Прокурорууд лиценз зарж баяжсан 30 айлын асуудлыг ”хаах”-аар хөдлөв үү
2017/11/11
Нийслэлийн Прокурорынхон Лиценз зарж баяжсан 30 айлын асуудлыг шалгаж, нэг тийш нь болгоно гэнэ ээ. Нэг тийш нь гэдэг нь угаасаа ойлгомжтой юм. Ерөнхий Прокурор Энх-Амгалан бол Ц.Элбэгдорж, М.Энхболд, Сү.Батболд, С.Баяр нарын бүлэглэлийн шийдвэрээр томилогдсон хүн гэж бараг болох байх.
Шинэ Ерөнхийлөгч АТГ-ын дарга ба Ерөнхий прокурорыг солих нь гарцаагүй бөгөөд үүнээс амжиж дээрх бүлэглэл эднийг хөдөлгөв бололтой. Дуулиант 60 тэрбумын асуудлыг Нийслэлийн Прокурор хаасныг Та нар санаж байгаа биз ээ.
Прокурорууд гэнэт ухаан орсон мэт түргэн Шуурхай олигархи 30 айлыг шалгана гэдэг нь эрх мэдэлтэй байгаа дээрээ буюу солигдохоосоо өмнө амжиж, шалгасан болоод уг асуудлыг ХААХ гэсэн ов заль бололтой.
Тиймээс Прокурорууд гэнэт ухаан орсон мэт түргэн Шуурхай олигархи 30 айлыг шалгана гэдэг нь эрх мэдэлтэй байгаа дээрээ буюу солигдохоосоо өмнө амжиж, шалгасан болоод уг асуудлыг ХААХ гэсэн ов заль бололтой. Урьд Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумын асуудлыг их ярьж, МАН-ыг бажигдууладаг байлаа. Гэтэл 60 тэрбумын сэдэвийг нь Нийслэлийн Прокурор Д.Баярмагнай хааж, МАН-ыг аварч, Ерөнхийлөгчийн амыг тагласан юм.
Одоо Ерөнхийлөгч Х.Баттулга нь УИХ-ын чуулган дээр ба хэвлэлээр Лиценз зарж баяжсан Олигархи 30 гэр бүлийн тухай их ярих болсон тул МАН-ын Олигархиуд энэ сэдвийг нь хаахаар Ц.Элбэгдоржийг байхад томилуулсан хүүхэлдэйнүүдээ хөдөлгөв бололтой. Би бараг тэдний гаргах шийдвэрийг одоо бичсэн ч болно.
Лиценз зарж баяжсан гэх 30 айлыг шалгав. Шалгасан материалд цугларсан баримтуудаас харахад тухайн үеийн хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл алга тул Хэргийг хэрэгсэхгүй болгож хаав. Ингээд дуусна даа.
Г.Баян
www.24tsag.mn
zochin · 2017/11/12
Batalgaagyi um chini hkuuliin baiguullaga eer yu gehkeb, Z.ENHKBOLD, BATTULGA 2 eersdee opshoortonguud
ЯГ ИНГЭЖ ХАРИУ НЬ ГАРНА. ха ха · 2017/11/11
Лиценз зарж баяжсан гэх 30 айлыг шалгав. Шалгасан материалд цугларсан баримтуудаас харахад тухайн үеийн хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл алга тул Хэргийг хэрэгсэхгүй болгож хаав.
Зочин · 2017/11/11
ЯГ ҮНЭН . ТИЙМ 30 ГЭР БҮЛ БАЙДАГГҮЙ ЮМ БАЙНА ГЭСЭН ШИЙДВЭР ГАРНА .