Би бол арчаагүй адгийн амьтан
2017/10/28
Сайн бцгаана уу. Би уг нь саяхныг хүртэл сайн эхнэр байсан. Нөхөртэйгөө хамт амьдраад 8 жил болж байна. Тэр маань миний анхны эр хүн. Саяхан ажлын шаардлагаар томилолтоор ажиллах шаардлагатай болсон тэгээд нэг дажгүй залуутай санаандгүй байдлаар танилцсан юм.
Ер нь бол бие биендээ дурласан л даа. Тэгээд тэрэнд нүүр өгөөгүй л дээ. Би гэр бүлтэй гэдгээ хэлсэн бас хамт ажилладаг хүмүүсээсээ санаа зовж байгаагаа хэлээд өнгөрсөн юм. Тэгээд сүүлд нь ахиад холбоо барьж уулзсан юм тэгээд л бүх зүйл дууссан бурхан минь…
Би анх удаа л ийм аймшигтай нүгэл хийж байна. Уг нь залуу насны алдаа гээд бодоод өнгөрчихмөөр байвч тэгж чадахгүй нь. Хамгийн аймшигтай нь тэр залуу надад өвчин халдаасан байсан үнэхээр аймшигтай. Нөхөр бид 2 бие биендээ үнэнч байсаар ирсэн харин миний болчимгүй тэнэг үйлдлээс болж тэр минь бас би өөрөө сэтгэл санаа бие сэтгэлээрээ хохироод үлдсэн. Одоо яах ёстойгоо ч мэдэхгүй байна. Мэдээж нөхөртөө энэ талаар үг цухуйлахыг ч хүсэхгүй байна. Миний л тэнэгийнх бүх зүйлд би буруутай өөрөө өөрийгөө уучилж чадахгүй үргэлж сэтгэлийн зовнилтой явдаг болсон, магадгүй сэтгэлзүйчид хандах хэрэгтэй байх гэхдээ яах гэж зүгээр л би хийсэн зүйлийнхээ төлөө шаналах хэрэгтэй байх.
Би яах ёстойгоо ч мэдэхгүй юм надаас болж ямарч гэмгүй хань минь яагаад хохирох ёстой юм бэ шударга биш биздээ. Энэ шаналал намайг дотроос маань идэж бас сэтгэл дагаад ч юмуу бүх зүйл бүтэхгүй байгаа ч юм шиг. Бас тэр залуутай холбоо бариагүй тэр ч бас холбоо бариагүй тэрний талаар бодохоор л хамаг биеэр хүйт оргих юм. Яагаад хүн ийм ичгүүргүй байдаг юм бэ тэр залууг буруутгамаар байвч би хамгийн их буруутай. Би л уулзаагүй байсан бол би л нүүр өгөөгүй байсан бол ийм юм блохгүй байсан. Уг нь би чадварлаг бас өсөн дэвжих нөөц бололцоотой залуу эмэгтэй гэхдээ одоо тэр бүхэн минь салхинд хийсчихлээ. Ямарч хүсэл зорилго гэгээн зүйл алга. Зүгээр л арчаагүй ичгүүргүй новшийн амьтан. Өөрийгөө зөвтгөх нэг ч шалтгаан алга…
Зочин · 2017/11/03
Hi ! Dyy min chi 1 aldsan bn,teriigee uhaarch bgaach 2doh aldaagaa hiigeed ehelleh gej bgaan bn!! Aldaa hiichlee geel uuriiguu shanalgaj zovooj Haranhiulal bitgii avchir uutruu bolon ger byldee!! Tegeh hereggyi ZYGEER taivshirch ger byliinhee tuluu ,bas oir orchimiinhoo busdad ch tusalj zuv amidarch uuriiguu ch bas uuchilj chadval byh yum amidral chin ch uuruuch gereltei bolood irnee!! Good LUCK.....!!!
Зочин · 2017/11/02
yag iim uyed l hunii suuri handlaga gardag yumdaa. chinii suuri handlaga mash buruu bn. gemshij bga chin sain hereg. gehdee l iim uildel hiihed hurgene gdg bol tom asuudal
emch · 2017/10/31
Nadad khuviin e-mailee ugvul zuvluguu ugnu... Negent bolood ungursun yumyg odoo yaltai ch bilee????
zochin · 2017/10/31
doh iin shinjilgee hiilge
55 · 2017/10/30
ДОХ шаачихсан юм биш үү, өлөн жингэр чинь
Ася · 2017/10/29
Аль хэдийн хийчихсэн, зүгээр март. Өвчнөө эмчлүүл. Буруутгаж, шаналлаа гээд буцаад өмнөх шигээ болохгүй. Бүх хүн алддаг, давтахгүй байх нь л зүй. Нөхрөө хайрла.
zochin · 2017/10/28
edgedeg ovchin bol yahav
я · 2017/10/28
гч+1 болждээ