Төрийн мөнгөний крант түр хаагдах цагаар...
2013/12/25
Ойрын өдрүүдэд Засгийн газраас холбогдох яам, агентлагуудын тооцоог хааж өргүйгээр шинэ оноо угтахаар зэхэж байгаа аж. Шинэ жилийн баяртай зэрэгцэн дотор харлуулдаг нэг зүйл бол мөнгөний асуудал.
Банк, санхүү болон банк бус санхүүгийн байгууллага гээд бүгд мөнгөний “крант”-аа хаачихдаг. Бүр өндөр хүүтэй мөнгө хүүлэгчдэд хүртэл энэ уур амьсгал хамаатай. Хамгийн “аймшигтай” нь Төрийн сан гэгч олон хүнийг тэжээдэг том байгууллага үүдээ хаадаг гээд бод доо.
Тэтгэвэр тэтгэмж хүртэгчид, группийн мөнгө авдаг нийгмийн эмзэг давхаргынхан, дээр нь төрийн албан хаагчид болон тус байгууллагад хамааралтай бүх хөрөнгө санхүүгийн “судас боогдоно”.
Аврал нь шинэ оны нэгдүгээр сарын дунд үе байдаг гэх боловч түүнээс хойш сунах магадлал өндөр.
Үүгээр ч зогсохгүй яг энэ үеэр орон сууцны оршин суугчид СӨХ, цахилгааны үнийн “тэнгэрт тулсан” өндөр төлбөрийн хуудсыг хараад “шок”-нд орох болдог. Энэ нь мөн л “тооцоо шахсан”-тай холбоотой. Хаа очиж татвар төлөгчид харьяа татварын хэлтсийнхнээс дуудаагүй байхад л “эрхэм хүндэт” нягтлан бодогчид нь өөрсдөө ирж татвараа төлдөг нь сайхан.
Ийнхүү Төрийн сангийн орлого, зарлагыг хаах, төрийн мөнгөний “крант” хаагдах хугацаа аль болох богино хугацаанд үргэлжлээсэй.
Шинэчлэлийн Засгийн газар дээрх болхи байдлыг хэрхэн өөрчлөх вэ. Эсвэл хэзээ ч үл өөрчлөгдөх бичигдээгүй хууль уу гэдгийг харцгаая.
У.Оргилмаа
Зочин · 2013/12/26
12sariin 25-31 hurtel Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluuded hyamdral zarlaj bna.Uund:Modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-300000tog,ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-210000tog,ABC suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-130000tog,Dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-250000tog,Golf surgaltiin zoolon bombog-2000tog bolj hyamdarlaa.Tansag saihan beleg shuu.Tanhimiin Mini Golf club.Utas:95000020