Түүх: Үе улируулан хэргэм зэрэг залгамжлуулах тухай Манжийн хааны өргөмжлөл
2017/10/29
Тэнгэрийн бошгоор цагийг эзлэсэн Хуандийн зарлиг.
Улсын цаазыг холдахи газраа тархааваас. Хамаг хүнийг зүтгэж явахуйд итгэмой. Тэрсэлсэн хулгайг түвшитгөн арилгаваас гавъяа шагнаж хүнд хишиг хүртээв. Сандүвдорж чи Цагаан хэрэмийн хязгаарт гавъяа байгуулав. Цэргийн хүрээнд баатарлан зүтгэв. Урьд их цэрэг гаргаж Зүүн гарын ардыг хураан авахуйд хүнс морийг залгамжлуулан хүргэж ер саатсангүй. Хойно тэнгэрийн таалал хүртээж үлсэн олон хулгайг нэхэж барихад олзолсон олзыг хорьж сахиад оргуулж алдсангүй. Туршуулд явж үнэн мэдээ олоод, цэргийн гавъяа бүтээв. Тэргүүлэн алалдаж ороод хулгайг алахуйд биеэ хайрлал үгүй гавъяа байгуулж зүтгэсэн нь ихэд сайшаалтайн тул гайхамшигт хишгийг давхцаж хүртээвээс зохимой. Эдүгээ тусгайлан чамайг улсад туслагч гүн өргөмжлөөд ухуулах өргөмжлөл өгөв. Хэргэмийг таван зэргийн тэргүүнд болгож дотно хишиг хүртээж нүүртэй болгов. Тушаалыг олон түшмэлээс эрхэм болгож, гайхамшигт өргөмжлөл олгуулж үүрд илэрхийлэв. Чи ялангуяа шударга үнэнийг гүйцэтгэгтүн. Хүртсэн хишгийг бүү өтөөрөхтүн, хичээнгүйл.
Тэнгэрийн тэтгэсний хорин тавдугаар он
хаврын тэргүүн сарын шинийн таван /1760 он/.
Өвдөн үгүй болсны хойно хишиг хүртээж түүний хөвгүүн Цэдэндоржийг мөнхүү Засгийн улсад туслагч гүн залгамжлуулав.
Тэнгэрийн тэтгэсний дөчин тавдугаар он
найман сарын шинийн өсөн /1780 он/.
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү