Р.Эмүжин: Дашзэвэг гуайн хүүхдүүд аавынхаа сэтгэцийг шалгуулаад үзүүлчихгүй яасан юм
2017/11/03
Хэвлэлийн салбарт хагас зуун жил ажиллаж амьдарсан энэ эрхэмтэй нэг жилийн дотор гурван удаа уулзжээ. Ах нь ТВ8-д тоймч хийж байгаа гээд хүүхэд шиг хөөрчихсөн явж байсныг нь мэдэх юм. Харин өнгөрсөн хавар хүнсний дэлгүүрийн үүдэнд тааралдаад " Сэтгүүлзүйн салбарт 50 жил ажилласныхаа ойг тэмдэглэнэ, үзэсгэлэн гаргана, ирээрэй" хэмээгээд урилга гардуулав. Угийн сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, романтик хүн, нас дээр гараад улам л цайлган, хөөрүү болчихсон ч юм шиг. За гурав дахь удаагаа их зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойд бидний 30 гаруй зохиолч, сэтгүүлч хамтдаа оролцсон. Алтайд шинэхэн баригдсан "Ентүм" зочид буудалд холын зочид байрлаж, холгүйхэн байх "Амар" нэртэй буудалд мань мэтийн дарснаас хол, дажингаас хөндий ганц нэг хүн тухалсан юм даг. Нэг өглөө 08:30 минутын үед "Ентүм"-ийн хаалгаар яваад ортол Дашзэвэг гуай цав цагаан дотуур өмд ч юм уу гэмээр богино шорттой цахилгаан шат руу орж байхыг хальт харчихлаа. Арайтай л цочоод унасангүй. Нүдэндээ ч итгээгүй гэхэд болно. Тэр чинь есдүгээр сарын сүүлийн өдрүүд шүү дээ. Буудлын үүдний хэсэгт сууж байсан хүмүүс, угтан авагчид бүгд л харсан. "Та нар ч сонин зочидтой, үзэж харах юм ихтэй л суугаа юм байна" хэмээн зохион байгуулж буй улсад хошигнон хэлээд би цайндаа орсон юм даг. Маргааш орой нь болсон уулзалт цэнгүүн, яруу найргийн наадмын үеэр Дашзэвэг гуай юм юмны урдуур ухалзаж, арга хэмжээг хөтлөсөн Равдан гуай, Гантигмаа хоёртой микрофон булаалдах шахам тайзан дээр хоёр ч удаа гарсан юм даг. Санаа нь дуугаа дуулчих гээд байх шиг. Гэтэл шүлэг унших яруу найрагчид эгнээстэй. Уг нь мань эр өөрийнхөө ээлжинд шүлэг хэлсэн боловч дэгэлзээд, тайзны урдуур хойгуур гүйгээд нэг л биш ээ. "Цаадахыг чинь тайзан дээр дахин гаргаад дэмий байх, одоо болно" гэлцэн шивнэлдсэн улс ч бий. Гэвч нэг л чөлөөнд нь микрофон авч амжсан Дашзэвэг гуай алга дарам үрчийсэн цаас барьчихсан "Намайг хүмүүс дуугаа дуул гээд байна" гэчихсэн гуйх маягтай цангинуулж зогссон. Угийн их зөөлөн хүн л дээ. Тэр бол маш сайн сэтгүүлч. Олон улсын тоймч. Олон ч сайхан шавьтай. Сэтгүүлзүйн салбарын хагас зууны түүх болсон хүн. Хүн янз бүрээр өтөлдөг. Зарим нь идэхийн хэнхэг тусна. Нөгөө нэг нь уйлхай болно. Бас нэг хэсэг нь магтуулахын донгоор өвчилнө. Өөр нэг нь оюун ухаанаа алдаж, харгалзагчгүй л бол хаа сайгүй тэнэнэ. Гэвч үр хүүхэд нь болсон бид хөөрхий хөгшиддөө цаг зарцуулах нь бага. Бараг л юунд гомдож, юунд баярладгийг нь анзаарахгүй шахам ажил амьдралаа хөөцгөөнө. Магадгүй Дашзэвэг гуай шиг оюуны өндөр ачаалалтай насаараа ажилласан хүн эрүүл сэтгэхүйгээ алдаж, тархи оюуны чагтага алдуурна гээч болсон байхыг үгүйсгэхгүй. Оюуны асар их ачаалал дунд өнгөрөөсөн хагас зуун жил нь түүнийг, эсвэл эдүгээ зүтгэж яваа биднийг өтлөхийн цагт хэрхэн сүйдлэхийг хэн мэдэх юм бэ. Би юу гэх гээд байна вэ гэхээр үр хүүхэд нь хөөрхий 74 настай аавынхаа сэтгэцийг шалгуулаад эмнэлэгт үзүүлчихгүй яасан юм бол гэж бодогдоод байх юм. Нарийн шинжлээтэхвэл яавч Дашзэвэг гуайгаас гарахгүй үйлдэл, араншин яагаад түүнээс илэрч байсны учрыг тайлах л байх. Зан харилцааны хувьд хэтэрхий гэмээр соёлтой, дипломат шахам зантай нөхөр гэдгийг нь олон хүн мэднэ. Насан туршийн сурцаараа биеэ аваад яваад байх магадлал өндөр. Харамсалтай нь манайд энэ салбар муу хөгжиж дээ. Аавынхаа бүтээсэн, босгосон бүхнийг, алдар хүндийг нь, нэр төрийг нь, удмынхаа хойч үе, үр хүүхдэд үлдэх хүндлэлийг нь бодож яагаад болоогүй юм бол? Яагаад энэ талаас нь эргэцүүлж, Монголын сэтгүүлзүй, олон улсын харилцаанд оруулсан хувь нэмэр, насаараа зүтгэсэн хөдөлмөр, өтөлсөн хойноо ч хэвлэлийн тайзнаас бууж чадахгүй байгаа итгэл үнэмшил, үр хүүхэд шавь нарт нь үлдэх энэ хүний өгөөж, хайрыг хайрлаагүй юм бол? Хэрэв анзаарч ажиглаж байсан бол асуудал үүндээ тулж, жаахан охин сэтгэлзүйгээрээ хохирохгүй байв. Ядаж хэдэн найзаас нь асуучихсан бол яагаад уудаггүй байж уучихсан юм шиг аяглаад , уралдааны морь шиг ухалзаад байх болсных нь учрыг нотлоод хэлээд өгөх л байсан. Яагаад аавынхаа гэсэн бүхнийг, аавыгаа хайрлаагүй юм бол? Бас ээжийнхээ сэтгэлийг хайрлаагүй юм бол? Миний бодлоор тэр сэтгэцийн хувьд эрүүл бус байсан...эрт эмчид очих хэрэгтэй байсан...хэдхэн хором зарцуулаад ярилцаад үзсэн бол мэдэгдэх л байсан...сэтгэц нь хэвийн бус болсныг үр хүүхэд нь байтугай манай салбарынхнаас анзааран ярилцсан хүн ч цөөнгүй....өөрөөр ийм байх учиргүй. Ингэж л бодогдоод байна...бид ч бас өтөлнө, аймаар ч юм даа. Үр хүүхэд минь л харж хямгадахгүй бол яаж өтлөхийг хэн мэднэ?
гэрэл · 2017/11/04
Өмөөрөх юман дээр өмөөрөх хэрэгтэй.Бага байхад минь манай байранд нэг тийм цэргийн генерал цолтой хүн байсан эмээгийн гэрт маань ирээд дөнгөж 7 настай намайг оролдож байсан би айгаад цугтааж байснаа санадаг юм үр хүүхэд нь бүгд сайн сайхан явдаг өөрөө эхнэртэйгээ амьдардаг хүн харахад сайн хүн харагддаг байсан гэхдээ шал худлаа хүний дотоод сэтгэлийг хэн ч мэдэхгүй. Энэ чинь гэмт хэрэг цохих ял шийтгэл ногдуулах хэрэгтэй.

Nomin · 2017/11/03
Дашка ах ч гоё хийдэг шүү.Германд нэг учирч билээ.Одоо хүртэл бодогдоод байдаг юм.
Зочин · 2017/11/03
Нойр хоолгүй хөөрөөд 8газар ажиллаж явсаар мэдрэл сэдрэл муудсан юм байжээ.ийм болтлоо гэр бүлээгэж зүтгээ байхдаа хэцүү ч юмдаа хөгшидөө анхаарч баймаар юм

Т · 2017/11/03
Зөв бодох л зүйл ярьжээ. Энэ хүнийг хэдэн жилийн өмнө л тайзан дээр дуу дуулж хөдөлж ярьж байгааг нь ТВ-р үзээд эрүүл биш санагдаж билээ
Зочин · 2017/11/03
20-д жилийн өмнө оюутан охид татач чангаадаг байсан гэж яригдаад байсан
Tsag · 2017/11/03
Yamar nurshuu yum be
Зочин · 2017/11/03
Yamar nurshuu yum be
Зочин · 2017/11/03
Yamar nurshuu yum be
zochin · 2017/11/03
ene ch tiim shuu
зочин · 2017/11/03
Ер нь л нэг л намбагүй муухай болсон байсаан . энэ хүмүүсийн хэлээд байгаа шиг охид хүүхнүүд элдэж давхиад байдаг байсан бол хөгшин нь хүүхдүүд нь мэддэг л байсан байлгүйдээ. үр ачаа оролдоход нь л тэсэхээ байсан биз.
шаабар · 2017/11/03
Санал нэг байна. Би ч гэсэн хүүхдүүд нь энэ талаар эхэлж бодсонгүйд харамсаад барахгүй. Ер нь тэр дуу дуулж эхэлсэн үеэс л сэтгэц нь нэг л биш болсныг олон хүн анзаарсан байх. Ялангуяа мань мэтийн эмч мэргэжилтэй хүн бол оношоо тавьчихсан л байж таарна. Одоо ч гэсэн шүүх эмнэлэг сэтгэцийн эмгэгтэй хэрэг хүлээх чадваргүй гэсэн дүгнэлт гаргах байх гэж итгэж байна. Гэхдээ л нэгэнт олны дунд шуугиан тарьчихсан болохоор яаж ч хаацайлах гээд арилшгүй сэв үлдээлээ дээ. Үр хүүхэд хань ижил нь төдийгүй сэтгүүлчдийн нэр хүндэд ч гэсэн сайнаар тусахгүй л хэрэг болоод өнгөрч. Ниргэсэн хойно нь хашгираад нэмэргүй оройтох шиг боллоо. Ял авалгүй өнгөрвөл зүгээрсэн. Тун харамсалтай юм боллоо доо. Хүүхдүүдэд нь гомдмоор.
Зочин · 2017/11/03
Сэтгуулчид даанч хуний мууд дурлаж дандаа элдэв гутгэлэг их бичээд байдаг биздээ. еерсдийгээ бузар хэргээс мултлах гэж ядаж байгаа нь энэ уу. Тэгэхээр энэ байтугай л юм сэтгуулчдийн байгаа даа. Хэтэрхий бузар. Юун сэтгэцийн евчин. Очиж очиж еерйн удмаа ингэж бузарлах гэж. Хэлэх ч уг алга. еер ямар ч хэрэг хийсэн юм билээ. Энэ Энхтуяа авгай емгеелж хамгаалж байгаагаараа сайн мэдэж байгаа даа.

Үнэн шүү Сүүлийн үёд гаргаж байсан зан яриа хөөрөө ньнас намбандаа тохирохгүй сонин болчихсон байсан Нилээд дээрээс эхнэр хүүхдээсээ тусдаа амьдраад байх шиг байсан Тэгээд анхаарал халамж дутагдсан байгаа л даа Энэ нь зан байдалд нь улам л сөргөөр нөлөөлсөн байх л даа
zochin · 2017/11/03
hudlaa zugeer gargah shaltgaan hutsaach ta nar ingej bitgii iim novshnuudiig uugshuul
Зочин · 2017/11/03
боов нь босч байхыг бодход өтлөөгүй л байна даа
888 · 2017/11/03
Буруу зөнөх, өөрөөр хэлбэл сэтгэцийн өөрчлөлттэй болсноос бүх юм боллоо. Уул тэгэхээргүй сайн хүн гэж өмгөөмж, хамгаалах гэсэн оролдлого юм уу л гэж бодож бна.
Зочин · 2017/11/03
yer ni l tiim joohon henhegtei ch yum shig tsal pal hiisen hun deer otlood buruu zonojdee
Зочин · 2017/11/03
uhaan sanaa ni eruul bish bolj dee. Ai huurhii. Odoo hereg hariutsah chadvargui geed gargana teheer ni huuhduud ni neg emnelegt avaachij hayad martah yum bn daa huurhiig
зочин · 2017/11/03
Бурхан өршөөг. Нээрээ л сэтгэцийн өөрчлөлт орсон байх.
зочин · 2017/11/03
Харих насны сэтгэцийн өөрчлөлттэй ахмадууд цөөнгүй. сэтгэцн эмчид ханддаггүй, ойр дотныхон нь анзаарга муу, эсвэл хэлээд тоохгүйгээс асуудал өрнөдөг. Манайд мэргэжилтэн хангалттай бий. Нас ахих тусмаа мэдрэл, сэтгэцн эмчийн зөвлөгөө авах шаардлагатай