ЦЕГ-ын дарга С.Баатаржав томилгоонууд хийж эхэллээ
2017/10/31
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр өөр ажилд томилогдсонтой холбоотойгоор тус газрын даргаар С.Баатаржавыг томилсон. Тэгвэл С.Баатаржав өөрийнхөө багийг бүрдүүлж ээлжит томилгоонуудыг хийж байна. Тухайлбал өчигдөр,
Хууль сахиулах их сургуулийн дэд дарга, бригадын гeнeрал Д.Ядамдоржийг Цагдаагийн eрөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар, ЦEГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалыг, дэд бөгөөд Дотоод хяналт шалгалт, захиргааны удирдлагын албаны дарга Ч.Болдбаатар, ЦЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын даргаар цагдаагийн хурандаа Ө.Бат-Өлзийг, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдыг ЦEГ-ын Санхүү ар, талын албаны даргаар, ЦEГ-ын тэргүүн дэд дарга асан цагдаагийн хурандаа П.Батбаатарыг Улсын мөрдөн байцаах газрын даргаар, Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаярыг Эрүүгийн цагдаагийн газрын даргаар тус тус томилжээ
Зочин · 2017/10/31
Хэдэн архаг архичид л байна шдээ
zochin · 2017/10/31
нямдорж шиг шудрага хүн хаа ч байхгуй шүү луйварчидаа одоо та нартай тооцоо хийх цаг нь болсоон
Зочин · 2017/10/31
Bainga turiin albaniihaniig solihiimaa
З · 2017/10/31
Нямдорж нийгэмд баахан худлаа айдас төрүүлж байгаал өөрийнхөө хүмүүсийг маш хурдацтай томилж байнаа. Ажлаа аваал маргааш нь шууд сольж эхэлдэг гэнээ. Худлаа эх оронч дүртэй. Эрдэнэтэд шахсан барааны үнэ нь мань мэт энэ насандаа ч сонсоогүй сая сая $ байна лээ. Томчуудын наймааны дүн нь хэдэн тэрбумаар л яригдах юмаа. Тэгсэн мөртлөө АТГ дээр хэдэн саяын хэрэгтэн л баригдах юм. Тэрбумаар нь хусвал тоодоггүй юм бишүү

Хэдэн сар ажилаал буцахдаа цагдаагийн дунд албан тушаалтанг бөөнөөр нь солиол. Пүрэв генерал туршлагатай дарга нараа тогтвортой ажиллуулах хэрэгтэй гэж зөвлөж байсан. Ингэж их солихоор яаж сайн ажиллах билээ дээ