрийн хиймэл шүдээ дур мэдэн  засах замаар хиймэл шүднийхээ хийц, тогтворжилт болон үйл зүйд сөрөг нөлөө  учруулдаг. Тиймээс таны хиймэл шүд эвдэрч, хагарах эсвэл шүдэлбэрийн аль нэг тал сул бол шүдний эмчид яаралтай хандаарай. Ихэнх тохиолдолд шүдний эмч шаардлагатай үед тохируулан, засвар хийж өгдөг.

Авагддаг шүдэлбэр хийлгэх шаардлагатай болсон тохиолдолд зөвхөн цутгамал металл авагддаг шүдэлбэрийг сонгох нь хамгийн зөв сонголт болно.

"Crystal" эмнэлэг 

Хаяг: ХУД-ийн 10-р хороо Нисэх МИАТ-н чанх хойно 2 давхар саарал байшин.

Ажлын өдрүүдэд  09-20 цаг хүртэл ажиллана.
Бямба, Ням гаригт 10-16 цаг.
Утас: 91442242, 98885099

 http://media4.picsearch.com/is?m97kJqrf9MwXUyWTFU95NXjljXBP6my4w9w4k7ATsxk&height=188
http://media3.picsearch.com/is?87HX07tnJFzmd1prwc1TRDKQ43kcSBvS9z2zma3MmX8&height=255