Эхнэрээ харахаар стресстээд байна
2017/10/24
Бүгдэд нь энэ өдрийн мэнд. Би эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань ажил хийгээд жил гаран болж байна. Энэ хугацаанд өчнөөн л халамцуу согтуу гэртээ ирдэг боловоо. Заримдаа тасарчихсан ч ирнэ. Буудалд тасарсаныг нь ярих ч юм биш.
Өөрөө бол юу ч болоогүй л гэдэг. Энэ ч яахав эртний явдал л даа. Би уг нь уучилсан. Хамгийн сүүлд согтуу, хөл нь дэлхийгээ онохгүй ухаангүй ирснээс нь болж нилээн хэрүүл маргаан болж дууссан. Салах дээрээ ч туллаа. Даанч хүүхдүүдээ бодоод чадахгүй юм. Түүнээс хойш ийш тийш ажлаар явсан хойгуур нь хүүхдүүдтэйгээ сэтгэл тайван уужуу сайхан л байх юм. Эхнэрээ харахаар л стресс бухимдал төрөөд хүүхдүүдтэйгээ муухай харьцчих гээд, ааш зан эвдрэх гээд байдаг боллоо.
Ойртолгүй сар гаруй болж байна. Тэгтлээ үзэн ядаад байгаа юмуу гэхээр үгүй юм. Эвлэрчих юмсан, хуучин цаг шигээ сайхан байх юмсан гэж бодогдох л юм. Даанч.. Би яавал дээр вэ?
busgui · 2017/10/25
arhini uuna gedeg bol uvchin tiimees emchid hand gol ni uurt ni huleen zuvshuuruuleh heregtei uuruu oilgohgui bol nemergui naizuud ni yamar humuus bna gedeg bas chuhal gej bodjiin
Зочин · 2017/10/25
ene neg zavharsan, dampuu amidraltai balai ymnuudin hogin amidralin zadarsan ymig olon niitiin site, hevleleer niitlehee odoo zogsoomoor ym...!
Зочин · 2017/10/24
зовлон нэгтэй л эр юм муусайн архичин авгай нарыг уучилж болдоггүй юм их л давардаг юм даа
17+10 · 2017/10/24
ер нь архичин авгайтай ярилцах шаардлага хэзээ ч байдаггүй юм, ярилцах гэхээр мөнгө, секс л ярина, сэжгийн юм
17+10 · 2017/10/24
АРХИЧИН ХҮҮХЭНТЭЙ НАСЫГ ЯАЖ БАРНА ДАА ЧИ,
zochin · 2017/10/24
ehnerteigee sain yarilts ,arhini hamaaraltai bolson bna. bolohgui bol emchid handsan deer.sain nuhur bna huuhduudee boddog. uruu tataad bgaa humuus bga yum bish uu
ИРГЭН · 2017/10/24
СЭТГЭЛ ЗҮЙЧЭЭЧ ЗӨВӨЛГӨӨ АВ