Өчигдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд орон сууцны 9 давхар байрны 8 давхрын гадна хананд дулаалга хийж байсан хувиараа хөдөлмөр эрхэлдэг дөрвөн хүн нас барсан хэргийн талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ осол дүүжин шатны түгжээ мултарснаас болсон байна. Энэ тухай дуудлага цагдаа, онцгой байдлын албан өчигдөр  15:00 цагт ирсэн байна. 

Гадна дулаалга хийж байсан хүмүүс 20-26 насны залуус байсан бөгөөд хувиараа гэрээ байгуулан ажиллаж байсан аж. Тодруулбал, 

  • Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 21 дүгээр хорооллын иргэн Э /26 настай, эрэгтэй/,
  • Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн иргэн М /23 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсныг НЯТТТ-ын эмч ГССҮТ-д хүргэхээр авч явсан боловч замдаа нас барсан,
  •  Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Д /20 настай, эмэгтэй/,
  •  Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны суугч иргэн Б /23 настай, эрэгтэй/ нар нас барсан.

Одоо хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байгаа юм.