Боловсролын яамыг МҮҮН-д богтлохоо больцгоо, УЛСТӨРЧИД ӨӨ!!!
2017/10/27
“Мүүн бол шашин биш. Харин гаж урсгал”... Энэ тодорхойлолтыг өнгөрсөн хугацаанд зөвхөн Монголын гэлтгүй дэлхийн олон орны шашин судлаачид хэлж ярьж, ойлгуулахыг хичээж ирсэн ч харамсалтай нь түгэн дэлгэрэх арга замыг нь хааж, хязгаарлаж чадаагүй нь гайхмаар.
Учир нь, тэд “Энхтайван, ариун гэр бүл” гэсэн хоёрхон үгээр гишүүдийнхээ итгэл үнэмшлийг булаан эзэлж, амьдралынх нь утга учрыг аав ээж, гэр бүлээс нь салгаж гагцхүү “Мүүн эцэгт үнэнч байх” тухай номлолоор захиргаадан эзэлсэн байдагт оршино. Харамсалтай нь, өдгөө манай улсад уг шашны хориотой урсгалыг түгэн дэлгэрэхэд онцгой хувь нэмэр оруулсан улстөрч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг толгойлох болоод даруй арав гаруй хоногийг үдлээ. Эмээж байна. Эргэлзэж байна.
1990 оны сүүлчээс мүүний гаж урсгал Монгол Улсад дэлгэрч эхлэхтэй зэрэгцэн хэвлэл мэдээллийн салбар хөрөнгө оруулалт хийсний нэг илрэл нь “Агуу үндэстэн” сонин.
Уг сонин нь тус гаж урсгалын үзэл санааны тулгуур сурталчилгаа болох энх тайван, ариун гэр бүл гэсэн хоёр гол утгыг түгээн дэлгэрэхэд үндсэн үүргийг гүйцэтгэсэн. Дэлхийн энх тайвны байгууллагаас салбарласан олон байгууллага дээрх сониноор дамжуулан үндсэн зорилгоо сурталчилж, Монголын олон зуун залуусыг мүүн эцгийн үзэл санааны боол болоход онцгой үүрэг гүйцэтгэж байлаа. Энэ үөд одоогийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд "Агуу үндэстэн” сонины эрхлэгч бүсгүй тус дүүргийн гадаад харилцааг удирдаж, тодорхойлж байсан юм. Улмаар Өмнөд Солонгостой Сүхбаатар дүүргийн гадаад харилцааг уях нэрийн дор мүүний шашны толгой байгууллагуудтай ойр дотно ажиллаж байсан жишээ ч олон бий.
Мэдээж мүүний гаж урсгал нь хүүхэд залуусын сэтгэлийг уяраадаг шигээ энх тайван, ариун нандин хайрыг түгээн дэлгэрүүлэхийг эрхэм үйл хэрэг хэмээн үзэж ирсэн бол хамаа алга. Гэтэл өнгөрсөн хугацаанд хүүхэд залуусыг дахин төрөхөд нь туслах, аав ээжийнх нь нүгэл хилэнцийг арилгах нэрийн дор булшинд хийн дээрээс нь шороо цацан, эргүүлэн гаргаж ирдэг зан үйл үйлддэг байсныг нь олон залуус хэвлэл мэдээллээр дамжуулан илчилж байсан. Үүгээр ч зогсохгүй дэлхийн нөгөө өнцөг буланд байгаа үл таних залуустай мүүн эцгийн хайр ивээл нэрийн дор зургаар нь гэрлүүлж, амьдралыг нь там болгон хувиргасан жишээ ч олон бий. АНУ руу, Өмнөд Африк руу бурхны зараал нэрээр ажил хийлгэн, өмсөх хувцасгүй хоол ундгүй шахам зарцлахдаа мөн л удам дамжсан нүгэл хилэнцийг нь цайруулах цорын ганц боломж хэмээн тархийг нь угааж байсан тухай гомдол мэдүүлсэн хожмын ухаарагчид ч цөөнгүй. Ийм байхад уг хориотой шашны урсгалыг Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллах хугацаандаа үзэл санааны хувьд түгэн дэлгэрэх үүд хаалгыг нь нээж өгсөн хүн өнөөдөр бүхэл бүтэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг удирдах нь хэр оновчтой шийдвэр вэ. Саяхан л тус яамны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Насанбаярыг олон нийт хэрхэн эсэргүүцэж байсныг өнөөдөр та бид мартаагүй байх. Эргэн сануулахад түүнийг мүүний гаж урсгалыг Монголд дэлгэрүүлэхэд гар бие оролцсон хэмээн буруутгаж байсан. Тэгвэл яагаад УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг дэвшүүлэх дэвшүүлэхдээ БСШУС-ын сайдаар тавьчихав. Энэ бол асуудал. Асуулт тавих сэдэв.
Монголын олон мянган залуусын зүрх сэтгэл, сэтгэн бодох чадварыг таг сохроор боолчилж байсан шашныг дэлгэрэхэд хувь нэмрээ оруулсан хүнийг шүү. Иймд УИХ-ын гишүүдэд дээрх мэдээллийг өгөхтэй зэрэгцэн Монгол Улсын боловсролын тогтолцоог мүүнээс чөлөөлөхийг хүсье. Үе, үеийн удирдлага нь хориотой шашны үзэл суртлыг санаатай биш юм гэхэд санамсаргүй байдлаар дэлгэрэхэд тусалсан байдаг нь арай бид бүхний хүртэх ёстой шийтгэл биш биз дээ. Энэ бол зам биш, гүүр биш, барилга биш. Монголын ирээдүй үеийн бие даасан байдал, гэр бүлээ хайрлах сэтгэл, улс орноо үнэт зүйл хэмээн итгэх залуу үеийг боловсролтой, мэдлэггэй, зөв төлөвшилтэй болгохыг хариуцдаг яам. Ерөөсөө Монгол Улсын ирээдүй юм.
Түүнчлэн тэрбээр УИХ-аас томилогдохоосоо өмнө “Би халаа сэлгээ хийнэ" хэмээн чанга дуугаар мэдэгдсэн.
Үүгээрээ Ц.Цогзолмаа сайд ажилтайгаа танилцаагүй, УИХ-аас шийдвэр нь гараагүй байхад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны ажилтан, албан хаагчдыг дарамтанд оруулж орхисон. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд хоёр ч сайдын нүүр үзэж, учраа олохгүй дэгэнцэж буй яамыг толгойлох эсэх нь ч шийдэгдээгүй нэр дэвшигч ингэж дарамталж болох уу. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн ёс зүй хаашаа зугтаад алга болчихов оо. Яагаад энэ огцом мэдэгдлээсээ ичихгүй байна вэ.
Бүр больё. Яагаад ядаж Нийслэлийн Засаг даргын нийгмийн бодлогын орлогч, олон жил нийгмийн чиглэлээр ажилласан гэдгээ бодоод хөрш айлынхаа залуучуудад хүчирхийлүүлж нас барсан 13 настай охины төлөө, төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гурван настай жаахан охины төлөө үг хэлж болсонгүй вэ. Яагаад... Хоёрын хоёр өсвөр насны охид хөтлөлцөөд амиа хорлож байхад яагаад хүүхэд, залуусын сэтгэл зүйн эмгэг, гэмтлийг илааршуулахын төлөө УИХ-д дуу хоолой болж, төрийн бодлогыг хүн рүү, хүүхэд рүү чиглүүлж дөнгөхгүй байна вэ. Албан тушаалынхаа намтар, он жил бүрийнхээ туршид хүний төлөө, хүүхдийн төлөө ажилласан гэх тэр гоё сайхан сурталчилгааных нь уриа үг хэзээ биелэх юм бэ, Ц.Цогзолмаа сайд аа. Эс бөгөөс УИХ-аас түүнийг томилж чадсан шигээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг мүүнээс чөлөөл, улстөрчид өө. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн төлөө, амиа алдаж буй талийгаачдын төлөө, шашны гаж урсгалд бие сэтгэлээрээ хохирсон залуусын төлөө Боловсролын яамыг Мүүн-д богтлохоо больцгоо, улстөрчид өө.
Д.АЛТАЙ
/ҮНДЭСНИЙ ШУУДАН/
T · 2017/10/28
Yanaa iim tsaraitai yum tavad bhdaa yahavdee
Safr · 2017/10/28
Herbee unen bol buruu hun baina daa. Said bol zadbartai humuus ene salbart Olon baigaa baih.olon humuuslig halna Geed ene abgai orllood baisan shuu dee.ajlaan Abaagyu baihdAA L baahan hunlig halna geed Baisan shuu dee.ene uuruu her zadbartai Hun be.
Sara · 2017/10/28
Herbee unen bol buruu hun baina daa. Said bol zadbartai humuus ene salbart Olon baigaa baih.olon humuuslig halna Geed ene abgai orllood baisan shuu dee.ajlaan Abaagyu baihdAA L baahan hunlig halna geed Baisan shuu dee.ene uuruu her zadbartai Hun be.
Sara · 2017/10/28
Herbee unen bol buruu hun baina daa. Said bol zadbartai humuus ene salbart Olon baigaa baih.olon humuuslig halna Geed ene abgai orllood baisan shuu dee.ajlaan Abaagyu baihdAA L baahan hunlig halna geed Baisan shuu dee.ene uuruu her zadbartai Hun be.
МҮҮНИСТ · 2017/10/27
Мүүнгүй Монгол орон улам л доройтох болно. Та нар орилолдоно, бухимдана, аргаа барна. Өөрсдийгөө өөрсдөө л хөнөөж байгаа. Буддизм, үндэсний үзэл юу ч та нарыг аврахгүй. Та нарын итгэл үнэмшил, үзэл бодол, бүтээсэн соёл иргэншил чин өөрөө гаж.
ЭБО · 2017/10/27
Одоо Насанжаргалыг томилно