Монголын тайз дэлгэцийн урлагт амьдралаа зориулж яваа тэр ч утгаараа олны хүндлэлийг хүлээж ирсэн урлагийн гэр бүлүүдийн нэг СТА жүжигчин О.Бат-Өлзий, МУГЖ жүжигчин С.Сарантуяа нарын гэр бүл юм. Тэгвэл хоёр уран бүтээлчийн хүү жүжигчин, дуучин Б.Тамир гэдгийг уншигч та мэдэх биз ээ.

УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, "Маск" продакшны жүжигчин Г.Золзаяа нар хамтран амьдарч байгаад охинтой болсон. Гэвч тэдний амьдрал тийм ч дардан байгаагүй удалгүй хосууд салсан юм.

Өнөөг хүртэл хоёр хосыг юунаас болж салсаныг мэдэхийг хүсдэг хүмүүс олон. Б.Тамирын хувьд, мөн л жүжигчин бүсгүй сонгосон төдийгүй ээж, аавтайгаа аль хэдийнээ танилцуулсан гэдгийг Н.Мөнхсоёл нь хэвлэлийнхэнд дэлгэж орхисон удаатай. Харин жүжигчин Г.Золзаяа нь ээж, охинтойгоо хамт амьдарч байгаа бөгөөд уран бүтээлдээ анхаарлаа хандуулаад амжилттай.

Тэгвэл саяхан жүжигчин Б.Тамир охиныхоо шинэ жилийн баярт өвлийн өвгөн болж ирсэн бөгөөд экс эхнэр болон охинтойгоо цуг зургаа авахуулжээ.

Г.Золзаяа өөрийн фэйсбүүк хуудаснаа "Охин бид хоёр өвлийн өвгөн аавтайгаа зургаа авахуулж амжлаа" хэмээн бичсэн нийтэлсэн байна.

Жүжигчин бүсгүйгээс нэгэн найз нь "нээрээ нэр хугарахаар яс хугар гээд нэвтрүүлэгт Тамираа орсон байна лээ. Тэрийг үзсэн чинь Тамираа өөрөө охиноо өсгөдөг хааяа чамтай уулзуулдаг гэсэн. Охин чинь яг хэн дээрээ нь байдаг юм. Уг нь чам дээр байдаг гэж бодоод байсан чинь нээрээ чи тэр нэвтрүүлэгт орж бүхнийг үнэнээр нь хэлвэл тэр Тамир гэж худлаа ярьж чадахгүй дээ" гэжээ.

Харин үүний хариуд тэрбээр "Уг нь энэ миний амьдрал л юмсан. Хүүхэд ээжтэйгээ байх нь тодорхой. Аав нь юм чинь уулзуулах ёстой. Гэхдээ ярих зарлах нь миний хувьд бол тийм сонин биш. Бодит байдлыг минь эргэн тойрныхон мэдэж байгаа тэр нь л хангалттай" гэж хариулт өгсөн юм.

Мөн түүний фэйсбүүкийн найзууд нь эргэж нийлээрэй гэсэн сэтгэгдлийг ихээр бичсэн байлаа. Энэ талаар Г.Золзаяа "Гэхдээ энэ зураг зүгээр л дурсамж болоод л үлдэнэ" гэв.

Д.Ана