Хотын фракци нийслэлийн удирдлагыг алдахгүйн төлөө ажиллаж байна
2017/10/31
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд руу чиглэсэн дайралтуудыг УИХ дахь 33-ын бүлэг буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багийнхан удирдан хийж, Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн газрыг огцруулсан билээ.
Мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Ц.Сандуй 8 сарын 31-нд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн хүсэлтээр өгсөн юм. Уг өргөдөлд: "2012 онд хөсөр хаягдсан Нийслэлийн МАН-ын хороог авч 2013 оноос хойш тасралтгүй ялалт байгуулсан. 2016 онд таамаглаагүй ялалтыг авчирсан ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Нийслэлийн дүүргүүдэд ялагдсан учир Нийслэлийн МАН-ын хорооны даргаа өгч байна.
НИТХ-ын хурлын даргаа өгч энэ хэргийг шалгуулж буруугүй гэдгээ тогтоолгохын тулд ажлаа өгнө" гэсэн байв. Улмаар 9 сарын 22-нд НИТХ-ын хуралдаанд оролцсон нийт 44 төлөөлөгчийн 36 нь дэмжсэнээр Ц.Сандуй 81.82 хувийн саналаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.
Үүний дараа УИХ дахь 32-ын бүлэг буюу түүний гол цөм болсон "Хотын фракци" СХД-ийн ИТХ-ын дарга байсан Д.Баярсайханыг Ц.Сандуйгийн оронд зүтгүүлсэн ч УИХ дахь 33-ын бүлэг "Оюуны Ундраа" компаний Захирал С.Амарсайханыг заалнаас нэр дэвшүүлсэн билээ. 10 сарын 9-нд хуралдсан НИТХ-ын хуралдаанд оролцогчдын НИТХ-ын даргыг сонгох санал хураалт явагдаж дүн гарахад төлөөлөгч Д.Баярсайхан 19, С.Амарсайхан 21 санал авсан юм. Ийнхүү С.Амарсайхан НИТХ-ын дарга болсон авч НИТХ дахь МАН-ын нэр бүхий хоёр бүлгийн хүч бараг эн тэнцүү байгаа нь тодорхой байгаа.
Иймээс ч МАН дахь Хотын фракци яаралтай хамгаалах байрлалаас давшилтанд орж, Нийслэлийн МАН-ын хорооны даргаар өөрийн фракцийн гишүүн, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг томилсон билээ. Өөрөөр хэлбэл хотын намын хороо нь тэдний мэдэлд хэвээр үлдсэн гэсэн үг. Цаашилбал НИТХ-ын тэргүүлэгчдийн дийлэнхийг ч өөрийн фракцийнхнаас бүрдүүлэхээр НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга С.Амарсайханыг шахаж буй ажээ. Ийнхүү МАН дахь Хотын фракци хэдийгээр Засгийн газрын удирдлагыг алдсан ч бүлэглэлийнхээ гол тулгуур, нөөц болсон нийслэл Улаанбаатар хотын удирдлагыг алдахгүйн төлөө хүч гарган ажиллаж байна.
П.Мандах
www.sonin.mn
irgen · 2017/11/01
gazariin naimaachin l gene chi zarj urj bhiig ni nuudeeree haraa yu popor tsarailj bitgii daldagnaad bai ter ni unen l yum bol bariad horichgui ene olon jil yugaa hiisiin
Зояин · 2017/10/31
Ми фракци задарч байгаа шүү дээ ноёрхол нь дуусдаг л юм байна . Газрын наймаачид газрын гаваар орж байна лусын хорлолоос мултарч чадахаа болж байна . Сөнөтүгэй
Зочин · 2017/10/31
Ми фракци задарч байгаа шүү дээ ноёрхол нь дуусдаг л юм байна . Газрын наймаачид газрын гаваар орж байна лусын хорлолоос мултарч чадахаа болж байна . Сөнөтүгэй
Зочин · 2017/10/31
32-ын бүлэг, МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.