Энэ сарын 22-ны өдрийг Дэлхийн снөүбордчидын өдөр тохиодог. Энэ өдрийг дэлхийн 35 орны 157 цаны бааз дээр нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүллээ. Монголын мэргэжлийн снөүбордын холбоо Snowboard Cross цомын тэмцээнийг Скай ресорт цанын бааз дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн юм. Тус тэмцээнд нийт 28 тамирчин оролцож 2-р шатанд 8 тамирчин шалгарч  С.Тэмүүжин 1минут 4секунд 10 доолиор хүрэлт цом, М.Оргил сайхан 1минут 3секунд 32 доолиор мөнгөн цом, Б.Дамдиндорж 56 секунд 05 доолиор алтан цомын эзнээр тус тус шалгарлаа.
 
Д.Ана