Эрүүл мэндийн яам ажлаа дүгнэж, энэ оны шилдгүүдээ тодруулжээ. 2013 оны "Эрүүл мэндийг дэмжигч хүмүүнлэгийн үйлстэн"-ээр МУСТА жүжигчин Г.Ундармааг нэрлэсэн байна.

Тэрбээр "Итгэлийн танхим" ТББ байгуулан, Клиникийн нэгдүгээр амаржих газрын яаралтай тусламжийн тасгийг 89 сая төгрөгийн бүрэн засварлаж, тохижуулсан юм. Харин Эрүүл мэндийг дэмжигч энэрэнгүй үйлстнээр АНУ дахь Түвд - Монголын Шашин Соёлын төвийн тэргүүн Ажиа Гэгээнийг тодруулсан юм. Ажиа Гэгээн нь цусны эмгэг, хорт хавдраар өвдсөн хүүхдүүдэд зориулан 50 ортой, шинэ эмнэлэг байгуулах ажлыг санаачлан эхлүүлсэн билээ.

Д.Ана