Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна /10/23/
2017/10/23
2017.10.23 / БИЛГИЙН ТООЛЛЫН 4
НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна.
Наран ургах, шингэх: 07.28-17.55
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Огторгуй
Аргын тооллын 10 сарын 23, Сумъяа гараг. Билгийн тооллын 4, Онгоц одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 28 минутад мандан, 17 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.