Би 40 гарч яваа байдаг л энгийн нэгэн махлаг бүсгүй. Нөхрөөсөө салаад нилээд хэдэн жил болж байгаа ганц бие ээж. Өөрийгөө аятайхан эмэгтэй л гэж боддог.

Эмэгтэй хүн 40 гараад дуртай болдог гэж үнэн бололтой. Би үнэхээр галзуу тачаалтай хүүхэн боллоо сүүлийн үед. Гэхдээ гэр бүлтэй өөр хотод амьдардаг нэг дүү залуутай 2 сардаа нэг удаа уулздаг. Ядахад түүндээ их үнэнч. Секс хийхгүй байжийгаад хийхээрээ нэг хэсэгтээ бүр аймаар хүсээд байж яддаг болчихлоо. Энэ байдал гаднаа мэдэгдэнэ гэж байх уу?

Гадуур дотуур явсан ч байнга хүн эргүүлнэ. Ихэвчлэн дүү залуус идэвхтэй эргүүлэх юмаа эсвэл гэр бүлтэй залуус. Огцом тэгэхээр би бүр санаа зовоод харахад мэдэгдээд байдаг юм биш байгаа гээд. Байнгын хамтрагчгүй болохоор байж ядсан үедээ өөрийгөө болгодог. Гэр бүлтэй хүн хүлээх ч хэцүү юмаа гэж боддог ч зүгээр нэг унтаад өнгөрөх хүнд өөрийгөө зориулмааргүй санагддаг. Чин сэтгэлээсээ хайрлаж байгааг нь мэдрэх гоё байдаг гэх үү дээ.

Ядахад би нэг хүндээ их үнэнч зантай юм шиг байгаамаа. Ойрдоо аймаар хүсээд л хүссэн үедээ хүний хүн хүлээгээд хайран залуу нас өнгөрч байгаа мэт санагдах л юм. Гэхдээ одоо цагт гэр бүлтэй хүнээс өөр найдвартай хүн үгүй мэт. Яг над шиг дур хүсэл ихтэй 40 гарсан ганц бие бүсгүйчүүд минь яаж зохицуулж байна вэ? Илүү дутуу аальгүйтээгүй байхад залуус өдөж хоргооно гэдэг энэ насанд байдаг л үзэгдэл үү?

Хааяа байнгын хамтрагчтай болмоор санагддаг ч би бас хүнд амархан дасдаг болохоор ганц бие залуусаас жаахан зайгаа барьдаг. Яах вэ тэгээд? Ямар хаа хамаагүй хүмүүст яриад явалтай биш гээд энд биччихлээ. Бодлоо хуваалцвал баярлана…

cekc.mn