УИХ-ын гишүүн,  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа МАН-ын даргад нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр Төрийн ордонд мэдээлэл хийхдээ "Ирэх долоо хоногт МАН-ын 28 дугаар Их хурал болно.

Үүнтэй холбогдуулж миний нэрийг МАН-ын даргын сунгаанд оролцох,  дэвших магадлал бүхий хүмүүсийн нэгэнд оруулж ярих боллоо. Тиймээс нэгэнт энэ асуудал нийтэд гарсан учир өнөөдөр намынхаа нийт гишүүд дэмжигчдэд хандан 28 дугаар Их хурлаас МАН-ын даргад нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдэж байна" гэлээ. 

 

МАН-ын 28 дугаар Их хурал 11 дүгээр сарын 20-21-нд болж,  1309 төлөөлөгч оролцуулан намынхаа шинэ даргыг сонгон, шинэчлэл,  бодлого,  чиглэлээ хэлэлцэх гэж байна. 

 

 

Н.Туяа