Би найз бүсгүйтэйгээ үерхээд жил гаран болж бгаа юм аа. Одоо 26-тай найз бүсгүй маань 25-тай. Тэгээд маш их хардаж уурлаж бухимдах юмаа. Мессеж үзэх, утасны залгасан лог харж асуух, тэр битгий хэл мэйл болоод банкны маань дансны гүйлгээг харна гээд уурлаад байх юм. Би бүр гайхаад болдоггүй ээ. Хүн ийм хартай байдаг юм уу?

Тэгээд утас энэ тэрээ үзүүлэхгүй гэхээр чамд нуух юм байгаа болоод л ингэж байгаа гээд хардаад маажаад нүүр нүдгүй цохиод байх юм. Хүн цохиулаад зодуулаад маажуулаад суух хэцүү юм ямар эргэж цохилтой ч биш гэхдээ сүүлийн үед уур хүрээд өөрийг нь буцаагаад цохичих гээд байх юм. Би амьдралдаа эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй мөн ийм хартай хүнтэй амьдралдаа таарч байсангүй. Найз бүсгүйдээ маш их хайртай, элдэв асуудал гаргаж явдаггүй л дээ гэхдээ хүнийг зүгээр байхад, ямар ч асуудал үүсгээгүй байхад ингэж хардаж, маажиж, зодож нүдэх нь муухай юм аа.

Заримдаа өөрийн эрхгүй гомдоод найз бүсгүй байхдаа ингэж байгаа юм чинь гэр бүл болчихвол бас л энэ хардалт нь зогсохгүй салж сарних дээрээ тулдаг юм болов уу гэж айх юм. Би дээрээ 1 төрсөн эгчтэй. Эгч маань ийм хартай хүүхэн амьдралыг чинь ална аа. Миний дүү наад хүүхнээсээ эрт сал. Энэ хар чинь бол сэтгэцийн өвчин байдаг юм. Энэ бол арилахгүй, хүн өөрөө өөрийгөө өөрчлөхөөс нааш арилахгүй гээд байх юм. Энэ үнэн үү? Хүүхнүүдээ та нар найз залуу нөхрөө зүгээр байхад нь хардаад байдаг юм биш биз?

Ер нь яагаад хардаад утас шөрмөс, мессеж, мэйлийг нь үзэх гээд байгаа юм бэ. Зарим охид бүсгүйчүүдэд нөхөр, найз залуугийнхаа утас мессеж мэйл тэр битгий банкны дансыг нь үзэх нь байх үзэгдэл гэх юм гэтэл аав ээжтэйгээ бичсэн мессеж тэр битгий хэл эрэгтэй найзуудтайгаа маазарсан ямарч хоргүй мессежүүдийг үзүүлээд суух ёсгүй биз дээ. Тэгээд үзчихээд бас үсдэж, маажиж зодоод байж болохгүй санагдах юм. Ер нь ийм хартай бүсгүйчүүдийг яах ёстой юм бэ. Ядаж байхад хайртай байгаад байдаг…

cekc.mn