1997-1998 онд БНСУ эдийн засгийн хямралыг ард иргэдийнхээ туслалцаагаар давж байжээ
2017/10/31
БНСУ 1997-1998 онд эдийн засгийн их хямралд орж байсан билээ. Тухайн үед “Эх орноо эдийн засгийн хямралаас гаргахын төлөө" уриалгыг Солонгос Улсын Ерөнхийлөгч Ким Де Жун санаачилсан юм. Тэрээр ард түмэндээ хандаж "Нэгэн гэр бүлийн гишүүд мэт хоолоо хуваан идэж, бүсээ чангалан нэг удаа эх орныхоо төлөө тархи оюун өөртөө байгаа их хүчээ зориулахыг хүсч байна. Бүгд нэг хүн мэт нэгдэцгээе" хэмээн хэлсэн нь иргэдээ банкны гадна дугаарлан зогсож, өөрсдөдөө байгаа алтан ээмэг, бөгж тэргүүтнээ тушаах сэтгэлийг нь хөдөлгөж чадсан гэдэг .
Солонгосчууд 20 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний алт тушаасан гэгддэг юм билээ. Тухайн үеийн энэ явдал ганц Солонгос улсын эдийн засгийг хямралаас гаргасны дээр олон улс, иргэний сэтгэлийг хөдөлгөн, өнөөг хүртэл сайн түүх болсоор ирсэн
hishgee · 2017/11/01
uls ornoo uud ni tataj ard irgediinhee amidraliig ur zeelnees salgay gej bga bol ehleed hulgaich obshorchdiin mungiig, daraa ni turuus tursun terbumtanguudiin mungiig ulsiinhaa sanhuud oruulaad ir, daraa ni yadarsan ard irged chin ur zeeltei yaduu ch gesen ch eemeg bugjuu tailaad demjihed belen baina