У.Хүрэлсүх 2017 оны 10 сарын 4-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдмогцоо л авилга хээл хахуультай тэмцэж, сахилга дэг журам тогтоож, шударга бус албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо мэдэгдэж байсан билээ.

 

Тодруулбал тэрээр Ерөнхий сайдаар томилогдмогцоо : " Би сахилга дэг журмыг тогтоосон, авлига хээл хахуультай хатуу тэмцсэн, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно...Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна... Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна...

...Газрын доорх байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч байх ёстой. Үндсэн хуулиндаа ч бид ингэж заасан. Энэ бол миний амьдралын философи. Энэ баялагаас Монголын ард түмэн бүгд хүртэх учиртай. Баялгийн хуваарилалтыг зөв, шударга болгохын төлөө би зүтгэнэ..." хэмээсэн юм.

Мөн 2017 оны 11 сарын 2-нд  болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн томилох тухай Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр ЗГХЭГ-ийн дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад хандан: "Монголын төрөөс хулгайлсан болгоныг чинь мэднэ. Авлига авч томилсон бүх хүнийг чинь хална аа." гэсэн билээ. Үнэхээр ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцох бололтой . Гэхдээ энэ бүхнийгээ 11 сарын 20-22-нд хуралдах МАН-ын ээлжит XXVIII  Их хурлын дараа хэрэгжүүлэх аж.  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ажлаас нь халах дарга нарын жагсаалтын магнайд Х.Бадамсүрэн байж магадгүй тухай зарим эх сурвалж өгүүлж байна. Х.Бадамсүрэн нь 2016 оны 11 сарын 24-нд "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар томилогдсоноосоо хойш л хэл ам таталж, "хэвлэлийн сөрөг талын баатар" болж ирсэн нь нууц биш.

 

http://sonin.mn/news/politics-economy/77470

 

http://www.sonin.mn/news/politics-economy/76846

 

http://sonin.mn/news/politics-economy/76372

 

http://sonin.mn/news/politics-economy/77159

 

http://sonin.mn/news/politics-economy/77197

 

Ер нь 180 саяын тансаг тавилгаар гэрээ тохижуулж, 01 тоот тушаалаараа 300 саяар машин худалдаж авсан түүний паян Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрын нэр хүндийг унагаж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд М.Энхболдыг ялагдуулахад нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг болсон тухай улс төрийн хүрээнд яригддаг. Иймээс МАН-ын лидерүүдийн дунд ч Х.Бадамсүрэнг  "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар цаашид үргэлжлүүлэн ажиллуулах нь нийгмийн хүлээлтийн эсрэг шийдэл болно гэсэн санаа яригджээ. Ажилчдынхаа дунд бол Х.Бадамсүрэнгийн нэр хүнд хэдийн унасан бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн ээлжийн дарга Ш.Мөнхбаяр, баяжуулагч Уранчимэг нарын тэргүүтэй ажилчид нь түүнийг албан тушаалаасаа огцорч, АТГ-т шалгуулахыг шаардаж байсан юм.

 

Ц.Батаа

www.sonin.mn