“33”-ын бүлгийн задрал буюу тохиролцооны үр дагавар
2017/10/24
У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдэж, ажилдаа орлоо. У.Хүрэлсүхийн Засгийн газар хэрхэн бүрдэхийг хүлээсэн хүлээлт нийгэмд байсан юм.
Гэвч энэ хүлээлтийн хариуг У.Хүрэлсүх чухам яаж барьсныг одоо дүгнэхэд бэрх. Магадгүй, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимаа бүрдүүлсэн шийдэл олон нийтийн хүлээлтийг унагасан байх.
Учир юу гэвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нар өөрөөс нь бусад нь “давхар дээл”-тэй. Уг нь ард түмэн У.Хүрэлсүхээс ийм засаг хүлээгээгүй юм.
Тиймээс сайд нарынх нь “давхар дээл”-ээс эхтэй зөрчил цаашдаа ч үргэлжлэх төлөвтэй.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх бол ирэх сарын 22-нд, ердөө ганцхан сарын дараа болох МАН-ын Их хурлаар намын дарга болчих хүсэлтэй байгаа.
МАН-ын Их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналыг авч байж л намын дарга болно. Тэгэхээр У.Хүрэлсүх олонхийг удирдан, чиглүүлж байдаг бүлэглэлүүдтэй тохироо хийхээс өөр арга байгаагүй гэдгийг улс төрийн ажиглагчид шууд хэлж байна.
Ингээд харахаар У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоод хийсэн эхний алхам нь тун хөгийн харагдаж байгаа юм. Уг нь тэрээр нийгмийн захиалга болсон, “давхар дээл”-гүй хэдэн сайн сайдаар засгаа бүрдүүлчих ёстой байсан юм. УИХ саналыг нь хүлээж авахгүй ч маш сайн хэдэн сайдын нэр халааслаад нам руугаа, бүлэг рүүгээ орчих байсан гэсэн үг. Гэвч тэрээр бүлэг, фракцуудтайгаа тохироо хийж Засгийн газраа бүрдүүлсэн. Энэ нь олон нийтийн итгэл, хүлээлтийг алдахад хүргэсэн гэхэд болно.
Нөгөөтэйгүүр У.Хүрэлсүх гэдэг хүн Ерөнхий сайд болонгуутаа бүлэглэлүүдтэй яриа тохироо хийж эхэлсэн. Энэ нь бас нэг үргэлжилсэн том хар үйл явдлын эхлэлийг тавьсан байж мэдэхээр болоод ирлээ. У.Хүрэлсүх бол УИХ-ын 33 гишүүн, дээрээс нь АН-ын арваад гишүүний дэмжлэгтэй л энэ суудалд хүрсэн.
Гэтэл тохироо нэрээр дандаа УИХ-ын гишүүнийг сайдаар сонгосон. Тэр бүү хэл, анх удаа сонгогдсон гишүүн хүртэл Засгийн газрынх нь сайд болсон. Намынх нь гишүүд УИХ-д үнэмлэхүй олонх байгаа үед ийм сонголт хийсэн нь буруу гэдгийг улс төрийн хүрээний хашрууд өмнө нь хэлээд л байсан. Одоо ч хэлж байна.
Яагаад гэвэл олдвол өлдөнө гэдэг шиг юм болж байна. Хэрвээ МАН нь УИХ-д уламжлалт маягаар 20-30 гишүүнтэй байсан бол байдал өөр. Тэдэнтэй учраа олж болно. Харин одоо цаана нь сайд болоогүй, танхимд нь багтаагүй 50 гишүүн байна.
Тэдгээр 50 гишүүнд ч бас эрх ашиг бий. Тэд одоо Ерөнхий сайдыг өөртэй нь яаж харьцахыг л харж байгаа гэчихэд буруудахгүй. Тиймээс сайд болоогүй 50 гишүүн нөгөөх 15-даа таатай хандахгүй. Харин эрх ашгийг нь дэмжээд өгвөл энэ засгийг дэмжинэ л гэцгээх байх. Энэ нь ч илрээд эхэлсэн.
Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход УИХ-ын дарга М.Энхболд чуулганы хуралдаанаар сайд нарыг хэлэлцэх хугацааг хангалттай тавьж өгсөн. Хоёр өдөр хэлэлцсэн. Ингэж сайд нарын сайн мууг нь, хийх хийхгүйг нь тултал хэлэлцүүлсэн юм. Ер нь бол энэ бүхний дараа сайд нар хийж чадахгүй бол хэлэх үггүй л сууна гэсэн үг. Хэрэв өмнөх УИХ-ын дарга З.Энхболд тэр чуулганыг удирдсан бол юу болох байсныг бас л бодох хэрэгтэй юм.
Үүнээс гадна сайд болсон гишүүдийн эзгүй орхисон Байнгын хороодын даргын суудал, 9:6 хувилбараар тохирсон дэд сайд нар, Төрийн нарийн бичгийн дарга нар, агентлагийн дарга нарын томилгоо удахгүй эхэлнэ. Энэ “арга хэмжээ”-нд МАН-ын 50 гишүүн оролцоно гээд л үзчихнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэр үед хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага мэт л болно гэсэн үг.
За тэгээд, томоохон улсын үйлдвэрийн дарга нарын суудал ч ганхаад эхэлсэн. Бас яамдын газар хэлтэс, агентлаг доторх дарга нарыг солино гэдэг тодорхой.
Хамгийн түрүүнд дэд сайд нараа яах ийхийг шийднэ. Дэд сайдтай байна гэдэг дээр бараг тохирч байгаа гэсэн. Учир нь дэд сайдын орон тоо гэдэг овоо юм шингээдэг “сав” гэж улс төрийнхэн ярьдаг юм. Одоо байгаа дэд сайд нараас нэлээдийг солино гэдэг мэдээлэл байгаа. Солих дэд сайд нарын тэргүүнд БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн /ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч байсан/, ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг /НАМЗХ-ны ерөнхий наргийн бичгийн дарга байсан/ хоёрын нэр байна гэж буй.
Мөн “33”-ын бүлгийн сайдтай яаманд “32”-ын бүлгийн дэд сайдыг томилно гэх маягаар зөрүүлж тавихаар ярьсан гэж байна. Яг л МАН-ын сайдтай яаманд АН-ын дэд сайдтай байна гэдэг шиг юм. Гэхдээ дэд сайдын тухайд эцсийн шийдлийг Ерөнхий сайд гаргах бөгөөд сайд болон гишүүдтэй санал солилцох зарчмаар томилох юм байна.
Үүнээс гадна алдарт “33”-ын бүлгийн хүч суларч эхэлснийг эх сурвалжууд ярьж байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр УИХ-ын дэд даргын суудалд хэнийг тавих вэ гээд хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан олонхийн дэмжлэг авсан. Гэхдээ тэр хүртэл хөшигний ард их юм болжээ. УИХ дахь МАН-ын бүлэг өмнөх шигээ 33-аараа нэг талд, 32-оороо нөгөө талд хуралдсан байгаа юм. “32”-ын бүлэг бол Л.Энх-Амгаланг олон таван үггүйгээр УИХ-ын дэд даргад дэмжсэн байна. Харин “33”-ын бүлэгт бөөн асуудал үүсчээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан хоёр өрсөлдсөн байна. Ингээд ганцхан хүний саналын илүүгээр Ж.Энхбаяр нь нэр дэвшихээр болжээ. Тэгээд бүлэг рүүгээ оруулж санал хураалгатал 33-ын бүлгийн найман гишүүний санал Л.Энх-Амгалан руу явж, Ж.Энхбаярыг 25 гишүүн л дэмжсэн байна. Тэр найман гишүүн хэн хэн байсныг тодорхой болгож чадалгүй тарцгаажээ.
Энэ бүхнийг тоочсон нь учиртай. У.Хүрэлсүхийг дэмжиж гаргаж ирсэн цөм болох “33”-ын бүлэг задарч эхэлсэн байна.
Бас У.Хүрэлсүхийн тохиролцож байгуулсан Засгийн газрын дараа ч УИХ дахь МАН-ын бүлэг нэгдэж чадаагүй байна. Нэгдэх байтугай дахиад хэд ч задарч мэдэхээр байгаа тухай мэдээллүүд цацагдах болов.
УИХ хавиар МАН-ынхан иймэрхүү байдалтай байна. Тэд элдэв томилгооноос гадна ирэх сарын 22-нд болох намынхаа Их хурлыг хүлээж байна. Хэн МАН-ын дарга, хэн генсек болох вэ гэдэг тэр Их хурлаар тодрох юм.
Тиймээс УИХ дээр ийм зөрчилтэй байгаа гишүүд энэ чигээрээ явсаар намынхаа Их хурлыг бужигнуулбал хэдэн хүний хоорондын тохироо юу ч биш болно гэдгийг улс төрийн хүрээнийхэн бас ярьж л байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
zhjxjskksnz · 2017/10/31
huuli zvin saidaa tsagdaagiin erunhii hazariin darga tomilsonoo ergeed neg haraach Temvvjingiin gar hul bologsod chine ergeed irtsen bga shdee. Mongoliin tsagdaa mohuul ene svirel shvv. dandaa piramid shvljee bolchloo venen shudraga l bh heregtei
zhjxjskksnz · 2017/10/31
huuli zvin saidaa tsagdaagiin erunhii hazariin darga tomilsonoo ergeed neg haraach Temvvjingiin gar hul bologsod chine ergeed irtsen bga shdee. Mongoliin tsagdaa mohuul ene svirel shvv. dandaa piramid shvljee bolchloo venen shudraga l bh heregtei
zhjxjskksnz · 2017/10/31
huuli zvin saidaa tsagdaagiin erunhii hazariin darga tomilsonoo ergeed neg haraach Temvvjingiin gar hul bologsod chine ergeed irtsen bga shdee. Mongoliin tsagdaa mohuul ene svirel shvv. dandaa piramid shvljee bolchloo venen shudraga l bh heregtei
zhjxjskksnz · 2017/10/31
huuli zvin saidaa tsagdaagiin erunhii hazariin darga tomilsonoo ergeed neg haraach Temvvjingiin gar hul bologsod chine ergeed irtsen bga shdee. Mongoliin tsagdaa mohuul ene svirel shvv. dandaa piramid shvljee bolchloo venen shudraga l bh heregtei
Хнз · 2017/10/26
Олон жил бугшсан М,Энхболдын мафынхан шинэчлэлийг урагш ахиулах сонирхолгүй бүх шатанд зууралдаж байгааг бүгд мэдэрч байна,Хотын луйварчидаасаа салж чадахгүй бол 2020 онд горьдох хэрэггүй гэдэгнь ерөнхийлөгчийн сонгуульд хотынхон яаж хандаж байснаас тодорхой,Би хотод нэг ч хууль зөрчсөн барилга бариулаагүй гэж хэнэгч үгүй мэлздэг нөхөр 60 тэрбумынхаа асуудлыг эвлүүлэг гээд зүтгэж байгааг юу гэж дүгнэх билээ,
заааааа · 2017/10/25
Одоо тэгээд сүүлд нь битгий донгосцгоо.
Зочин · 2017/10/25
amjilt
Зочин · 2017/10/25
30 ЖИЛ АЖИЛЛААД ТЭТГЭВЭРТЭЭ ОРЖ БОЛНО ГЭЭД ЯРИГДААД БАЙСАН ЮУ БОЛСОН ЮМ БОЛ УГ НЬ ИХ ЗҮГЭЭР ЮМ ДАА, ЭМЭГТЭЙ НЬ 30 ЖИЛ ЭРЭГТЭЙ НЬ 33 ЖИЛ АЖИЛЛААД ТЭТГЭВЭРТЭЭ ОРНО ГЭЖ ӨМНӨХ зг-ЫН ҮЕД ЯРИГДАЖ БАЙСАН ДА ЭНЭ ТАЛААР ЯГ ЯАЖ ШИЙДЭЖ БАЙГАА ЮМ БОЛ
Иргэн · 2017/10/25
Хүрэлсүх ингэж засаг байгуулахаас өөр ямар ч гарц байгаагүй Иймдхүлээцтэй хандаж ЭНХТҮВШИН ХҮРЭЛБААТАР мэтийн нөгөө талаас зөвшилцлөөр орж ирсэн нөхөдүүдэд ард түмэн үйл хөдлөлийг сайн анхаарч байх хэрэгтэй
Додоо · 2017/10/25
Хүрэлбалт захиалгаар МАХН-ыг 2 хуваах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэзээч ялалт байгуулах боломжгүй болгосон / Зүгээрчгүй ялагдьал, хариуцлага хүлээнэ гэж олон түмнийг даапаалман/
Тэгээд ч МАН-г ялахгүй гэж итгээд УИХ-д нэрээ дэвшүүлээгүй. Азаар МАН 65 суудал авч,СХД-ээс сонгогдсон нохой зодооч, түүийг дагасан гөлөг,Хэнтийгэс сонгогдсон их мэдэгч түүний даган баясагч хүчиндэгч нарын хүчийг ашиглан хуйвалдааний замаар хууль бусаар Төрийн эргэлт хийж төр,түмэн намыг дахин нядалсан ТЭНЭГ .... шүү дээ. Тэр намын дарга болж намаа устгах туйлын зорилго уруугаа тэмүүлж байгаа ТЭНЭГ ....
Зочин · 2017/10/25
ок
Зочин · 2017/10/25
Багш эмч нарын цалинг ажлын үр дүн, ур чадвар, мэргэшил, зан харьцаа бусад гээд үзүүлэлтүүдийг нь харж нэмэх нь шударга байх шүү, түүнээс биш хавтгайруулан нэмж болохгүй байх аа, тэгж л байж хүний төлөө хүүхдийн төлөө гэсэн сэтгэл зүрхтэй ажиллах байх, нэг талдаа цалин нэмэх нь сайн хэрэг ч ажилдаа бас сэтгэлтэй хариуцлагатай байх ёстой, тэгж байж ажлын байрандаа чин сэтгэлээр хөдөлмөрлөх байх аа
zochin · 2017/10/25
shine ZG-t ajliin ondor amjilt husie
Зочин · 2017/10/25
Төрийн өмчит Мэдээлэл холбооны сүлжээ компани маш их төлбөр зөрчил дутагдал гаргасан, бас их хэмжээний мөнгийг шагнал урамшууллаар олгосон гээд АТГ-с ТВ-ээр мэдээлэл өгч байна захирал ерөнхий нягтланг нь хариуцлага тооцож хурдан солимоор юм аа төрийн өмчийг ингэж зарцуулж болохгүй л баймаар, Төрийн өмчийн Ням Осор дарга ажлаа хангалтгүй хийгээд байгаан биш үү уг нь төрийн өмчит компанийн захирлуудыг томилдог гэсэн биз дэ
Зочин · 2017/10/25
Ih yum huleegeed hereggui mongolchuud negdej chadahgui tiimuhamsarch suugaagui
Зочин · 2017/10/25
Ih yum huleegeed hereggui mongolchuud negdej chadahgui tiimuhamsarch suugaagui
Буруу Цолмон · 2017/10/25
Цалин нэмдэг бол араасаа бүх талын асар их муу үр дагвар авчирна Бүх зүүлийн үнэ өснө Монгол төгрөг чихрийн цаас адил болно Ард түмний амьдарал улам муудна Үүний оронд харин гол гол зүүлийн үнийг бууруулах хэрэгтэй Үүнд шатгуун Гол нэрийн хүнс зэрэг Мөн дотоодын үүлдвэрийг дэмжэх ажилын байр олноор би болгох Үнийг бууруулах зорилгоор үүлдвэрлийн зориулалтай мятраалын үнийг бууруулах Дотоодоо хийж байгаа зүүлээн гаднаас оруулахаа болох замаар зах зээлээн хамгаалах Дотоодоо үүлдвэрлэж байгаа бүтээхтүүнээ төрийн дэмжлэгтэй нэгдсэн журмаар гадаад зах зээд гаргах ажил хийх хэрэгтэй
Зочин · 2017/10/25
МАН одооХүрэлсүхийг намын дарага болгож байж эрх мэдлийг МАНАН гаас булааж авч чадна Энэбол МАН оршхуу эс оршхуу гэдэг сонголт юм
33-ийн бүлгийнхэнд · 2017/10/25
Тэр Хүрэлсүхийг дэмжсэн бүлгийнхэн түр хүлээцтэй байсан нь дээр байх. Нэгэнт эрх мэдэлд хүрэх гэж нэгдсэн бүлэглэл болох нь тодорхой. Эрх мэдэлд хүрээд юуг засаж залруулахаа ярилцаж эхнээсээ тохирсон байж л таараа. Ийм байхад33-ийн бүлгийнхэн нэгэнт олдсон боломжоо алдахгүйн тулд хэн хэн нь хүлээцтэй байх нь л чухал. Хүрэлсүхдээ эрх мэдлээ баталгаажуулаад ажиллах боломж олго. Болж бүтэхгүй хүмүүсийг явцын дунд янзалж болно. Хамгийн гол нь түүнд цаг хугацаа хэрэгтэй байгаа юм. Монгол ялах цаашлаад МАН орших эс орших асуудал л үлдээд байна даа.... Хэрэв Хүрэлсүх дээрээ МАН нэгдэж чадвал ч .... Хүрэлсүх яах бол... Орших уу... эс орших уу....
иргэнзочинИРГЭНзочин · 2017/10/25
шинэ ЗГ бүрдэж дөнгөж эхэлж байхад арван хэдэн хүний алтан амь дашийншог. ингээд л эхэлж байна даа. цаашид хэрхэн ажиллахыг харах л үлдлээ. ер нь итгэхгүй л байгаа шүү.
Зочин · 2017/10/24
Хурэлсух-д амжилт хусье
Зочин · 2017/10/24
Хурэлсух-д амжилт хусье
Зочин · 2017/10/24
Хурэлсух-д амжилт хусье
Зочин · 2017/10/24
Хурэлсух-д амжилт хусье
Зочин · 2017/10/24
Хурэлсух-д амжилт хусье
zochin · 2017/10/24
huuhdiin mongo hezee ogoh yum bol
Зочин · 2017/10/24
Ард түмэн бол төрийн данхар бүтцийг цомхотгон зардал хэмнэх, хэрэгтэй хэрэггүй хурган дарга орлогч дарга албаны хэлтсийн гэх мэт даргуудыг цөөлөх, дэд сайдуудыг цомхотгох зэрэг саналыг дэмжиж байгаа шүү дээ, тэгээд ч хэдэн жилийн өмнөхөөс төрийн албан хаагчдын хийдэг ажил нь хэвээрээ байхад орон тоо нь эрс өссөн байгаа шүү дээ тэгээд ажлын давхадлыг арилгах зэргээр зардал хэмнэх өчнөөн боломж байна. Төрийн өмчит компанийн захирлууд улсын үйлдвэрийн газруудын дарга нар тэдний тансаглалыг ч гэсэн хумих хэрэгтэй шүү дээ, яамд агентлагуудын хяналт шалгалтын давхардлуудыг ч арилгаж орон тоог цөөлмөөр. Төрийн өмчит компаниудад нэг шалгалт нь ирээд явдаг дараа нь залгаад нөгөөх нь ирдэг байгууллагыг ч тэр хэмжээгээр хүндрүүлдэг төрийн шалгалтын энэ давхардлуудыг ч бодож үзмээр. Санхүүгийн шалгалтыг зөв зөвхөн Сангийн яамны хяналт шалгалтын газар хийдэг баймаар яахав татвар даатгал бол чиглэлээрээ шалгалтаа хийдэг байхад болох л байх, сангийн яамны санхүүгийн хяналтын газар шалгалт хийдэг байхад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар бас яг ижил ийм шалгалтыг хийх юм билээ тэхээр энэ бол бас л давхардал шүү дээ гэх мэтээр давхардлыг бодож үзээд зардал хэмнэх боломжууд бол байна да гэж иргэд ярих юм да
Ариунсувд · 2017/10/24
Өмнөх засгийн алдааг давтахгүй гэдэгт итгэж байна Хүрэлсүх зангарагтай ерөнхий сайд байж чадна гэж бодож байна
Баянжаргал · 2017/10/24
nen turuund tulgamdsan asuudlaa neg tiishee shiiderei amjilt husey
Агар · 2017/10/24
turiin alba hashij baiga ter dundaa bagsh emch nariiha tsaling bagahanch gsn nemj ogoorei amjilt Hurelsukh saidaa
Ариун · 2017/10/24
Танхимаа бүрдүүлсэн юм чинь одоо хойш суулгүй ханцуй шамлан ажилдаа орцгоовол ямар вэ
Enkhbold · 2017/10/24
Хүрэлсүхийн засгийн газраас ард түмэн хүлээлт өндөр байгаа энэ хүлээлтэнд нь ч гэсэн хүрч ажиллаж чадах байх гэж итгэж байна
Ариунсувд · 2017/10/24
Цэргийн хүний зангаргаар заргаа толгойлоод задарч байгаа сайд нараа хямагдаад сайн ажиллаж байгааг нь урамшуулаад туйлдсан ардынхаа амьдралд гэрэл гэгээ гаргаарай амжилт
Зочин Шудрага иргэн · 2017/10/24
Хэнд ч хэрэггүй зүйл бичих юмдаа
Зочин · 2017/10/24
Энэ давхар дээл заваан юм хэнд хамаатай юм вэ
Зочин · 2017/10/24
Энэ давхар дээл заваан юм хэнд хамаатай юм вэ
Зочин · 2017/10/24
ХҮРЭЛБААТАР . ЭНХАМГАЛАН ГЭЭЭД ЭМ СИ ЭС ОРООД УДАХГҮЙ ДЭЭ ЭНЭ ЗАСАГ
Зочин · 2017/10/24
Намын их хурлын дараа 3-р ээлж хоолондоо
asd · 2017/10/24
Шинээр Засгийн газар бүрэлдэн тогтнож байна. Хүн бүр өөр өөрийнхөөрөө харж, хаацайлах нь хаацайлж, үгүйсгэх нь үгүйсгэн бичиж, ярьж байх шиг. У.Хүрэлсүхийн бүрдүүлж буй энэ Засгийн газар харин ч хүчтэй Засаг болж бүрэлдэж байх шиг.
зочин · 2017/10/24
Khurelsukhiin zasgiin gazar hurdan ajlaa hiij ehlej, hul tolgoi ni oldohgui zasgiig evleruuleesei dee
зочин · 2017/10/24
Түмний итгэлийг алдахгүйн тулд тэр эхнээсээ ийнхүү шударга, шийдвэртэй үнэнч ажиллаж эхэлсэн нь дээр л дээ