Д.Эрдэнэбат: Хурууны хээгээр ирц бүрдүүлэх энгийн жишгийг АН-ын бүлэг дэмжинэ
2013/12/23
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Түүнчлэн энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороод болон нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх гол хуулийн төслүүдийн талаар гишүүд санал солилцлоо.
МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүдээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг Засгийн газрын гишүүнээс огцруулах тухай асуудлыг тавьсан. Засгийн газрын гишүүдийг огцруулах тухай асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэх ёстой. Тиймээс учраас маргааш буюу мягмар гарагт шийдвэрлэхээр ээлжит бус чуулганы хуралдаан зарлажээ.
УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэхийг дэмжлээ
Энэ долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэх бас нэгэн чухал хуулийн төсөл бол УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал учраас уг хуулийн төслийг бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэх нь уг хуулийн гол заалт юм. УИХ-ын гишүүд өөрсдийн хариуцлагыг дээшлүүлж байна гэдэг нь шат шатандаа эерэг нөлөө үзүүлэх асуудал яах аргагүй мөн гэж Ардчилсан намын бүлгийн гишүүд үзэж хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүд хурууны хээгээр санал авах тухай хуулийн төслийг өргөн барьсан учраас уг хуулийн төслийг энэ долоо хоногийн нэгдсэн чуулганы хуралдаанаар хамтарч хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг сонслоо
Мөн энэ өдрийн хуралдаанаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн мэдээллийг бүлгийн гишүүд сонслоо. Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажиллаж байгаа юм. Түүний мэдээлснээр тогтоолын төслийн батлахад УИХ дахь нам эвслүүдийн байр суурь нэг чиглэлд очиж байгаа аж. Төрийн бус байгууллагуудаас байгаль орчинд учруулсан хохирлыг шүүхээр шийдвэрлүүлсэн тохиолдолд тодорхой хувиар урамшуулна гэсэн заалт байсныг Ардчилсан намын бүлгийн гишүүд бодлогын баримт бичигт тусгах шаардлагагүй, тусдаа хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзэв. Мөн зарим ордыг хойч үедээ нөөцлөн хадгалах тухай заалт нь олон хүнд эргэлзээ төрүүлж байгаа учраас Урт нэртэй хууль бусад холбогдох хуулиар зохицуулж болно гэсэн байр суурийг илэрхийллээ.
Харин Төрийн зохицуулалтыг бүртгэл, зөвшөөрөл, хяналтын төвшинд чадавхижуулж, ашигт малтмалын хайгуул олборлолтын үйл ажиллагаанд төрийн оролцоог хязгаарлая, Ерөнхий гэрээлэгчийн зарчмаар ажиллаж , төрийн өмчит хувьцаат компаниудыг нээлттэй байлгах хэлбэр рүү үе шаттайгаар шилжүүлэх тухай заалтуудыг Ардчилсан намын бүлгийн гишүүд дэмжлээ.
Д.Эрдэнэбат: Хурууны хээгээр ирц бүрдүүлэх энгийн жишгийг АН-ын бүлэг дэмжинэ
Бүлгийн хуралдааны дараа Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулав .
-Гишүүд хурууны хээгээр санал өгөх зарчимд шилжье гэдгийг АН-ын гишүүд ерөнхийд нь дэмжиж байна гэсэн үг үү. Аль эсвэл холбогдох хуулийн төслийг хэлэлцэх явцдаа шийдэх үү?
-Хурууны хээгээр ирц бүрдүүлдэг энгийн жишгийг Ардчилсан намын бүлэг дэмжиж байгаа. Санал хураах асуудлыг хэлэлцүүлгийг явцад ярилцана. Санал өгөх асуудал нь хөрөнгийн эх үүсвэр шаардаж байгаа учраас уг асуудлыг хэлэлцүүлгийн явцад шийднэ.
-Хоёр сайдыг огцруулах дэээр Ардчилсан намын бүлгийн гишүүд ямар байр суурьтай байгаа вэ?
-Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах үндэслэл байхгүй. Тийм учраас Засгийн газар ажлаа үргэлжлүүлж, эхэлснээ хийж дуусгах ёстой. Улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх ёстой. Элдэв улс төрийн тоглолтод Ардчилсан нам оролцохгүй гэсэн байр суурь хэвээр байгаа.
Зочин · 2013/12/23
Ardchilsan namiihan gadaad ruu ih yavdag tendegg humuust sain yum bish uu
Зочин · 2013/12/23
Neg l ajil hiisen dur ISGEGCH CHAAVAAS daa ichih bulchirhaigui amitad....
Zzzzz · 2013/12/23
Unen surjin Hooson heruuliin alim ugluu nudet kkkkk
Зочин · 2013/12/23
Erdenebat gej hulgaichiiin ug am dandaa UMHII unertuulj bdag ENIIG ATG uguud ***lguulaya hunii gar hul bologch Hooson yariatai hiimel amitan...