Б.Хурцыг элчин сайдаар томилох эсэхийг УИХ, МАН-ынхан л эцэслэн шийднэ
2017/11/13
Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 10 сарын 26-нд мэдээлэл хийж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын талаар: " Намд үйлчилдэг хууль хяналтынхныг илчилнэ гэж би байр сууриа илэрхийлсэн. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа. Солигдохоо мэдчихээд тэгж байна. Түүнийг огцруулах асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Нэг цагийн дотор амжиж энэ асуудал шийдэгдэнэ...Хуулийнхан толгой дээр гарч, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ улсыг түйвээсний илрэл л энэ. Далдуур дээрэм хийдэг, төрийн толгой дээр гарсан. Өнөөдөр Б.Хурц хурал хийснээрээ өөрийнхөө чухам юу хийж байснаа илчиллээ." гэх зэргээр ярьсан билээ. Улмаар 2017 оны 11 сарын 1-нд Монгол Улсын Засгийн газар хуралдаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, түүний оронд ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурцыг томилохоор болсон юм.
Харин Б.Хурцын оронд Д.Гэрэлийг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилсон.Түүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх 11 сарын 2-нд Ерөнхийлөгч Х.Баттулгад Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдаар Б.Хурцыг томилох саналаа хүргүүлж, уг саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн зөвшөөрч, 11 сарын 8-нд УИХ-ын дарга М.Энхболдод зөвшилцөх саналыг хүргүүлсэн байна.
Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Хурцыг Солонгост элчин сайдаар томилохыг зөвшөөрснөөр уг асуудал УИХ-ын чуулганаар 11 дүгээр сарын 16, 17-ны өдөр буюу энэ Пүрэв, Баасан гарагт хэлэлцэгдэхээр болжээ.
Өөрөөр хэлбэл Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдаар томилох эсэхийг УИХ-ын гишүүд буюу парламентад 65 суудалтай МАН-ынхан л эцэслэн шийдэх юм.
П.Энхмандах
sonin.mn
Зочин · 2017/11/14
Хурцад салаавч өгчих амьтан ман-д байгаа болов уу уг нь байх ёстой дотроо үзэн ядагч нар байхгүй бол салаавч батцогтоор салаавчииг бөөндүүлээч , сэлэмт тогмидоороо танхимдаа сэлэм эргүүлж бөндгөрииг нь таст.
шаабар · 2017/11/13
Их хурлын энэ хэд бүгд тагнуулд төмсөгдүүлчихсэн болохоор эсрэг санал өгч чадахгүй л болов уу. Ил шууд хэлснээрээ Батзандан л эсрэг кнопоо дарсан дүн гарвал гайхах хэрэггүй. Цагаа тулахаар Нямдорж ч эсэргүүцэх сачий нь хүрэхгүй байж мэднэ. Ийм л улс шүү дээ.