Олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа Монгол улсын иргэд
2013/12/26
Монгол улсын зургаан иргэн олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байна. Тодруулбал:
1. Намбарын Энхтуяа.

1960 онд төрсөн түүнийг Монгол улсын улсын шүүхийн байгууллагаас эрэн сурвалжилах хүсэлт гаргасан байна. Н.Энхтуяа нь Н.Энхбаярын төрсөн дүү бөгөөд түүнийг өмч шамшигдуулсан хэргээр эрэн сурвалжлаад багагүй хугацаа өнгөрч байгаа.
2. Буяа овогтой Хуяг.

1978 онд төрсөн тэрбээр мөн л экс Ерөнхийлөгчийн холбогдсон гэмт хэрэгт хам саатнаар оролцсон гэх үндэслэлээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байна. Түүнийг Монголын шүүхийн байгууллагаас эрэн сурвалжлах хүсэлт гаргасан. Учир нь Б.Хуяг нь өмч шамшигдуулсан хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа. Түүнийг Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяагийн хамт нэг өдөр эрэн сурвалжилах хүслэтийг Монголын талаас гаргасан бөгөөд тэднээс болж Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян “хэрэг мандааж” байсан түүхтэй.
3. Тогашбай овогтой Еэркин.

Эрэгтэй. 1985 онд төрсөн тэрбээр Казак, Орос, Монгол хэлтэй бөгөөд Баян-Өлгий аймагт төрсөн. Хулгайн хэргээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа ажээ.
4. Тилвенвен овогтой Анез.

Эрэгтэй, 1988 онд төрсөн. Баян-Өлгийн аймагт оршин суудаг тэрбээр Казак, Монгол хэлтэй. Хулгайн хэрэгт холбогдсон бөгөөд түүнийг эрэн сурвалжлаад жилийн гаруй хугацаа өнгөрч байна.
5. Тодруул овогтой Аятунгаа.

Охиноо алдсан хэмээн мэдэгдээд байгаа тэрбээр 1991 онд төрсөн. Түүнийг хүүхэдтэй зүй бусаар харьцсан хэргээр эрэн сурвалжилж байгаа.
6. Бөхчулуун овогтой Солонго. 1968 онд төрсөн түүнийг хүүхэдтэй зуй бусаар харьцсан хэргээр эрэн сурвалжилж байгаа. Б.Солонго нь Т.Аятунгаагийн ээж юм.
Тэднийг аль нэг улсад яллах гэмт хэрэг үйлдсэн нь баригдаж, яллахаар ял төлөвлөсөн байгаа болохоор ийнхүү олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа юм.
Бэлтгэсэн А.Баярмаа
Зочин · 2013/12/29
ene muusain kazakuud nere bugdere ter kazgastanruga ****aasai baliar hun muutai humuus
Зочин · 2013/12/28
хүүхдээ зодсон гэдэг нь уучлал гуйсан гэсэн шдээ Монгол хүүхдийн ****** толботой төрдгийг мэдэхгүй зодсон гээд солиорсо гэсэн