Засгийн газар, Монголбанкнаас хамтран  “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ.

Дэд хөтөлбөрийн хүрээнд нөөцийн махыг өнөөдрөөс худалдаанд гаргах юм. Энэ жил нийт 11 мянга 446.1 тонн мах нөөцөлсөн байна. Махны нөөцийг бүрдүүлэхдээ 50 гаруй хувийг нь хонины мах, 35 хувийг нь ямааны мах, харин 15 хувийг нь үхрийн мах байхаар тооцоолжээ. Нөөц бэлтгэхэд зориулж 87 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Засгийн газраас мах бэлтгэх компаниудад олгосон аж.

Үнийн хувьд өнгөрсөн жилийнхтэй адилхан гэнэ. Нэг кг үхрийн мах 5950 төгрөг, ямааны мах 4900 төгрөг, хонины мах 5750 төгрөгөөр худалдах бол бөөний үнэ 250 төгрөгөөр хямд байна хэмээн мэдээллээ. Нөөцийн махны чанарын асуудлаар иргэдээс санал, шүүмжлэл багагүй ирэх болсон. Тиймээс энэ жил цул мах зарахаар болжээ.

Х.Даваа