МАН-ынхны холбогдсон хоёр дахь “60 тэрбум”-ын хэрэг ил боллоо
2017/11/08
60 тэрбумын асуудал намжаагүй байхад МАН-ынхан дотооддоо дахин мөнгө төгрөг тараасан, албан тушаал наймаалцаж асуудал гарлаа. Тодруулбал удахгүй болох МАН-ын их хурлаар намын даргыг сонгоно. Намын даргын сунгаанд өрсөлдөж байгаа нөлөө бүхий эрхэм 21 аймагт өөрийнхөө сүлжээг үүсгээд байна.
Уг сүлжээгээрээ дамжуулан МАН-ын их хуралд оролцох эрх бүхий нөхдүүдийг өөрт нь санал өгүүлэхийн төлөө тухайн орон нутгийн “бүдүүн дарга”-д үүрэг өгчээ. Харин үүрэг авсан “бүдүүн дарга” нь манай даргад санал өгөөрэй хэмээн мөнгө тарааж байгаа аж. Харин аймгаасаа даргыгаа дэмжүүлж чадсан нөхөр нь бүдүүн даргаас хамаг бүдүүн дарга болох тохироо хийгдсэн байна. Мөнгө санхүүг хэн хэн нь гаргаад явж байгаа бололтой юм.
Энэ нь баримттай болоод ирэхийн цагт дотроо алалцаж эхлээд байна. Тухайлбал, Гаалийн дарга асан Төрийн өмчийн хорооны дарга болохыг горилогч нэгэн Баян-Өлгий аймаг дахь МАН-ын Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нөхдөд 2 сая төгрөг тарааж явна гэнэ.
Яг ийм байдлаар их хурлын төлөөлөгчдөд нийт 2.6 ТЭРБУМ төгрөг тараах аж. 21 аймгийн агентлаг, газрын дарга нар ч хөөрхий үүрэгт ажил, намын ажлаа хослууланхан амьсгаа өндөр явна... Хэрхэхийг тэнгэр биш хэн их мөнгө тараасан нь л мэдэх биз ээ
Зочин · 2017/11/09
Бас нэг гүтгэлийн чанартай дуйлаан мэдээж
aaagii · 2017/11/08
MAN iin dargiin songuulid namiin gishuud unencheer handaj uls eh ornoo hugjuuleh, MANamaa ner turiig ni tseverleh heregtei. ali bolgon heden tugrugund huurtagdaj, hedhen oligarhiudiig bayjuulj uursduu yaduu heveer bh ve. negiig bodoj 2 iig tungaatsgaay
Зочин · 2017/11/08
32-ын бүлэг, МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ