Танилц: Б.Хурцад хамааралтай хуулийн заалт
2017/11/18
Б.Хурц бол тушаал биелүүлдэг, генерал хүн. Энэ үгийг Төрийн ордноо Л.Болд гишүүн Б.Хурцад хандан хэлсэн. Үүний дараа байнгын хорооны танхимд ширүүхэн маргаан өрнөсөн юм.
УИХ-ын гишүүн Л.Болд: Нэр дэвшигч өмнөх албан хашиж байхдаа намайг шалгуулсан. Батлан хамгаалахын сайд байхад шалгуулж, манай хоёр хүн нас барсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц нар хоёр талд маш ноцтой мэдээлэл хийсэн. Энэ асуудлыг яаж шийдвэрлэсэн бэ? Надтай хамт ажиллаж байсан хоёр хүн алтан амиа алдсан. Тэдний ар гэрээс хэн уучлалт гуйх вэ? Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга байсан хүнийг эрүүл мэндийн маш хүнд шалтгаантай байхад нь хүчээр авч явж, байцаалт авсан. Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнийг бас л шалгаж, байцааж, хэрэгтэн шиг байлгаж байгаад бурхны оронд явуулсан. Тэд хэлэхдээ, “Дээрээс явуулсан, захиалгатай хэрэг” гэдэг байсан.
Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц: Миний өмнө нь хашиж байсан албан тушаалтай холбоотой асуудлыг ярьж байна. Уучлаарай, би хариулъя. Өмнө нь АТГ-т ажиллаж байсан үеийн асуудлыг хөндлөө. УИХ-ын гишүүн Л.Болд та өмнө нь Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байхдаа АТГ-т хэд хэдэн асуудлаар шалгагдсан. Та Хойд Солонгост зэвсэг нийлүүлэх гэж байгаад баригдсан. Тэр шахаанаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан. 300 мянган ам.доллар Хойд Солонгосоос нэхэмжилсэн тухай бичиг ирсэн. Таны найзын компани Батлан хамгаалах яамны хэд хэдэн барилга, байгууламж барих тендерт шалгарсан асуудлаар шалгагдаж байсан. Өөр зүйлс ч байна. Би ярих уу, яах уу...?
Ийнхүү ТЕГ-ын дарга асан Б.Хурц ноцтой мэдээлэл хийв.
Тэгвэл Б.Хурц гэж хэн бэ?
Батын Хурц 1969 онд Улаанбаатар хотод торсө, 48 настай. Эхнэр дөрвөн хүүхэдтэй. Хошууч генерал цолтой, Орос хэлний мэдлэгтэй нэгэн.
Боловсрол:
1987-1990 онд ОХУ-ын Эрхүү хотын барилгын техникум,
1997-1999 онд Моснвагийн Эдийн засаг, статистик, мэдээллийн сургууль,
1999-2000 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын академи,
2012-2013 онд Удирдлагын акадөми,
2014-2016 онд ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн их сургуулийг тус тус төгссөн. Техник архитектор, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, Төрийн удирдлага, эрхзүйн магистр.
Ажилласан байдал:
1992-2000 онд Торгоны зам ХХК-нд менежер, Москва хот дахь төлөөлөгч,
2000-2002 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан,
2004-2006 онд хэлтэс, газрын дарга,
2002-2003 онд Монгол Улсаас Унгар улсад суугаа ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга,
2003-2004 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга,
2006-2009 онд МИАТ ХК-ийн Сөүл дэх салбарт Ерөнхий төлөөлөгч,
2009-2011 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд Албаны дарга, 2011-2014 онд Авлигатай тэмцэх газарт дэд дарга,
2014 оноос Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад саяхан Ц.Нямдорж сайдтай түнжин муудсан тул “мултарсан”. Түүнийг хувь хувьсалын тохироо хийж байгаад дэвшүүлэн зайлуулах буюу Солонгос руу цөлж байгаа.
Төрийн албанд 17 жил, Дипломат албанд 2 жил ажилласан гэж намтар түүхэнд нь байна.
Тэгвэл ийнхүү дор зоргоороо авирлагч ТЕГ-ын даргаар ажиллаж байсан генерал хүнд ямар хууль үйлчлэх ёстой вэ?
ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ
27 дугаар зүйл.Албан тушаалтан, иргэний үүрэг
27.1.Төрийн болон албаны нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтан, иргэн дараах нийтлэг үүрэг хүлээнэ:
27.1.1.төрийн болон албаны нууцыг хамгаалах хууль тогтоомжийг сахин биелүүлэх; 27.1.2.танилцсан болон ажил үүргээ гүйцэтгэх явцад мэдсэн төрийн болон албаны нууцыг хамгаалах, ажиллах хугацаанд, ажлаас халагдсан, чөлөөлөгдсөний дараа ил болгох хүртэл хугацаанд задруулахгүй байх;
27.1.3.төрийн болон албаны нууцыг задруулах, үрэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
27.1.4.нууц задрах, үрэгдэх нөхцөл байдал бий болсон, эсхүл үрэгдсэн, задарсан, нууц хамгаалах журам зөрчигдсөн бол нууц хамгаалах ажилтанд нэн даруй мэдэгдэх; 27.1.5.албаны болон хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон, өөр ажил, албан тушаалд шилжих тохиолдолд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан төрийн болон албаны нууц тээгчийг зохих ёсоор хүлээлгэн өгөх, албан үүргийн хувьд танилцсан төрийн болон албаны нууцыг задруулахгүй байх баталгааг бичгээр гаргах;
27.1.6.хуульд өөрөөр заагаагүй бол хувийн хэргээр гадаад улсад зорчих тохиолдолд байгууллагадаа урьдчилан бичгээр мэдээлэх.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРГИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
8 дугаар зүйл.Цэргийн алба хаагчийн эрхийн хязгаарлалт
8.1.7.хуулийн дагуу нууцын зэрэгт хамаарах баримт бичиг, зэвсэг, техник хэрэгсэлтэй ажиллаж байсан цэргийн алба хаагч цэргийн албанаас бэлтгэлээр халагдсаны дараа гурван жилийн дотор гадаад улсад байнга оршин суухаар явах;
Дээрх хуулийн дагуу Б.Хурц ойрын гурван жилдээ гадаад улсад байнга оршин суухаар явах эрхгүй. Гэвч хууль тогтоогчид хуулиа зөрчин түүнийг БНСУ-д элчин сайдаар суухыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив. УИХ асуудлыг хойшлуулав. Одоо Б.Хурц ямар баримтууд дэлгэж, томилолтоо өвөртлөх эсэхийг нь харж л сууя.
1-2 ЖИЛД СУРДАГ ДЭЭД СУРГУУЛЬ ГЭЖ БАЙМААРГҮЙ ЮМ ЗҮГЭЭР КУРС ДАМЖАА ЮМ БИШ ҮҮ · 2017/11/20
ИРГЭН
Erdene · 2017/11/20
Deed surguuli tugssun gekhed denduu uruusgul bna shuu!
зочин · 2017/11/20
Юу вэ .ямар ч цэргийн мэргэжлийн сургууль төгсөөгүй юм байж.ТЕГ-ийн дарга хийдэг бна аа
зочин · 2017/11/20
Юу вэ .ямар ч цэргийн мэргэжлийн сургууль төгсөөгүй юм байж.ТЕГ-ийн дарга хийдэг бна аа
Иргэн · 2017/11/20
Оросд юу юу г ч яасан ч богино хугацаанд төгсөөд байсын. Цэргийн талын нэг ч юм төгсөөгүй л юм байна шд. Рекэтчин, авигачин л хүн юм биш үү
zochin · 2017/11/20
huvi hunii nuuts turiin nuuts gej bhaa bjee hen durtai ni hen durtaigaa tagnaj chagnana uurtei ashigtai bdlaar ashiglana ene ulsad huvi hun amid yavah nuutsaa hadgalah erh gej yum algaa shuuheer shiidverleegui tohioldold huniig yaltan gej zarlaj hunii ner turd haldaj barij horiod bj bolohgui bizdee ene Xurts gedeg nuhur huvi hunii nuutsiig alban tushaalaa ashiglan olj avaad huvidaa ashiglaj bna ene nuhur chin ulsiig maani ch hudaldhaar nuhur bna uu ugui uu gadaadiin tagnuul ch bj bolzoshgui yum bna ulsiin nuuts zadruulahguin tuld ene huniig gadaadad yavuul bolohgui
Бөк · 2017/11/19
Нээх олон хулхи сургууль дүүргэчихсэн, тэр нь тэгээд 1 -2 жил, тэгээд бас худлаа даа, худлаа. Шалгавал хуурамч баримттай байгаа.
Zochin · 2017/11/19
53 ter bumiin hyryngytei gej baigaa abilgatai temtseh bish tsetseglyylj baisan yum bish yy
Zochin · 2017/11/19
53 ter bumiin hyryngytei gej baigaa abilgatai temtseh bish tsetseglyylj baisan yum bish yy
davaa · 2017/11/19
hezee hen manaid ingej idej uudag hulgaichuudiin tuhai barimttai heldeg bailaa? sanaj baigaa hun bn uu? Hurts l anh udaa helj baina, tuund bur ih notstoi barimtuud bii gedegt itgej heluuleh heregtei.
zochin · 2017/11/19
суурь муутай хүи бна
zochin · 2017/11/19
Oligtoi surguuli tugsuugvi BA's on zvrvvtei bna shdee
Soongo · 2017/11/19
Үгэнд ордог бол би Хурцыг АТГ-ын даргаа хий гэж хэлмээр байгаа, хэзээ манайх урд нь ингэж төрийн мөнгийг тэрбумтан болтлоо идэж уусан цагаан захтнуудын хэргийг мэддэг байсан юм, АТГ зөв ажиллаж л эд нарыг жаахан дарж эхэлж байгаа биз дээ, зөв ажиллаад ирэхээр их хурлын гишүүд бид айдастай байна гээд гоншигноод эхэлж байна шүү дээ, энэ байгууллага байхгүй бол дураараа мөнгөө идэх гэж хэлээд байгаа юм биш үү, мөнгө л идэх гэж их хурлын гишүүн болдог нь худлаа юм уу, хууль тогтоох дээд байгууллагад орчихоод хэн нь улсад хэрэгтэй хууль санаачилаад тэрнийхээ талаар маргалдаж байна, дандаа хэрүүл хийдэг, бие биенийхээ идэж уусан мөнгө л ярьна, сүүлдээ бүр бааранд хэрэглдэж байгаа юм шиг хэрэлдэж байна шүү дээ, ёс суртахуун ярьвал ярья л даа
Soongo · 2017/11/19
Яасан нарийн судалгаа хийсэн бэ, өмнө нь тагнуулын байгууллагыг удирдаж байсан олон хүн гадны оронд элчин сайдаар ажилласан, тэр үед та үгээ хэлж байсан уу, тагнуулын байгууллагыг удирдаж байсан хүн элчин сайдаар явж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй, ажил үүргийнхээ дагуу бүх мэдээлэл дээр байдаг хүнийг хатгаж бүх мэдээллийг ил хэлүүлэх гээд байна, тэгээд наад хүн чинь би ярих уу яах уу гэж асуугаад байна, манайд нууц гэж юм байдаггүй, юун дээр бид хоорондоо хэрэлдэх вэ гэдгээ ялгадаггүй, болдын зэвсгийн наймаа бол ил цагаан хэвлэлээр гарсан хэрэг шүү дээ, үхсэн хүн үг хэлэх биш, тушаал өгч явуулсан хүмүүсээ буруутгаад сууж байна шүү дээ, ялгаатай шүү
Тунгаа · 2017/11/18
Бүрэн дээд сургууль төгсөөгүй хүн байна. 2 жил сураад дээд сургууль төгсөнө гэж байхгүй дээ.
Дорж нь байна · 2017/11/18
Энд ямар нэгэн нууцтай холбоотой асуудал алга байна. Энэ тухай олон жилийн өмнө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байсныг уншиж байсан юм байна. Харин энд ёс суртахуун төрийн хүний төлөвшил, цаашид ажил алба хаах ур чадварын тухай л яригдах байх.