Яг гэр бүлтэй хүмүүсээс чин сэтгэлээсээ асуумаар байнаа. Би хүүхдээ хараад гэртээ суудаг юмаа. Тэгээд би сүүлийн үед нэг л биш болоод байх шиг байнаа. Яасан гэсэн нөхрөө л хардаад байдаг болчихож. Оройтож орж ирэхээр нь энэ хаачаад ирж байгаа юм бол гэж бодоод л... орой утас дуугарахаар нь чих тавиад л... шоудаад орж ирэхээр нь би утсыг нь үзээд л...Нөхрөө хардаад л, би бүүр хардах өвчтэй болж байгаа бололтой.

Яаж энийгээ болих уу? Сэтгэл зүйч нь дээр үү? Эсвэл би угаасаа ийм хандлагатай хүн юм болов уу? Яавал дээр вэ? Ажилдаа орвол яах юм бол? Би завгүй байгаад үздэг юм бил үү?