"Монголын радио телевизийн академи"-аас санаачлан жил бүр уламжлал болон, хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж буй энэ өдрүүдэд хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүдийг тодруулж, алдаршуулдаг уламжлалтай билээ. Уг уламжлалын дагуу хэвлэл мэдээллийн салбарын түүчээ болсон эрхэм хүмүүс оролцдог "Болор үзэг 2013" хүндэтгэлийн цэнгүүн энэ сарын 28-нд 18:00 цагт "Blue Sky Tower"-д болох гэж байна. Чанартай сэтгүүл зүй, чадварлаг сэтгүүлчийг алдаршуулах зорилготой зохион байгуулдаг энэхүү наадмын энэ оны Шилдгийн шилдэг "ГранПри" бүтээлүүд доорхи төрлүүдээр тодрох юм.

Оны шилдэг бүтээлд:

Телевизийн шилдэг бүтээл
Радиогийн шилдэг бүтээл

Сонины шилдэг бүтээл
Шилдэг Сэтгүүлч
Шилдэг сайт
Орон нутгийн хэвлэл мэдээллийн шилдэг байгууллага
Шилдэг Фото зураг
Шилдэг судлаач

Оны шилдгийн шилдэг бүтээлийг уламжлал ёсоор "Болор үзэг" 2013 цом өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.

   Хүндэтгэлийн цэнгүүний Ерөнхий зохион байгууллагчаар "Монголын радио телевизийн академи" ажиллаж байгаа бөгөөд Дэмжигч байгууллага "Монголын сэтгүүлчдийн эвлэл", "Монголын хэвлэлийн хүрээлэн", "Монголын суваг телевизүүдийн нэгдсэн холбоо", "Монголын сайтын холбоо, "Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо", "Монголын FM радионуудын нэгдсэн холбоо"-д ажиллаж байна.

Мөн хамтран ажиллагч байгууллагаар Эрсдэлгүй ирээдүйн баталгаа уриатай "Төрийн банк" ажиллаж байгаа юм.


Дэлгэрэнгүй мэдээллийг: 88280604