Боловсролын бодлого чинь боловсроогүй байна
2013/03/15
Сэвлэгнээс нь сүүний үнэр арилж амжаагүй балчир хүүхэд ширээгээ дэрлэн унтаад байна, сэрээгээд загнах нь харгис юм сэрээхгүй унтуулаад байх уу. Эд нарыг цэцэрлэгт нь унтуулбал яасан юм бэ Эрхэм сайд аа.
Дарга даамлууд бол ганган сайхан машинаараа хүүхдээ хүргэж өгөөд бас аваад ядарч ирэхэд нь хоол унд бэлэн, халуун усанд оруулаад зарим нь гэрийн багшаар хичээлийг нь заалгаад янз бүрийн бэлдмэл өгч тордоод тансаг л байдаг байх. Цаана чинь өдрийн хоолоо яая даа гэсэн айлуудын хэдэн мянган хүүхдийг яах вэ?
Нүдэндээ нулимстай инээж, чаддаг одоо хэлснийг хормын дараа мартдаг нялхсыг нэг ангид 30, 40- өөр нь суулгачихаад юу сургаж байна гэж бодож байгаа юм бэ. Дэргэдээ суулгаад ярихад өөр тийшээ хараад байдаг ой ухаан нь төвлөрч сураагүй хүүхдүүд жирийсэн урт ширээний ард суугаад багшийн номлолыг ойлгох нь бүү хэл сонсох уу.
Нэг багш хүүхэд бүрт тулж ажиллаж чадах уу. Бөөгнүүлэн хорьсон албадлагын хоморгод орсон бөөн бөөн зовлон яваад байгааг анзаармаар байна. Хүүхэд ядраад хэцүү байна гэж олон ээж аав хэлээд байгаа нь нөгөө нээлттэй хаалганы хаагуур нь ороод шуурхай шийдвэрийн хаагуур нь яваад байна эрхмүүдээ. Өөх ч биш булчирхай ч биш болгож хүүхдийг эх эцэгтэй нь хамт зовоож яах гэсэн юм.
Өнөөдөр манай багш нар тэдэнд уйдаахгүй ядраахгүй хичээл заах арга нь дутаж байгаа бас орчин нөхцөл нь алга байна. Аливаа юм эхэндээ бартаатай байдаг гээд олон мянган хүүхдээр туршилт хийж золиослох гээ юу? Эд нар чинь эх орны үнэт баялаг эрдэнэт хүн шүү дээ. Боловсролын бодлого чинь боловсроогүй байна шүү сайд аа.
Тухайлбал цаана чинь Япон орон хүүхдээ эхлээд Япон хүн болох ёстой гэдэг талаас нь сургалтаа эхлэн нэгээс гуравдугаар анги хүртэл төрийн бодлогоор үндэсний сургуульдаа заавал суулгаж байна. Үүний дараа хүүхдээ хаана сургахыг нь эцэг эхийн эрхэнд өгч байна. Тэгээд ч зургаан настай хүүхдийг сургуульд авдаггүй юм гэсэн. Гэтэл манайх монгол хэлээ сурч амжаагүй хүүхдийг гадаад хэлтэй сургуульд шууд явуулж байгааг та мэдээгүй л т яваа юм биш биз дээ.
Эхлээд монголоор ярьж монголоор сэтгэж байж эх орондоо хэрэгтэй монгол сэхээтнийг бий болгоно байх хэмээн адгийн наад захын мулгуу миний тархи бодоод байна эрхэм дээдсүүд ээ. Ер нь та нар зургаан настай хүүхэдтэй ээжүүдтэй нээлттэй хэлцүүлэг хийж санал бодлыг нь сонсоход илүүдэхгүй хэмээн би бодож байна. Хөдөө сумын дотуур байранд сууж байгаа зургаан настай хүүхдүүдийн дүр төрхийг очиж үзэлгүй шууд л нүдэнд бууж байна даа. Хэн нэгэн багш байтугай эгч нь ч ээжийг нь орлож хайрлан халамжлахгүй гэдгийг хэн бүхэн мэднэ дээ. Зургаан настай сургуульд орсон зарим хүүхэд завсарлагаанаар бие засаад багшаа надад туслаач гэж уйлагнаж байна гэх яриаг би сонсоод өр өвдөж байлаа. Нялх амьтдыг ингэж зовоох хэрэг байна уу даа.
Аливаа зүйлийг тунгалаг хадгалахын тулд савыг нь зөв сонгож бас цэвэрхэн байлгадаг гэтэл хүнд эрдэм сургахад юуны ялгаа байхав. Бэлтгээгүй орчинд бэлтгэгдээгүй хүүхдийг гадаад орон дууриан гангарах гэж галуу дууриахын үлгэрээр тоглоод хичнээн оныг үдэх гээ вэ? Бүх орчин боломжоо бүрдүүлж байж зургаан настнаа сургуульд хүргэж өгөх нөхцөл нь бүрдээгүй ийм цагт цэцэрлэгт нь тоглуулж амраамаар байна.
А.Байгалмаа
hbafqoi · 2013/04/13
cjb3H4 , [url=http://vedururrlufz.com/]vedururrlufz[/url], [link=http://myuoffnzcomx.com/]myuoffnzcomx[/link], http://izfbytkoxyfu.com/
owxsirxf · 2013/04/13
y3l9V6 , [url=http://wycybxkqunko.com/]wycybxkqunko[/url], [link=http://mehktmdttglw.com/]mehktmdttglw[/link], http://lljnfqtmwesw.com/
mhpniczknf · 2013/04/13
XSjBpY iqmoqdnsptog
cyhikw · 2013/04/11
FqI8Ct rrxinugirlte
lpvshvv · 2013/04/11
b05pVK rjpbvoinnpdu
lpvshvv · 2013/04/11
b05pVK rjpbvoinnpdu
Pilar · 2013/04/11
I hate my life but at least this makes it beabarle.
Nurra · 2013/04/11
Youre the one with the brains here. Im watcnhig f your posts.