МАН-ын талцал, хуваагдал нь намын даргын суудлаа Ерөнхий сайддаа өгөөгүйн гор юм
2017/11/17
Парламентын засаглалтай улс оронд ялсан намын дарга нь Ерөнхий сайд байдаг. Энэ бол дэлхийн жишиг. Дэлхийн улс төрд тогтсон энэ дэг жаягийг МАН эвдэж УИХ-ын даргадаа намын даргын суудлаа өгсөн нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг "амьгүй албат" болгосон юм.
2016 оны сонгуулиас хойш МАН-ын хийж буй алдаа бүхний эх үндэс нь энэ. Энэ муухай гор нь Засгийн газраа огцруулснаар дууссангүй. Өнөөдөр үргэлжилж, нам нь бүтэн үлдэх эсэх тухай яригдаж эхэллээ. Энэ бол 100 жилийн түүхтэй МАН-д эмгэнэл. Хэрэвзээ, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат намын даргын албаа давхар хашаад явсан бол Монгол улсад үнэхээр хэрэгтэй байлаа.
УИХ-ын гишүүд нь Ерөнхий сайдаа нохойноос дор үзсэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд МАН дотор оюун ухаант хүн байгаа юм уу, бид ямар хүмүүсийг төрд сонгочихсон юм бэ хэмээн ард түмэн өөрийн эрхгүй гаслахад хүргэсэн юм. Өнөөдөр Монголын улс төрийн тогоонд МАН-ын Их хурал гол сэдэв боллоо. Учир нь энэ их хурлаас гарах нэгэн чухал шийдвэр бол намын даргыг сонгох үйл явц юм. Үүнд жирийн гишүүдээс нь эхлээд жирийн иргэд ч чих тавьж, анхаарлаа хандуулж байна. Учир нь МАН- ын даргаар Ерөнхий сайд нь сонгогдож чадахгүйд хүрвэл энэ төр засаг эргээд л бантан болно. Итгэл найдвар дахиад мөхнө. Дэлхийн улс төрийн зарчим ийм байхад МАН-ын зарим эрх мэдэлтнүүд яагаад хэн ч биш нэгнийгээ заавал намын даргаараа сонгох гээд байгаа юм бол. “Номхон тэмээ ноолоход амар” гэдэг зарчим МАН-д хэдий болтол үйлчлэх юм бол. Энэ зарчмаараа цааш явбал энэ нам нь сөнөнө гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм бол. Ерөнхий сайддаа намын даргын албаа өгөөд явах нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, амалсанаа биелүүлэхэд хамгийн найдвартай хувилбар биш юм уу. Энгийн гишүүн ч ойлгох энэ зарчмаас хазайж, сул гишүүнд намын даргаа өгөх зайлшгүй шалтгаан нэр бүхий эрх дархтангуудад нь байгаа бололтой.
Зарчмын хувьд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үймээн бужигнааны үед УИХ-ын гишүүдээ зөв эрэмбэнд нь оруулах, намын дүрмээрээ зохицуулах, бүх гишүүдээ эв нэгдэлтэй байлгах үүрэг хүлээсэн гурван л хүн МАН-д байсан. Мэдээж нэгдүгээрт намын даргын үүрэг роль. Хоёрдугаарт УИХ дахь намын бүлгийн даргын үүрэг. Гуравдугаарт Ерөнхий сайд байлаа. Гэвч Ерөнхий сайд нь хэн ч биш болж түүний үг үнэ хүндгуй болсон. Намын дарга нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан нь нөлөөгүй болоход хүргэсэн. Харин Их хурал дахь намын бүлгийн дарга Д.Хаянхярваад бүгдийг эмх цэгцэнд оруулах үүрэг хариуцлага албан ёсоор байсан ч тэр юу ч хийж чадсангүй. Ингээд дийлэнх нь дайчин, зоригтой У.Хүрэлсүх рүү налах шиг боллоо. Нөхцөл байдал нэгэнт иймдээ хүрсэн үед нөлөөгөө алдсан хүмүүс намын Их хурлыг эцсийн боломж хэмээн харж намын даргын суудлаа дахиж авахаар улайрч эхэлсэн нь энэ намыг дахиад л дүрэмгүй, зарчимгүй, 210 мянган гишүүнээ нохойноос дорд үзсэн, МАН-ыг өөрсдийнхөө албан тушаал, эрх мэдлийг хадгалж үлдэх оромж мэт харуулж эхэллээ. Дэлхийн 200 улс орны дотор парламентын засаглалтай аль улс нь сул гишүүнээр намынхаа даргыг тавьж байхыг харсан юм бол. Монголоос бусад нь Ерөнхий сайддаа намынхаа даргын албыг давхар хашуулаад явж байна шүү дээ.
М.Дүгэр
шаабар · 2017/11/18
Намынх нь асуудалд хөндлөнгөөс оролцоод хэрэггүй байх. Энэ нийтлэл Хүрэлсүхийн талаас захиалсан гэдэг нь анзаарагдаж байна. Хэнийгээ дарга болгохыг их хурлаараа шийднэ биз. Харин өнөөдөр буй болсон эмх замбараагүй байдал хэрүүл уруул хулгай луйвар олон нийтэд ил болсныг буруу гэж ойлгохгүй байна. Нэг мөр ингээд шалдаа бууж аваад эргэж шинээр эхлүүлсэн нь хэн хэндээ илүү ашигтай улс оронд ч хэрэгтэй гэж харж буй хүмүүс олон байгаа шүү. Мафийг мафиар нь устгуулдаг арга хэлбэр хэрэгжээд явж байна. Хөрсөн дээр нь шинэ сэргэг эрч хүчтэй хойч үе гараад өөрчлөлтийг хийнэ бизээ. Орос улс задраад шинээр эхэлсэнтэй төстэй. Жам ёсны үйл явц юм биш үү.
zochin · 2017/11/18
Xvrelxvvg unagaaj xaynhvv ES bolox geed baigaa ym bish vv
zochin · 2017/11/18
Xvrelxvvg unagaaj xaynhvv ES bolox geed baigaa ym bish vv
irgen · 2017/11/17
ugur tolgoi gursed tugjil UHNAAGIIN HURELSUH CHI ODOO BOLICHOOCH EE YASAN IH MUNGTEIN ENE MEDEELLIIN SAITUUD DEERH IIM UTGA AGUULGA BUHII NIITLELUUDIIN ARD CHI BAIGAA SHUU ENHBAYRIIN UMNU UVDUG SUHURCH AMI GUIJ BAISNAA MARTAJ ORHIJ L DE CHI MARTAJ BOLNO ARD TUMEN MARTAHGUI SHUU
irgen · 2017/11/17
yug ilerhiileh geed yu bicheed bgaan be? odoo boiloch ee tsuuhuulee bjeej yun ch ih hiirhej taltsuulj margalduulha durtai
Баттулга · 2017/11/17
Энэ бүхний ард Хүрэлсүх , Баттулга гэх мэт хүмүүс л байгаа. Тэд нар л бүх эрх мэдлийг энэ улс орныг сүйрүүлэх гэж байна. Бас энэ сайт Хүрэлсүхийн бууны нохой болж гүйцэж.
Зочин · 2017/11/17
32-ын бүлэг, 30 гэр бүлийн төлөөлөл ,МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив