Йозеф Фритцл гэдэг энэ англи эр төрсөн охин Элизабетаа 24 жилийн турш байшингийнхаа харанхуй өрөөнд түгжин хүчирхийлж байжээ. Энэ хугацаанд охин нь долоон удаа төржээ. Хэргийг 2008 онд илрүүлж охиныг сулласан.

Сургуулийн автобусны жолооч Ариель Кастро  гурван сурагч охиныг хулгайлж 11 жилийн турш байшингийнхаа нүхэн зооринд хорьж хүчирхийлж байсан. Охид бузар этгээдээс таван хүүхэд төрүүлжээ. 2013 онд хэрэг илэрсэн.

 

 

Английн иргэн Ильяас Ашар гэдэг пакистан гаралтай эр нутгаасаа 10 настайд нь авчирсан төрөлхийн хэлгүй дүлий охиныг зургаан жилийн турш хүчирхийлсэн. 2009 онд 75 насандаа баригдсан. 

 

 

Наташа Кампуш гэдэг австри охиныг  10 настай байхад нь хөрш нь хулгайлж зооринд хорьж хүчирхийлсэн. Охин 3096 хоног хоригдсоны эцэст 2008 онд зугтааж чадсан. Зугтсаныг нь мэдсэн хүчирхийлэгч тэр өдрөө галт тэргэнд дайруулж амиа хорлосон. 

 

 

Аннеке Лукас гэдэг энэ эмэгтэйг 1974 онд зургаан настай байхад нь төрсөн эх нь хүний наймаачинд худалдсан. Охин хэд хэдэн эзний гар дамжин 11 нас хүртлээ хүчирхийлж хоригдсон. Зарим нь түүнийг алахаар заналхийлж байсан ч азаар амьд гарсан.

 

  

 

Волгоград хотын 15 настай охин 2015 онд хойд эцэгтээ хүчирхийлүүлдэг болохоо сэтгэлзүйчид илчилсэн. Хойд эцэг нь түүнийг таван жилийн турш олонтоо хүчирхийлжээ.

 

 

Хүний наймаачид Карла Хасинто гэдэг мексик бүсгүйг 12 настай байхад нь гэрийх нь хажуунаас хулгайлсан. Хүчээр биеийг нь үнэлүүлж байсан түүнийг дөрвөн жилийн дараа олж сулласан агаад энэ хугацаанд 43200 удаа хүчирхийлсэн гэдгээ зарласан. Өдөрт р  20-30 удаа хүнд үйлчилэхийг албаддаг байжээ.

 

 

Софи Хейс гэдэг гэдэг энэ англи эмэгтэйг 2012 онд Италиас Албаны гэмт бүлэглэл хулгайлж хүчээр биеийг нь үнэлүүлсэн. Зургаан сарын турш өдөрт 30 хүртэл хүнд үйлчилж байжээ. 

 

 

23 настай Надия Мурад гэдэг энэ бүсгүй 2014 оны 8-р сард Иракын Синджар хотын дэргэд Исламын улсынханд олзлогджээ. Бүсгүйг Мосул хотын дэргэдэх бааздаа авчирч гурван сарын турш секс боол болгосон. Алан хядагчид дандаа группэн секс хийдгийг бүсгүй дараа нь мэдүүлсэн. Түүнийг гурван сарын дараа чөлөөлжээ.

 

 

Энэ оны эхээр Америкд сэтгэл мэдрэлийн эмнэлгийн сувилагч Кристи Ленхардт гэдэг 48 настай сувилагч эмэгтэй 24-тэй Бэн Хёрт гэдэг өвчтөн залууг гурван жилийн турш хүчирхийлж байсан нь илэрсэн. Сувилагч шөнийн ээлжинд гарахдаа өвчтнийг өрөөндөө авчирч хүчээр секс хийдэг байжээ. 

 

Эх сурвалж: Nuuts.mn