"127 цаг" киноны бодит түүхээс
2017/11/09
2003 оны 4 сарын 26-ны өдөр.АНУ-ын уулчин, адал явдалд дурлагч Арон Ралстон Юта мужийн зүүн өмнөд хэсэгт орших Blue John Canyon хавцалд хийсэн авиралтынхаа үеэр баруун гарынхаа бугуйг том бул чулуунд даруулснаар 127 цагыг ганцаараа өнгөрүүлсэн бөгөөд улмаар өөрөө, өөрийнхөө амийг авархад хүрсэн байна.Тэрээр нийт 5 хоног хавцалд аврал эрэн зогссоны эцэст нь өөрийн гарыг тасдсанаар амь гарч байсан гэдэг.
Энэ тухайгаа тэрээр 2004 онд хэвлэгдсэн "Хатуу болон хадан байрны дунд" хэмээх намтарчилсан номондоо өгүүлж байсан ба уншигчдад ихэд таалагдсан энэ түүх 2010 онд бүрэн хэмжээний уран сайхны кино болон үзэгчдэд хүрч уулчны дүрийг Жэймс Франко бүтээж байжээ.
Айдастайгаа нүүр тулсан 127 цаг түүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй мөчүүд байсан талаар Арон Ралстон 2005 онд өгсөн нэгэн ярилцлагандаа дурьдаж байсан ба 2009 онд Жэсика Трасти гэх бүсгүйтэй гэрлэж 1 хүүхэдтэй болсон ч 2011 онд гэрлэлтээ цуцлуулсан байна.
Арон Ралстон өдгөө 41 настай бөгөөд АНУ-ын Охайо мужид амьдарч байгаа гэнэ