Дуурийн дуучин Э.Анхбаяр дэд байр эзэлжээ
2017/11/14
Сонгодог хөгжмийн өлгий нутаг Австри Улсын нийслэл Вена хотод зохиогдсон олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд 39 орны 140 дуучдаас дуурийн дуучин Э.Анхбаяр дэд байр эзэлжээ. Тэрбээр өнгөрсөн онд Унгарын нэрт дуучин дэлхийн номер нэг Турандот Metropolitan дууийн театрын гоцлол дуучин Ева Мартоны нэрэмжит олон улсын дуурийн дуучдын хоёрдугаар уралдаанд тэргүүн байр эзэлсэн билээ.
Э.Анхбаяр нь:
- 2007 онд оюутан байхдаа ОХУ-ын Владивосток хотноо болсон дуурийн залуу дуучдын V уралдаанд II байр,
- 2011 онд ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон "Байкал" олон улсын уралдаанд тусгай байр,
- Улан-Үд хотноо болсон СССР-ийн ардын жүжигчин Л.Линховойн нэрэмжит X уралдаанд "Лучший голос" шагнал болон Гран-при шагнал,
- 2011 онд ОХУ-ын Москвад болсон М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XXIV уралдаанд хоёрдугаар байр,
- 2014 онд ОХУ-ын Курск хотноо болсон Г.Свиридовын нэрэмжит ОУ-ын дуурийн дуучдын уралдаанд II байр эзэлсэн.
Мөн УДБЭТ-д ажиллаж байхдаа П.И.Чайковскийн "Евгений Онегин", А.Моцартын "Дон Жуан", Ж.Бизегийн "Кармен", Ж.Вердийн "Травиата", Ж.Пуччинийн "Богема", Б.Дамдинсүрэнгийн "Учиртай гурван толгой", Б.Шаравын "Чингис хаан" зэрэг томоохон дуурьд дүр бүтээж байсан билээ.