Ц.Цогзолмаа сайдаас Боловсролын салбарынхан айж байна
2017/11/01
Үе үеийн парламентад цаг үеэ мэдрэлгүй түрүүлж дуугарч, тэр хэрээр төрийн албыг донсолгож, хэвийн ажлыг нь алдагдуулдаг УИХ-ын гишүүн цөөнгүй байх нь хэвийн үзэгдэл мэт болж. Засгийн газрын сайдуудын тухайд ч адилхан. Асуудлыг судлахаас илүүтэй цаг зуурын сэтгэгдлээ илэрхийлэх нь олонтаа.
Тэгвэл Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайд асан Г.Чулуунбаатар үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөгүй, дараагийн сайдыг УИХ-аас батлаагүй байхад УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа сайдын сэнтийд тухална гэдгээ эртнээс зарлаж, том үг унагасан нь бий.
Учир нь, тэрбээр БСШУС-ын сайдаар томилогдохоосоо өмнө “Боловсролын салбарыг шинэчлэхийн тулд газрын дарга нарын төвшинд яамны бүтцэд хөдөлгөөн хийнэ. Ингэхдээ хэлж байгаад хална, солино” гэж түрүүлж дуугарсан юм. Салбар хариуцсан сайд нь ингэж мэдэгдсэн бол яая гэхэв. Гэтэл УИХ-ын гишүүний хувиар ингэж мэдэгдсэнээр ямархуу ёсзүйтэй улстөрч болохоо харуулсан хэрэг. Магадгүй дээр хэлсэнчлэн сайд болно гэдгээ эртнээс мэдсэн, мэдэрсэн болохоор ингэж том дуугарсан байж мэдэх. Гэхдээ яагаад тэр хүлээж болоогүй вэ. Мэдээж өнөөдөр бол Ц.Цогзолмаа БСШУС-ын сайд гэдэг нь үнэн ч сайдын албан тушаалаа албан ёсоор хүлээж аваад, ажил үүрэгтэйгээ танилцчихаад энэ мэт мэдэгдэл хийсэн бол нийгэм арай л өөрөөр хүлээж авах байсан болов уу.
МУИС-ийн Ховд аймаг дахь салбарын багшаар ажиллах үеэсээ ажил, амьдралын гараагаа эхлүүлсэн гэж тэрбээр хаа таарсан газраа хэлж, ярьдаг. Энэ сэдэвтээ ч дуртай. Багшийн мэргэжлээрээ тун ахархан хугацаанд буюу 1992-1993 оны хооронд нэгхэн жил ажиллаад дараа нь тус аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга зэрэг албыг тэрбээр хашсан байдаг. Улмаар 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Сүхбаатар, Багануур дүүргээс гишүүнээр сонгогдсон юм. Хэдий нэгхэн жил багшилсан ч гэлээ багш нарын жаргал, зовлонг бага боловч ойлгож мэдэрсэн, төрийн түшээ болбол нэн тэргүүнд нийгмийн байдлыг нь дээшлүүлэхийн төлөө нойр, хоолгүй зүтгэнэ гэж НАМЭХ-ийн ерөнхийлөгч байхаасаа ч, УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үеэр ч давтан ярьдаг байв. Их хуралд сонгогдсон даруйдаа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн улмаар салбарын сайдаар томилогдсон гэхээр бага боловч цалингаа гололгүй, ардын хүүхдүүдэд эрдэм зааж буй багш нарыг хэн бүхнээс илүү ойлгомоорсон. Уг нь мэргэжил нэгтнүүд нь түүний уран гоё үгэнд итгэж, Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ түүнд хандивласан атал сайдын сургаар халаа, сэлгээ хийхээр зэхэж эхэллээ. Ингэснээр УИХ-ын гишүүн, салбар хариуцсан сайдын амнаас битгий хэл эмэгтэй хүний сэтгэлийн мухраас ч гарахааргүй мэдэгдэл хийсэн нь Ц.Цогзолмаа сайдын өнөөдрийг хүртэл хэлж, хийж ирсэн бүхэн нь зөвхөн албан тушаалын төлөөх хувийн амбиц төдийхөн байсан бололтой. Монгол Улсын нийгэм, эдийн засаг хүнд байдалд байгаа юу, үгүй юү гэдэг энд огт хамаагүй. Хамгийн гол нь сард дунджаар 560 мянган төгрөгийн цалин олгочихоод “Та нар тангараг өргөсөн эмч нартай адилхан үүрэг хүлээсэн хүмүүс. Явж ажлаа хий. Хүүхдийн сурах эрх зөрчигдөж байна” гэж лүндэн буулгах нь зохисгүй байлтай. Өнөөдөр боловсрол болоод эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Тэдгээрийн олонх нь ар гэрээ авч явдаг гэх судалгаа бий. Үүнийг ч салбар хариуцсан сайд Ц.Цолзолмаа хүлээн зөвшөөрсөн. Их хурлын чуулганаас эхлээд Байнгын хорооны хурлын үеэр хүртэл багш нарын нийгмийн асуудал хүнд байна. Цалин нэмэгдүүлэхэд шат дараалсан арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй гэж рекламддаг атал яг хачир дээрээ тултал асуудлаас сэмхэн бултахыг оролдов.
Ямартай ч салбар хариуцсан сайд болов уу үгүй юү, салбарынхаа асуудлыг хэр сайн мэддэг болохоо харуулав. Цаашлаад салбар хариуцсан сайдын албан тушаалаа хүлээж аваа ч үгүй байхдаа “Ажлаас нь хална, сэлгээ хийнэ” гэж буулгасан лүндэнгээ хэзээ хэрэгжүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. “Нийгэм, эдийн засаг хүндрэлтэй байгаа учир ажилгүйдлийг бууруулахын төлөө шат дараалсан арга хэмжээг яаралтай аваарай” гэж тэрбээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асан Н.Номтойбаяраас чуулганы үеэр ихэд учирлан гуйж байсан цаг саяхан. Гэтэл салбараа шинэчлэх нэрийдлээр халаа, сэлгээ хийнэ гэсэн болчимгүй мэдэгдэл нь түүний хоёр нүүртэй болохыг батлаад зогсохгүй боловсролын салбар дахь олон зуун багш, ажилчдаас гадна тэдний ар гэрийнхэн нь хүртэл айдас дунд өдөр хоногийг өнгөрүүлэх шалтгаан боллоо. Тиймээс нийгмийг эрүүлжүүлж, соён гэгээрүүлэхэд бүхий л амьдралаа зориулж буй багш, ажилчдыг энэ хүлээс, айдсаас чөлөөлж өгөөч, эрхэм гишүүд ээ.
Үндэсний шуудан сонин
Irgen · 2017/11/01
Tsogzolma saidin zov Bolovsrold oorchlolt shinechlel zorigtoi hih heregtei ajilaa chanartai hih chadvargui mortlo tsalin avch baih sanaatai humustei hatuu temtseh heregtei
Daria · 2017/11/01
Ene hunees uur said hlih hun bolobsrold Alga uu.bolohoossd umnu olon yam Sollorood l baisan ene er nl ene baidlaaraa Said hlij zadah uu.
Зочин · 2017/11/01
Тэмцэж байгаад огцруулчих тэгээд л болоо ш дээ ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөж байгаа ийм хүн хэрэггүй дээ багш нарынхаа талд багш нартайгаа хамтарч боловсролоо аврахын оронд хална солино гэж байдаг ухаан мэдлэг чадвар дорой сэтгэл харанхуй ийм хүмүүсийн ганц хийж чадах ажил нь тэр юм даа халж сольдгоороо л монгол дээгүүр байх бусдаараа бол хамгийн адгийн л болсон
Зочин · 2017/11/01
Тэмцэж байгаад огцруулчих тэгээд л болоо ш дээ ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөж байгаа ийм хүн хэрэггүй дээ багш нарынхаа талд багш нартайгаа хамтарч боловсролоо аврахын оронд хална солино гэж байдаг ухаан мэдлэг чадвар дорой сэтгэл харанхуй ийм хүмүүсийн ганц хийж чадах ажил нь тэр юм даа халж сольдгоороо л монгол дээгүүр байх бусдаараа бол хамгийн адгийн л болсон
Nar · 2017/11/01
Bagsh nar tsalingaa nemuulehlin tuluu Baigaag demjlj bainaa.ene humuusee Hairlaasai daa.herbee zadahgui bol erhem Said uuruu ogshor uur argagui.
Sara · 2017/11/01
Bagsh nar tsalingaa nemuulehlin tuluu Baigaag demjlj bainaa.ene humuusee Hairlaasai daa.herbee zadahgui bol erhem Said uuruu ogshor uur argagui.
Sara · 2017/11/01
Bagsh nar tsalingaa nemuulehlin tuluu Baigaag demjlj bainaa.ene humuusee Hairlaasai daa.herbee zadahgui bol erhem Said uuruu ogshor uur argagui.
Sara · 2017/11/01
Bagsh nar tsalingaa nemuulehlin tuluu Baigaag demjlj bainaa.ene humuusee Hairlaasai daa.herbee zadahgui bol erhem Said uuruu ogshor uur argagui.
Saihnaa · 2017/11/01
Ish chaavaas bolovsroliinhon odoo ene muugaas aigad bhda yahvdee
HYN · 2017/11/01
ОЮУНХОРОЛ ШИГ Л ОЛХИОГҮЙ АВГАЙ Ш ДЭЭ.
Зочин · 2017/11/01
ЭНЭ МҮҮНЧИНЭЭС ӨӨР ХҮН ОЛДДОГГҮЙ ХОРВОО ЮМ БАЙХ ДАА.........................