Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 07. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 19. Ангараг гараг. Гөрөөсөн толгой одтой, зургаан цагаан мэнгэтэй, шар нохой өдөр.

                          Барилдлага: Хүчин төгсөх     
                          Шүтэн барилдлага
: Хурьцахуй   
                          Суудал: 
Төмөр          

Өдрийн наран 7 цаг 53 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Өвлийн уур буух улирал 15 цаг 08 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” тул сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна.