Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарын 2014 онд АТГ-ын дэд дарга асан Б.Хурцын талаар бичиж байсан захидал...
2017/11/18
Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарын 2014 оны 5 сарын 22-ний өдөр тухайн үеийн Улсын Их хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбатад хандан бичиж байсан захидлаас бид энэ удаад хэсэгчлэн хүргэж байна.
Улсын Их хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат танаа
Хүсэлт
2014-05-22 Зуун мод хот
Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох тухай
Юуны өмнө Та бүхний цаг заваас хугаслан буйдаа гүнээ хүлцэл өчье.
Донровын Цогтбаатар би 1974 онд хотод төрж МУИС, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Академи, мөн Академийн докторантурыг тус тус төгсөж, 1998 оноос ТЕГ-т ажилтнаас тасаг, хэлтэс. газрын дарга хүртэл бүх ажлыг эрхлэн ажиллаж ирлээ. Энэ хугацаанд тус газрын Сөрөх тагнуулын газрын даргаар хоёр удаа томилогдож ажилласан ба хариуцсан ажилдаа тодорхой амжилт гаргаж Төр, байгууллагын шагналаар олонтаа шагнуулсан ба захиргааны болон бусад зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсангүй.
Харамсалтай нь, хувийн өс хонзонгийн улмаас намайг буруутгах зорилго бүхий тодорхой хүний зохион байгуулалттай, хууль бус үйл ажиллагааны улмаас 2013 оны тавдугаар сараас эхлэн өнөөдрийн байдлаар огт үндэслэлгүй 3 эрүүгийн хэрэгт, миний эхнэр мөн л ямар ч хамааралгүй атлаа 1 эрүүгийн хэрэгт холбогдож эдгээр нь өнөөдрийг хүртэл нэг нь ч эцэслэн шийдэгдээгүй байна.
Д.Цогтбаатар би төрийн эрх бүхий байгууллагуудын шалгалтын үйл ажиллагааг хүндэтгэж бүх зүйл хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ гэсэн итгэл үнэмшлээр өнөөг хүргэсэн боловч өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд намайг үндэслэлгүйгээр мөрдөн мөшгөх, гэмт хэрэгт холбогдуулах, цагдан хорих заналхийлэх зэргээр хохироох явдал хэрээс хэтэрсэн тул Та бүхэнд хандаж буйг ойлгож хүлээн авахыг хүсэж байна.
Миний ийнхүү хохирч буй нь эдүгээ АТГ-ын дэд даргаар ажиллаж байгаа Батаа овогтой Хурцын хувийн өс хонзонгийн сэдэлтэйгээр албаны эрх мэдлээ урвуулан ашигласан хууль бус үйл ажиллагааны үр дүн юм.
Миний хувьд Б.Хурцтай ямар нэгэн хувийн өс хонзонгүй ба түүнтэй 2005-2006 онд ТЕГ-т ажиллаж байхдаа түүний зарим хууль бус тушаалыг биелүүлэхээс татгалзсан, зарим зохисгүй үйлдлийг нь илээр шүүмжилдэг байснаас надад дургүйцэх болсон ба хожим нь тэрээр ТЕГ-аас чөлөөлөгдөх болсныгоо миний илээр шүүмжилж, шаардлага тавьж байснаас болсон гэж үзэж намайг үзэн ядаж эхэлсэн нь тодорхой болсон юм.
Би түүний удирдлагад ажиллаж байхдаа дараахь байдлаар санал зөрөлдсөн бөгөөд тухайлбал, . Хурц нь ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар 2005-2006 онд ажиллаж байхдаа:
-ГЕГ-ын дарга X.Баатарт холбогдох хэргийг шалгах явцад уг хэрэгт шалгагдаж байсан Амгаланбаатар гэгчээс эрүүгийн хэргээс гаргаж өгнө хэмээн 50 сая төгрөг авсныг би эхнээс нь эсэргүүцэж, уг мөнгийг эрүүгийн хэрэгт хавсаргаж прокурорт шилжүүлэх шаардлагыг байнга тавьж байсны улмаас үл ойлголцолд хүрсэн.
-2006 оны 3 сард Б.Хурц нь өөрийн “Сарнайх" хорооллын дэргэд баригдаж байсан ХУД-ийн 12-р хороонд байрлалтай "Сөүл констракшн" (өөр нэртэй байж болох) барилгын компаний барьж буй байрны цахилгааны подстанцийг шатаах, эсвэл дэлбэлэх үүргийг тухайн үед хэлтсийн даргаар ажиллаж байсан В.Нямханд, тасгийн дарга П Бадамгарав бид гуравт өгч ямар учиртайг нь лавлахад:... ТЕГ-ын төсвийг нэмүүлэхийн тулд ямар нэг террорист халдлага болсон мэт байдал бий болгоно, чи Орост төгссөн байж яагаад мэдэхгүй байна вэ? ОХУ-ын ХАБХ дандаа л ийм юм зохион байгуулдаг шүү дээ ... гэж байв. Тухайн үед уг тушаал нь Б.Хурцын бизнесийн өрсөлдөгчөө дарах гэсэн зорилготой нь илт байсан тул би эсэргцэж байсан билээ.
-2005 оны намар Б.Хурцын өгсөн үүргийн дагуу тухайн үед ЭЦГ-ын дарга байсан, эдүгээ БНАСАУ-д суугаа элчин сайд М.Ганболдын гар утсыг чагнахдаа өөр хүний нэрээр тогтоол үйлдэж, хууль бусаар хянаж байсан нь 2006 оны хавар илэрсэн хэрэг гарсан бөгөөд миний хувьд энэ талаар огт мэдээгүй байсан боловч Б.Хурц өөрийн дээрх хууль бус үйл ажиллагааг намайг М.Ганболдод хэлсэн хэмээн үзэж өсөрхөх болсон ;
-Б.Хурц нь тухайн үед удирдлагад нь ажиллаж байсан залууст: ... та нар хоёрын хооронд ганц хоёр сая төгрөг хүмүүсээс авч болохгүй, удахгүй бид нарыг 200 - 300 сая төгрөгөөр гуйдаг болно ; ... удахгүй бид нарыг улстөрчид томилдог биш харин бид тэдний "но"-г цуглуулж байгаад тэднийг удирддаг болно ... зэрэг зохисгүй яриа өгүүлбэрийг нь илээр шүүмжилдэг байсан зэргээс болсон хэрэг юм.
Дээрх байдлаас үүдэн Б Хурц нь Д.Цогтбаатар намайг дараахь байдлаар илт үндэслэлгүйгээр эрүүгийн 3 хэрэгт холбогдуулах ажлыг зохион байгуулаад байна.
1. 2012 оны 12 сард Д.Цогтбаатар надад хандсан иргэн, авлигын гэмт хэргийн шинжтэй 19 өргөдөл, компаний видео танилиуулга бүхий флэш дискийн хамт өгсөн нь а) АТГ-ын харьяалах асуудал ; б) дурьдсан зүйлийг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн зорилгоор ашиглах магадлалтай байсан тул би Б.Хурцад (түүнтэй урьдчилан зөвшилцсөний дагуу дээрхи 2 үндэслэлийг хэлж) өгсөн.
Миний энэ үйлдэл нь НҮБ-ын авлигын эсрэг конвенци, МУ-ын Авлигын эсрэг хууль, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулиудыг удирдлага болгон үүргээ биелүүлж АТГ-ын албан тушаалтанд мэдэгдсэн хууль бсны үйл ажиллагаа атал Б.Хурц нь миний анхааруулж хэлсний дагуу ямар ч арга хэмжээ (5 сар) аваагүйгээр үл барам намайг төрийн нууц материалыг Б.Хурцад задруулсан гэх зохиомол хэрэг (ЭХ-ийн 87.1 дэх зуйл ) үүсгэн шалгах ажлыг УЕП-ын дэргэдэх МБА-ны дарга И.Пүрэвцоггтой хамтран явуулсан.
Уг материал (өргөдөл) нь шинжээчийн 2013 оны 06 сарын 03-ны өдрийн дүгнэлтээр ‘Төрийн нууцад хамаарахгүй" гэсэн боловч одоо болтол эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.
Энэ хэргийг шалгах явцад МБА-ны дарга И.Пүрэвцогт нь дуудаж заналхийлэх, мөрдөн байцаагч Тулга нь ТЕГ-т ирж ажилтнуудтай уулзах үедээ ТЕГ-ын нууц мэдээллийн сангийн компьютерийн дэлгэцнээс "маш нууц" мэдээг гар утасны аппаратаар нууцаар авч байгаад баригдсан.
ТЕГ-ын нууц эх сурвалжийг задруулсан гэх мэт хууль бус үйл ажиллагаа олноор гарч, зөвхөн Д.Цогтбаатар намайг яллах талыг баримталж ЭБШХ-ийг явуулах төдийгүй мөрдөн байцаагч Тулгыг Б.Хурц АТГ-т дуудаж уулзан; ... чи Д.Цогтбаатарыг заавал. яаж ийж байгаад эрүүгийи хариуцлагад татуулна шүү... гэж нөлөөлсөн явдал ч гарч байв.
Мөн 2012 оны 12 сард миний сануулж хэлсээр атал (2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд хууль бусаар ашиглагдаж болзошгүйг) ямар ч арга хэмжээ аваагүйгээр үл барам эсрэгээр нь Д.Цогтбаатар намайг Ерөнхийлөгчийн эсрэг үйл ажиллагаа зохион байгуулсан гэх гүтгэлгийг тарааж байсан болно.
-УМБГ-аас намайг 2013 - 06 - 03 нд ЭХ-ийн 148.111 зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2 сар цагдан хорьсон. Ингэхдээ ХБНГУ-ын иргэний эхнэр Гантуяагаас их хэмжээний мөнгө залилан авсан хэмээн шалгасан ба шалгах үндэслэл нь: Д.Цогтбаатар намайг эдгээр хүмүүсийг шалгах ажпын хэсэгт орж ажиллаж байсан, Гантуяагийн банкинд хадгалуулсан мөнгийг очиж шалгалаа гэх үндэслэлүүд байв.
Гэтэл эдгээр үйл ажиллагаа явагдаж байх үед уюу 2005 оны эхний хагаст би Монголд байгаагүй, ОХУ-д гэр бүлийн хамт байсан (2004 оны XII сараас 2005 оны VII сарын сүүлч хүртэл), ТЕГ-т тухайн үед дээрх хэргийг шалгах ажлын хэсэг батлагдаж байгаагүй. Гантуяа гэгч нь Д.Цогтбаатар намайг танихгүй, надад ямар нэгэн мөнгө, эд зүйлс залилан мэхлүүлээгүй нь тогтоогдсон боловч энэ хэрэг мөн л одоо хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна.
Энэ хэрэгт намайг буруутгасан дээрх үндэслэлийг бүрдүүлсэн мэдүүлгүүдийг Б.Хурц өгсөн ба түүний мэдүүлгийг үндэслэж 2013 - 06 - 17 нд намайг хорьж мөрдөх хугацааг сунгахын тулд яллаглагчаар татаж байв.
Б Хурц нь намайг энэ хэрэгт сэжиглэгдэн хоригдсоны дараа уг хэрэгт гэрч болох ОХУ-д хамт байсан хүмүүсийг АТГ-т дуудуулах. миний гэр бүлийн гишүүдийг хууль бусаар (уг хэргийг АТГ шалгаагүй) мөрдөн мөшгих, урьдчилан хорих 461-р ангид эргэлт уулзалт, өмгөөлөгчтэй уулзах үед утсан харилцааг хянах зэрэг үйл ажиллагааг ил явуулах болсон.
Энэ хэрэг үүсэхээс 3 сарын өмнө News.mn сайт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр Д Цогтбаатар миний талаар « Цагдаагийн хурандаа Д.Цогтбаатарт эрүүгийн хэрэг үүсгэжээ» гэсэн гарчигтай огт үндэслэлгуй гүтгэлэг нийтлэгдсэн ба энэ нийтлэлийн News.mn сайтад тавигдсан төлбөрийг АТГ-ын гүйцэтгэх ажлын зардлаас “тусгай ажлын зардал" хэмээн баримт үйлдэж авсан нь тогтоогдсон (баримт бий).
Мөн энэ үед Б.Хурц нь : ... Д.Цогтбаатарыг удахгүй хориулж, хэн ч биш бопгоно .... гэж байсан бол намайг хоригдсоны дараа түүнтэй уулзсан ТЕГ-ын даргад “Би Д.Цогтбаатараас хувийн өсөө авч байхад бүү саад бол. Би түүнд ямар нэг аргаар ял өгүүлнэ... . Д.Цогтбаатар амьд явах эрхгүй хүн ...” зэргээр ил шууд хэлж , олон улсын конвенцууд, МУ-ын үндсэн хуулиар хамгаалсан миний эрхэнд халдан заналхийлж байв. (Б.Хурц нь дээрх хэргийн явцад Гантуяатай харилцаж байсан, Гантуяагийн гэрийн үйлчлэгч нь Б.Хурцын эхнэрээр дамжуулан Б.Хурцтай уулзаж Гантуяад холбогдох хэргийг аргалж өгөхийг гуйж байсан зэрэг энэ хэрэгг намайг сэжигтнээр татахаас илүүтэй Б.Хурцыг сэжиглэх сэжүүр илэрсэн талаар цагдаагийн ажилтнууд ярьсан байдаг юм ).
Миний бие дээрх хэрэгт үндэслэлгүйгээр сэжиглэгдэж 2 сар хоригдсон талаараа УМБГ-т хандахад - таныг Б.Хурц гэх хүний мэдүүлгээр голлон шалгасан, эрүүгийн хэрэгт Б.Хурцын өгсөн мэдүүлэг байгаа тул та хэрэг бүрэн шийдэгдсэний дараа гомдлоо гаргаарай гэж хэлснээр өнөөдрийг хүрэв.
3. Дээрхи 2 хэрэгт би дээр тоочсоноор хилсээр шалгагдаж, өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй (хэрэгсэхгүй болгох талаар өмгөөлөгч 7 удаа, би 2 удаа хүсэлт гаргасан) хохирсоор атал энэ оны 04-р сарын 04-нд АТГ-аас эрх мэдлээ хэтрүүлсэн (ЭХ -ийн 264.11) гэх хэрэгт шалгах болж мөн өдрөөс Төв аймаг дахь урьдчилан хорих төвд хоригдон өнөөдрийг хүрлээ.
Энэ хэрэг нь ТЕГ-т 2012 онд хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой үндэслэлтэйгээр МУ-ын Эрүүгийн хуулийн 82-р зүйлээр шалгагдсан иргэн Г.Бадамрагчаа, харьяалалгүй этгээд болох өвөр монголын О.Цэнгэл нарын ТЕГ-ын ажилтнуудаас хариугаа авах гэсэн гомдлоос үүссэн бөгөөд энэ хэрэгт би огт хамааралгүй, АТГ-ын үүсгэсэн эрүүгийн хэргийн 264.II зүйл дэх хэрэг нь "хүндэвтэр" хэрэг тул хорьж шалгах үндэслэлгүй атал "оргож болзошгүй" гэх хууль бус үндэслэлээр цагдан хориод байна. Гэтэл миний бие өмнөх 2 хэрэгт таслан сэргийлэх арга хэмжээ хоёр давхардуулан авагдсан, оргон зайлах ямар ч боломжгүй (миний хувьд оргох нь ямар ч утгагүй) хүн билээ.
Харамсалтай нь энэ хэрэг мөн л Б.Хурцын сонирхол, зохион байгуулалтаар эхэлж, мен л урьдийн сценарийн дагуу 1 жилийн өмнөөс интернет болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Д.Цогтбаатар нь О.Цэнгэл нарыг хэлмэгдүүлсэн"" гэх гүтгэлгийг төлбөртэйгээр нийтлүүлж, О.Цэнгэл нарын хэргийг шүүхээр цагаатгуулж, хариуд нь тэднээр намайг гүтгүүлэх байдлаар ажиллагаа явуулж эхлээд байна.
Энэ талаар О.Цэнгэл нар нь 1 жилийн емнөөс шүүхээр орж цагаатгуулахаар хүмүүстэй ‘"тохиролцсон" дараа нь ТЕГ-ын болон прокурорын ажилтнуудыг шийтгүүлнэ, бидний ард Б.Хурц дарга зогсож байгаа хэмээн ярьж явсан нь эдүгээ ийнхүү хэрэгжиж буйд харамсаж байна.
Хэдийгээр үнэмшилгүй мэт санагдаж болох ч Б.Хурц нь зөвхөн намайг буруутгах үүднээс ТЕГ-ын удаан хугацаанд хуулийн дагуу явуулсан ажлын үр дүн болох 2 хэргийг шүүхээр хэрэгсэхгүй болгох, цагаатгах шийдвэрийг гаргуулаад байна.
Энэ нь эх орноосоо урвасан гэх В.Нямханд болон энэхүү О.Цэнгэл нарт холбогдох хэргүүд юм. Эдгээр нь прокурорын хяналтын дор хуулийн дагуу явуулсан. тодорхой баримт нотолгоотой хэргүүд байсныг ийнхүү үлэмж эргэлзээтэйгээр шийдвэрлэсэнд ТЕГ-ын бие бүрэлдэхүун болон тус байгууллагатай далд хэлбэрээр хамтран ажилладаг хүмүүс ихээхэн цочирдож, төрд итгэх итгэл үнэмшилд нь тодорхой хэмжээгээр нөлөөлж буйг дурьдах нь зүйтэй болов уу.
Миний зүгээс хамгийн гайхаж буй нь Д.Цогтбаатар намайг Б.Хурц АТГ-ын дэд дарга болсноосоо хойш бүх төрөл садан, найз нөхдийг минь шалгаж, мөрдөж мөшгөөд ч хууль зөрчсөн явдал байхгүй тул арга мухардахдаа төрийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг хөсөрдүүлэээд ч хамаагүй намайг буруутгахад чиглэж буйд маш их харамсаж байна.
Эдүгээ намайг шалгаж буй хэрэгт 14 хоногоос илүү хугацаагаар хорих нөхцөл бүрдүүлэхийн тулд өвөрлөгч О.Цэнгэлээр ... энэ Д.Цогтбаатар нь 2008 онд намайг аптны уурхайтай байх үед мөнгө нэхсэн хүн мөн шиг байна... гэх гүтгэлгийг гаргуулж хорих хугацааг сунгах зэргээр хуулийг бүдүүлгээр зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна.
Өнөөдрийн байдлаар надад үүсгээд байгаа хэргүүд нь Эрүугийн хуулийн 148.111:149.111; 87.1; 264.11 дахь зүйлүүд байгаа ба эдгээрээс зөөхөн 264.11 заасан "эрх мэдлээ хэтрүүлэх” зүйл нь АТГ-ын харьяалалд бусад нь цагдаа болон бусад байгууллагад харьяалагдах юм.
Гэтэл прокурорын байгууллагаас эдгээр хэргүүдийг бүгдийг нь АТГ-т хууль зөрчин харьяалал тогтоосон нь дээр дурьдсаны адил Б.Хурцын зүгээс хувийн хонзонгоо авах боломжийг бүрдүүлж, миний хувьд өөрт холбогдох хэргүүдийн бодит байдлыг хөндлөнгийн нөлөө, оролцоогүйгээр шийдвэрлүүлэх боломжийг хасч буй хэрэг юм.
Түүнчлэн, 2014 - 04 - 04 нд намайг цагдан хорьсоны дараа миний эхнэр, бага насны 2 хүүхдийг минь олон хоногоор дагаж мөрдөх болсон нь илэрсэн ба энэ нь Б.Хурцын “ амьд явах эрхгүй" гэх заналхийлэл хэрэгжих бодит эрсдэл гэж үзэхэд хүргэж байна.
Олон улсын хэвшиж тогтсон зарчим, хэм хэмжээгээр бол тухайн хэрэгт шалгагдаж буй иргэнээс бусад гэр бүлийн гишүүдийг мөрдөн мөшгих нь бие даасан гэмт хэрэгт тооцогддог. Гэвч энэ хууль бус үйл ажиллагаа нь 2013 оноос өнөөг хүртэл тасралтгүй явагдаж байна.
Мөн миний хуулиар хүлээсэн үүргээ биөлүүлэх явцад шалгагдаж байсан хүмүүсийг турхирч миний болоод ТЕГ-ын ажилтнуудын эсрэг ажиллуулж, тэднийг айлгаж дарамтлах явдал ч хэрээс хэтрэв. Тухайлбал: В.Нямхандыг нууцаар мөрдөн шалгадаг (АТГ-ын) нэгжид томилж, өнгөрсөн хугацаанд зөвхөн намайг мөрддөг албан бус групп байгуулж ажиллуулж ирсэн ба АТГ-ын өмнө шийдвэрлэвэл зохих асар их ажил байхад зөөхөн намайг буруутгах сэжүүр олохын тулд улсын хөрөнгийг үргүй зарцуулж байгаад харамсаж байна.
Дээрхи байдлыг дугнэвэл:
АТГ-ын дэд дарга Б Хурц нь Д.Цогтбаатар надаас хувийн өс хонзонгоо авахын тулд албан тушаал, эрх мэдэл, нөлөөгөө ашиглан жирийн нэгэн гэр бүлийг хэдэн жилээр хууль бусаар мөрдөн мөшгиж, хугацаагүйгээр зохиомол хэрэгт татаж, хорьж, гэм буруу нь тогтоогдоогүй байхад хэвлэл мэдээллээр гүтгэн доромжлох ажлыг төрийн мөнгөөр явуулж, иргэн хүний амьд явах эрхийг эчнээгээр хасч, хууль шүүхээс гадуур урьдчилан ял шийтгэл оногдуулах зэргээр сэтгэл санаа болон бие махбодийн хувьд хохироох явдал хэрээс хэтрээд байна.
Өнөөгийн эрх зүйт нийгэмд Д.Цогтбаатар би хэн нэгэнд таалагддаггүй, эсвэл гомдоосон байсан ч ямар ч хууль зөрчөөгүй тохиолдолд гэмт хэрэгт татагдаж дөрвөн зохиомол эрүүгийн хэрэг) хорьж мөрдүүлэх ёсгүй гэж үзэж байна.
Тэрээр АТГ-ын дэд даргаар томилогдсоноосоо хойш АТГ, ЦЕГ, УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албаны бүхий л хүч хэрэгслийг ашиглаж намайг мөрдөн мөшгиж шалгахад миний хувьд ямар нэг хууль зөрчсөн зүйл илрээгүй байхад яагаад больчихож болдоггүй юм бэ?
Миний хувьд Б.Хурцтай хувийн журмаар учраа ололцох гэж хэдэнтээ оролдсон.
Хүлээсэн үүргээ биелүулсэн албан хаагчдыг хэн ч хамгаалахгүй, Монгол төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсан харьяалалгүй этгээдийн өс хонзонг төрийн байгууллага авсаар байх уу.
Та бүхэн Монгол Улсын иргэн Д.Цогтбаатар болон миний эхнэр Ч.Мандах, хоёр хүугийн минь төлөө дараахь арга хэмжээг яаралтай авч өгөхийг хүсч байна.
1. Д.Цогтбаатар миний холбогдоод буй дөрвөн хэрэгт хувийн ашиг сонирхлоор хандаж буй хөндлөнгөөс болон албан тушаал эрх мэдлийн хувьд нөлөөлөх бүрэн боломж магадлалтай АТГ-ын дэд дарга Б.Хурцын эрх хэмжээнээс гадуур, АТГ-аас өөр байгууллагад хуулийн дагуу харьяалуулж бодит байдлыг шударгаар тогтоож шийдвэрлүүлэх боломжоор хангах;
2. Би болоод миний гэр бүлийн гишүүдийн амьд явах эрх, аюулгүй байдалд заналхийлж буй заналхийлэл, хууль бус мөрдөлт мөшгөлтийг зогсоох;
3. Прокурор, шүүхийн байгууллагад хөндлөнгөөс нөлөөлөх, ялангуяа Б.Хурцын хууль бус нөлөөлөл маш их байгааг анхаарч Д.Цогтбаатар намайг хууль бусаар цагдан хорих зэргээр эрх зүйн байдлыг минь дордуулж буй талаар хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээг авах (миний бие 2013 онд анх цагдан хоригдсон үеэс дээрх байгууллагын ажилтнуудад хандаж үзэхэд тэд бүгдээрээ хуульд заасан боломж буйг «дээрээс эхэлсэн тул аргагүй» гэдэг үгээр хэлдэг болсон бөгөөд энэ нь улс төрийн ямар нэг нам хүч бус АТГ-ын Б.Хурц гэдэг хүн болох нь нийтэд ил бөгөөд энэ хүний бусдын нэр барьж хуулийн болон бусад байгууллагад нөлөөлөх, дураараа аашлах явдал хэрээс хэтэрч буйг анхаарахыг хүсч байна)
4. Төрийн хөрөнгийг зарцуулан хэвлэл мэдээллээр бусдыг гүтгэх, эрүүгийн онц ноцтой хэрэгт худал мэдүүлэг өгөх байдлаар бусдыг хэрэгт холбогдуулах, гэрч хохирогчдод нөлөөлөх, иргэдийг хууль бусаар тагнах зэрэг АТГ-аас (энэ байгууллага бус Хурц) явуулж буй хууль бус үйл ажиллагааг Авлигын эсрэг хуулийн 26.II зүйлд заасны дагуу ТХДХ -ээс шалгах;
5. ТЕГ-ын хэвийн үйл ажиллагаа, ялангуяа ажилтнуудын сэтгэл зүйд нөлөөлж буй сөрөг үйл ажиллагаа (О.Цэнгэл нарт холбогдох хэргийг шалгах явцад үүсч буй) -г зохистой хэлбэрээр анхаарч арга хэмжээ авах талаар анхаарч өгөхийг хүсье.
Эцэст нь Д.Цогтбаатар би хэн нэгнийг буруутгаж хариуцлага тооцуулах, ямар нэг албан тушаалд дахин томилогдох зэрэг сонирхол огт үгүй бөгөөд зөвхөн гэр бүл хоёр бяцхан хүүхдийнхээ хамт элэг бүтэн, тайван амьдрах боломжийг л хүсч буйг хүлээн авахыг чин сэтгэлээсээ хүсч байна.
Та бүхний ажилд төвөг удаж, саад болсондоо хүлцэл өчиж. хүндэтгэсэн
ХУД-ийн XI хорооны иргэн Д.Цогтбаатар
(Миний бие 2013 оны 10 сард энэ асуудлаар ТХДХ-нд хандаж байсан болно)
Д.Цогтбаатарын захидлаас
Эх сурвалж: http://sonin.mn/news/politics-economy/29377
Зочин. · 2018/11/19
Хурц гэж ёстой муу хүн....Ядаж байхад төгссөн сургуулиа ч зөв хэлж чадахгүй бна лээ ш дээ. Цензургүй яриа нэвтрүүлгээр тоглосон жүжгэн дээрээ уг нь их л бэлдсэн даан ч цээжилсэн юмаа хольж сольж буруу яриад сургуулиа зөв хэлэх гээд дипломоо хараад ....төгссөн бол шууд л гацаагүй хэлнэ биз дээ. Бүх юм нь худал.... Гагцхүү төрсөн нь үнэн үхэх нь үнэн...Ямар ч боловсролгүй мугуйд нэгэн гэдгээ харуулсан даа. Иймэрхүү хүмүүс юу ч хийж мэднэ .Тэнгэр ниргэг......
Зочин · 2018/11/18
Үнэн гэж бодогдож байна.Хуулиар заргалдаад чи дийлэхгүй ээ.Шууд л алчих.өөр аргагүй.
Zochin · 2017/12/22
Munlhbayasgalan chini Bayasgalan gedeg ene saikhan nereeree shal archaad hayasoo
Зочин · 2017/11/24
Энэ бол оргүй худал мэдээлэл биш. Манай төрд үүссэн бүлэглэлийн нэг гишүүний үйлдэж буй үйлдэл. Үүний цаана Элбэгдорж, Энхболд нарын толгойлсон МАНАН ажиллаж байгаа. Хүчний байгууллагын удирдлагыг сольж энэ МАНАН -г арилгах арга хэмжээг Ерөнхийлэгч Баттулга, Ерөнхий сайд Хүрэлсүх хоёр бодлоготойгоор авч хэрэгжүүлэх цаг нь болжээ. Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх,
зочин · 2017/11/24
хурц бол монголын төр засгийн байгууллагат ямар хүмүүс ажиллаж ямар үйл ажиллагаа явуулж байгаагийн жишээ боллоо гэхдээ муугийн жишээ боллоо
Зочин · 2017/11/22
Эуйлын Туйлын харамсалтай, энэ бол элбэгдржийн дагуулсан гай монгол тбрийг самарсан түүний үйлдлийн гай энэ бол төрийн чухал нэгжийг огт боловсролгүй хүнээр удирдуулсаны гай
Зочин · 2017/11/21
удахгүй тэд биднийг биш, бид тэднийг томилдог болно....
Зочин · 2017/11/21
Хожу л мэдэж дэ угааса мөнгөний хүүхэн
зочин · 2017/11/21
Хурц чи шөө big like
зочин · 2017/11/21
цензургүй яриа үзсэн, Мөнхбаясгалан жүжиг тавьж байна лээ яг ямар асуулт хэний тухай асуух тэрэнд нь ямар материал авчирч хариулахаа урьдчилан бэлдсэн байсан төрийн албанд ажиллаж байсан хүн гэхэд баталгаа нотолгоогүй хов жив ярьсан нэвтрүүлэг болсон маш сэтгэл дундуур үзлээ мөнхбаясгалан бол баттулгын бууны нохой гэдэг нь үнэн юм байна
Зочин · 2017/11/21
Өчигдөр ярилцлагыг нь харлаа даруу төлөв дажгүй хрүн санагдсан. Уг нь их хурлын гишүүдийн үнэнийг олбол их зүгээр л байна. Но-той Отгонбаяр, Хаянхарваа, гм эдгээр хүмүүсийг илрүүлэх хэрэгтэй байх даа
Догий · 2017/11/20
Хурц ёстой цөөвөр чоно мөн
Зочин · 2017/11/20
Улсын Их хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат танаа гэсэн иргэн Цогтбаатарын хүсэлтийг шалгаад Хурц гэдэг хүнд но-ч илрээгүй юм биз дээ.Цогтбаатарыг буруутгаад өнгөрсөн юм уу.энэ бичсэн байдлаар бол ТЕГ-н дарга байтгуй ч төрийн албанд ажиллахааргүй хүн байна ш тээ.
zochin · 2017/11/20
ENE BUZAR HURTSIIG YAH BEE.ALAH CH BAGADAHAAR .
Зочин · 2017/11/20
uhsen hoinooo
Зочин · 2017/11/20
Монголчууд хоорондоо эвтэй байхдаа хүчтэй байсан.
Иргэн · 2017/11/20
Төрийг самарлаа ш дээ, үгээр нь хүмүүсийг шалгаад Хурцыг шоронд хий
Зочин · 2017/11/20
Б.Хурц нь ах дүү, хамаатан садан, найз нөхөд, хамт олон, эх орондоо олон сайхан бахармаар үйлсийг бүтээж явсан хүн юм билээ. Муу хүмүүсийн хажуугаар сайн хүн нь олон байдаг юм шүү. Шударга зангаа битгий хаяарай.
ЗОЧИН · 2017/11/20
ХУРЦ БОЛ ЭРЭЛХЭГ ЗОРИГТОЙ, ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ, ЧАДВАРЛАГ, МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ХАРИУЦЛАГАТАЙ, ХҮН ЧАНАРТАЙ, ӨРӨВЧ ХАЛУУН СЭТГЭЛТЭЙ, ЭР ХҮНИЙ БҮХИЙ Л САЙХАН ШИНЖ НЬ БҮРДСЭН, ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭР ХҮН...ТАНД АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ, ЭРҮҮЛ ЭНХИЙГ ЕРӨӨЕ.
Насан · 2017/11/19
Энэ новшийн АТГ д юу хийж байсныг шалга. Нудэнд хуйтэн хогийн ЦАРайлсан луйварчинг шоронд хийвэл таарна
Насан · 2017/11/19
Энэ новшийн АТГ д юу хийж байсныг шалга. Нудэнд хуйтэн хогийн ЦАРайлсан луйварчинг шоронд хийвэл таарна
Насан · 2017/11/19
Арай ч дээ одоо хэндээ итгэх юм бэ. Терд тэр тусмаа нууц албанд ий
Насан · 2017/11/19
Арай ч дээ одоо хэндээ итгэх юм бэ. Терд тэр тусмаа нууц албанд ий
Насан · 2017/11/19
Арай ч дээ одоо хэндээ итгэх юм бэ. Терд тэр тусмаа нууц албанд ий
Насан · 2017/11/19
Арай ч дээ одоо хэндээ итгэх юм бэ. Терд тэр тусмаа нууц албанд ий
Зочин · 2017/11/19
Арай ч дээ одоо хэндээ итгэх юм бэ. Терд тэр тусмаа нууц албанд ийми шаарууд шургал
Насаннасан · 2017/11/19
Арай ч дээ одоо хэндээ итгэх юм бэ. Терд тэр тусмаа нууц албанд ийми шаарууд шургалах гэж Элбэгдоржийн бууны нохой. Берия Жамбалдоржтонууд. Элбэгтэй хамтад. нь шийтгэвэл таарна
Насан · 2017/11/19
Арай ч дээ одоо хэндээ итгэх юм бэ. Терд тэр тусмаа нууц албанд ийми шаарууд шургалах гэж Элбэгдоржийн бууны нохой. Берия Жамбалдоржтонууд. Элбэгтэй хамтад. нь шийтгэвэл таарна
Насан · 2017/11/19
Арай ч дээ одоо хэндээ итгэх юм бэ. Терд тэр тусмаа нууц албанд ийми шаарууд шургалах гэж Элбэгдоржийн бууны нохой. Берия Жамбалдоржтонууд. Элбэгтэй хамтад. нь шийтгэвэл таарна
Насан · 2017/11/19
Арай ч дээ одоо хэндээ итгэх юм бэ. Терд тэр тусмаа нууц албанд ийми шаарууд шургалах гэж Элбэгдоржийн бууны нохой. Берия Жамбалдоржтонууд. Элбэгтэй хамтад. нь шийтгэвэл таарна
Насан · 2017/11/19
Арай ч дээ одоо хэндээ итгэх юм бэ. Терд тэр тусмаа нууц албанд ийми шаарууд шургалах гэж Элбэгдоржийн бууны нохой. Берия Жамбалдоржтонууд. Элбэгтэй хамтад. нь шийтгэвэл таарна
Насан · 2017/11/19
Арай ч дээ одоо хэндээ итгэх юм бэ. Терд тэр тусмаа нууц албанд ийми шаарууд
Насан · 2017/11/19
Арай ч дээ одоо хэндээ итгэх юм бэ. Терд тэр тусмаа нууц албанд ийм
Насан · 2017/11/19
Арай ч дээ одоо хэндээ итгэх юм бэ. Терд тэр тусмаа нууц
Насан · 2017/11/19
Арай ч дээ одоо хэндээ итгэх юм бэ. Терд тэр тусмаа нууц
Насан · 2017/11/19
Арай ч дээ одоо хэндээ итгэх юм бэ. Терд тэр тусмаа нууц
Насан · 2017/11/19
Арай ч дээ одоо хэндээ итгэх юм бэ. Терд тэр тусмаа нууц
Насан · 2017/11/19
Арай ч дээ одоо хэндээ итгэх юм бэ. Терд тэр тусмаа нууц
aagii · 2017/11/19
yana daa iim l nohoi baih ni shuu dee
Зочин · 2017/11/19
Төрийн тусгай алба ийм арчаагүй байдалд орох гэж. Үнэн бол Хурцыг шууд хуулийн байгуууллагад өгч үнэн мөнийг шуурхай олж энэ онцгой албыг цэвэрлэж улс орон, ард иргэдийн амгалан тайван амьдралын манаанд нь оруулах хэрэгтэй.
Зочин · 2017/11/19
Нямдорж сайдад хаягласан юм байна даа.
эрка · 2017/11/19
Хурц гэж адгийн новш юм даа.Түүнийг өөд нь татдаг новш Элбэгдорж байж.Сталины үед Берия гэж, Чойбалсангийн үед Жамбалдорж, мангас Дорж гэх мэт эзэддээ үнэнч бууны ноход бсн.
эрка · 2017/11/19
Хурц гэж адгийн новш юм даа.Түүнийг өөд нь татдаг новш Элбэгдорж байж.Сталины үед Берия гэж, Чойбалсангийн үед Жамбалдорж, мангас Дорж гэх мэт эзэддээ үнэнч бууны ноход бсн.
эрка · 2017/11/19
Хурц гэж адгийн новш юм даа.Түүнийг өөд нь татдаг новш Элбэгдорж байж.Сталины үед Берия гэж, Чойбалсангийн үед Жамбалдорж, мангас Дорж гэх мэт эзэддээ үнэнч бууны ноход бсн.
эрка · 2017/11/19
Хурц гэж адгийн новш юм даа.Түүнийг өөд нь татдаг новш Элбэгдорж байж.Сталины үед Берия гэж, Чойбалсангийн үед Жамбалдорж, мангас Дорж гэх мэт эздийнхээ бууны ноход
эрка · 2017/11/19
Хурц гэж адгийн новш юм даа.Түүнийг өөд нь татдаг новш Элбэгдорж байж.Сталины үед Берия гэж, Чойбалсангийн үед Жамбалдорж, мангас Дорж гэх мэт эздийнхээ бууны ноход
Bold · 2017/11/19
Хурц долоо хоногийн мэнд! Энэ долоо хоногийн үйл явдлын дүгнэлт 1. УИХ-ын гишүүд болчимгүй асуулт асуувал хууль зөрчдөггүй.Түүнд нь тохирсон хариулт өгөхөөр хууль зөрчсөн, танхайрсан болдог болтой юм аа.Харин ч хуулийн хэллэгээ хэрэглээд их л боловсон товч бөгөөд тодорхой хариулсан санагдана.Ашиг сонирхолын зөрчил гэдэг нь өмнө нь Болд гишүүнийг шалгаж байсан болхоор үүнтэй холбоотойгоор хувийн ашиг сонирхлоор асуулт асуулаа гэсэн санаа юм аа хүмүүс ээ.Утгачилж орчуулбал. Мөн хуулийн дагуу мөрдөгдөж,гүйцэтгэгдсэн ажлыг ингээд ам яриагаар эргэж нэг хүнээс буруу хайгаад асууж шалгаагаад суувал юу болох вэ? Харин ч бүр шантаажчин нь Болд гишүүн юм биш үү. 2. Улс төрийн сэтгэлзүйд илтгэх урлаг чухал байр суурь эзэлдэг байх.Дуу хоолойны өнгө, уриалсан лоозогносон,өдөөн турхирсан.Ийм л хүний үгийг олон түмэн дагаад байна шүү дээ.Жишээ нь Батзандан гишүүн.Тийм сүрхий юм бол өчнөөн олон бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөөд, гудманд жагсаал болоод байна.Таны дуу хоолой хаачив? Аль өчнөөн жилийн өмнө болсон хэрэг (тэр нь яагаад эх орондоо ирэхгүй зугатааж явсан хүн юм байгаан) дээд албан тушаалтны тушаалаар гүйцэтгэгдсэн ажлыг нь өргөдөл гомдол нэр барьж олныг төөрөгдүүлж байгаа нь хуншгүй л харагдаж байна.Эрүүл саруул хүний нүдээр бол.Нэг хүнтэй албан тушаал булаалдаж суух зуурт тань таны сонгогдсон дүүрэг Баянзүрх дүүрэгт хүний сайхан охин үр зэрлэгээр амь үрэгдчээд байна.Энэ л жинхэнэ асуудал шүү дээ. 3.Энгийн хүний нүдээр харсан ч ТЕГ-ын дарга нарыг ээлжлэн солиод байгаа хүн Хятадын жинхэнэ тагнуул юм шиг санагдахгүй байна уу хүмүүс ээ.Ц.Нямдорж гэдэг хүн хууль зүйн сайд болхоороо л Зоригийн хэргийг шалгах хэсгийг удаа дараа тарааж бутаргаж байсан гэж маш ойлгомжтой мэдээлэл хийснийхээ төлөө л ингээд 76 хүний дайсан болчоод байна шүү дээ наад Хурц гэдэг хүн чинь.Өмнөх Баатар генерал яасан бэ? Ял эдлээд л гарч ирсэн.Улсын нууц задруулсан хэргийг шүүх,прокорураар гаргуулж байгаад л түүнийг шийтгэсэн. ҮҮнээс харахад УИХ+ЗГ+Шүүх прокурорын байгууллага нэг тал дээр нөгөө талд нь ТЕГ гэсэн ганцхан үнэнч тангараг өргөсөн цэргийн хүмүүс маань л эх орноо сахиад хөөрхий минь ганцаараа шалдан зогсож байх шиг.Дээр нь Ерөнхийлөгч маань нэмэгдвэл сайн л байна санж.Мэддэг үгээ хэлчвэл улсын нууц илрүүлсэн хэрэгт ямарч генерал байсан хийчинэ.Хүн гүтгэлээ гэж загнана.Өөрсдөө болхоор дуртайгаараа гүтгэж доромжилж ард түмний нэр барьж давшилна.Арай л хүч тэнцвэргүй байна аа.Ард олон түмэн минь эсрэг зүгт нь харцгаа.Чоно борооноор...
zochin · 2017/11/18
Yanaa ene tur
Зочин · 2017/11/18
Эгээ л солонгос кинонд гардаг солонгс эхнэруудийн ос хорзонгоо авдаг шиг л хуний санаанд оромгуйг хийж явдаг хулгайч царайлсан , естой новш гд хэлчихэе, яадгийн , оорийнхоо эрх ашгийн толоо улсаа тавиад огчихдог , ухлээ юу энэ одоо
Зочин · 2017/11/18
Эгээ л солонгос кинонд гардаг солонгс эхнэруудийн ос хорзонгоо авдаг шиг л хуний санаанд оромгуйг хийж явдаг хулгайч царайлсан , естой новш гд хэлчихэе, яадгийн , оорийнхоо эрх ашгийн толоо улсаа тавиад огчихдог , ухлээ юу энэ одоо
Зочин · 2017/11/18
Эгээ л солонгос кинонд гардаг солонгс эхнэруудийн ос хорзонгоо авдаг шиг л хуний санаанд оромгуйг хийж явдаг хулгайч царайлсан , естой новш гд хэлчихэе, яадгийн , оорийнхоо эрх ашгийн толоо улсаа тавиад огчихдог , ухлээ юу энэ одоо
Зочин · 2017/11/18
Эгээ л солонгос кинонд гардаг солонгс эхнэруудийн ос хорзонгоо авдаг шиг л хуний санаанд оромгуйг хийж явдаг хулгайч царайлсан , естой новш гд хэлчихэе, яадгийн , оорийнхоо эрх ашгийн толоо улсаа тавиад огчихдог , ухлээ юу энэ одоо
Зочин · 2017/11/18
Эгээ л солонгос кинонд гардаг солонгс эхнэруудийн ос хорзонгоо авдаг шиг л хуний санаанд оромгуйг хийж явдаг хулгайч царайлсан , естой новш гд хэлчихэе, яадгийн , оорийнхоо эрх ашгийн толоо улсаа тавиад огчихдог , ухлээ юу энэ одоо
zochin · 2017/11/18
ene hurts ern yamar muu muuhai bvhniig teesen hvn be. im hvniig uls turuus archih heregtei shv de. aliin bolgon shantaajluulj baritaaluulj aij ywh yum be erhem 76 minee. zorigtoihon hudluuch.
zochin · 2017/11/18
ene hurts ern yamar muu muuhai bvhniig teesen hvn be. im hvniig uls turuus archih heregtei shv de. aliin bolgon shantaajluulj baritaaluulj aij ywh yum be erhem 76 minee. zorigtoihon hudluuch.
zochin · 2017/11/18
ene hurts ern yamar muu muuhai bvhniig teesen hvn be. im hvniig uls turuus archih heregtei shv de. aliin bolgon shantaajluulj baritaaluulj aij ywh yum be erhem 76 minee. zorigtoihon hudluuch.
Зочин · 2017/11/18
Одоо манай сэтгүүлчид ажиллах ёстой юм биш үү нийгэмд болж буй ийм бусармаг зүйлийн төлөө үнэн мөнийг нь ард түмэндээ илчлэх үүрэгтэй биш үү Мөнхбаясгалан сэтгүүлчээ одоо Цогтбаатар хурандааг цензургүй яриандаа оруулаач
Зочин · 2017/11/18
Одоо манай сэтгүүлчид ажиллах ёстой юм биш үү нийгэмд болж буй ийм бусармаг зүйлийн төлөө үнэн мөнийг нь ард түмэндээ илчлэх үүрэгтэй биш үү Мөнхбаясгалан сэтгүүлчээ одоо Цогтбаатар хурандааг цензургүй яриандаа оруулаач
Зочин · 2017/11/18
Ерөнхийлагч өө. Хууль хяналтын байгууллага мафийн зохион байгуулалтанд аль хэдийн орсон. Баттай мэдээллээр Дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн Сонинбаяр, хуучин тэргүүн Амарсайхан нар танил тал, ах дүү муутай өвгөд хөгшид, эмэгтэйчүүдийн өмч хөрөнгө, орон байрыг луйварчидтай нийлж дээрэмдэн, авилгал авдаг. Эдгээр шүүгчид хэргийг тохирох, авилгал авч дамжуулах, золиос болгох талыг судлах иж бүрэн үйл ажиллагаа явуулдаг сүлжээтэй, бусад шүүгчдээ өөрсдийн нөлөөндөө бүрэн авсан цагаандаа гарсан луйварчид шүү. Эдгээр луйварчдаас Дээд шүүхийг цэвэрлэхгүй бол жирийн иргэдийг шулж мөлжсөөр л байна...
boroo · 2017/11/18
Herev unen bol...
Зоёин · 2017/11/18
Энэ хурцтай маш их холбоотой хамсаатан хүмүүс бол Элбэгдорж м.энхболд 2 шүү дээ эхлээд хурцыг сайн шалгах хэрэгтэй дээ даанч Монголд тийм цагдаа шүүх прокрор байхгүй л дээ бүгд энк60олдын доллор амаа үдүүлчихсэн байгаа болохоор энэ хэрэг энгэсэг гээд чимээгүй болно харин Нямдорж Батзандан 2 ын ажил төрөл амьдрал амь насанд их гай болно даа ард нь нөгөө л нам дамансан бүлэглэл байгаа одоо бүр нууц байсан ерөнхийлөгч ерөнхий сайд 2 ч хамсаатан болоод явчихлаа даа монгол төр дампуурчээ 2 хөршдөө л дагаар орох болж дээ дахид хэдэн 100 жил болох юм бол доо түүхэндээ 27 хон жил бие даах гэж чадсангүй дээ үнэн тэнэг хүмүүс юм даа монголчууд
Зочин · 2017/11/18
ЗОРИГИЙГ арай
Зочин · 2017/11/18
ЗОРИГИЙГ арай
Gjj · 2017/11/18
Uxeesei muu novsh. Delxii yaj daagad bgam boloo xereenii xool
Зочин · 2017/11/18
Ёстой бузар новш юм даа.Энэ ч үнэн л дээ.Одоогийнх нь үйлдлүүдээр бүгд нотлогдож, батлагдаж байна шүү дээ.Хүзүүгүй шинжаан ийм хүнийг олж ашиглахаа мэднэ л дээ.Үнэхээр бузарын бузарын гэхэд дэндмээр бузар пздк байна.Аа лаа ла ла
Зочин · 2017/11/18
Хурцыг өөрийнхөө муу муухайг хийлгүүлэхгэж ийм болтол нь өндөрт гаргасан элбэгдорж буруутай шүү
Зочин · 2017/11/18
Хурцыг өөрийнхөө муу муухайг хийлгүүлэхгэж ийм болтол нь өндөрт гаргасан элбэгдорж буруутай шүү
Зочин · 2017/11/18
Ерөнхийлөгчийг төмсөгдчихсөн гар гэж байгаа биз
Зочин · 2017/11/18
Ерөнхийлөгчийг төмсөгдчихсөн гар гэж байгаа биз
Зочин · 2017/11/18
Энэ Цогтбаатарын ярьсанд итгэж байна. Б.Хурц нь маш өөдгүй нөхөр бололтой. Энэ нөхрөөс өөр элдэв муухай юмс гарах нь тодорхой боллоо. Бүр Жэнко Хүрэлсүх Энхболд гээд бүгдийг айлгадаг гэнэ.
Мяагаа · 2017/11/18
Ёстой хүний шаар, өөдгүй новш юм даа гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна даа.
Мийшаа · 2017/11/18
Энд бичсэн зүйлүүд үнэний хувьтай бол Хурц гэгдэг нөхөр чинь ёстой шоронд л байх ёстой этгээд байна шүү. Юу Элчин сайд болгохвэ? Бушуухан барьж хориод хэргийг нь хүлээлгэж ялыг нь эдлүүлэх ёстой юм биш үү?
Зочин · 2017/11/18
Энэ Хурц хүнийг ингэтлээ хэлмэгдүүлсээр байтал Монгол Төр айсаар л байх уу.Новш юм даа
zoin · 2017/11/18
- Bidniig udaxgvi 200-300 cayaar guidag bolno - genvv ene Xurts.? 54,5 terbumiin xorongotei, 2 terbumiin bairtai, ooriin ni ner deer 7-11 obiekt baidag .
Зочин · 2017/11/18
Hogiin gar yumaa ene hurts.ugaasaa iim yum hiideg ebegiin yumiig argaldag gar ni medegdej bna.odoo iim nohduudiin hol gariig humih heregtei uls l yum bol
Зочин · 2017/11/18
Hogiin gar yumaa ene hurts.ugaasaa iim yum hiideg ebegiin yumiig argaldag gar ni medegdej bna.odoo iim nohduudiin hol gariig humih heregtei uls l yum bol
haha · 2017/11/18
hurts reketer boltsn toriin boss yum bishvv
Зочин · 2017/11/18
Ерөнхийлагч өө. Хууль хяналтын байгууллага мафийн зохион байгуулалтанд аль хэдийн орсон. Баттай мэдээллээр Дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн Сонинбаяр, хуучин тэргүүн Амарсайхан нар танил тал, ах дүү муутай өвгөд хөгшид, эмэгтэйчүүдийн өмч хөрөнгө, орон байрыг луйварчидтай нийлж дээрэмдэн, авилгал авдаг. Эдгээр шүүгчид хэргийг тохирох, авилгал авч дамжуулах, золиос болгох талыг судлах иж бүрэн үйл ажиллагаа явуулдаг сүлжээтэй, бусад шүүгчдээ өөрсдийн нөлөөндөө бүрэн авсан цагаандаа гарсан луйварчид шүү. Эдгээр луйварчдаас Дээд шүүхийг цэвэрлэхгүй бол жирийн иргэдийг шулж мөлжсөөр л байна...
irgen · 2017/11/18
Hynii erhiin Ganbat yamarch arga hemjee avah ve dee, huuli zagdaagiin baiguullaga ene hergiig nohon shalga !!!
irgen · 2017/11/18
Hurz gedeg hyn ATG, TEG ajillaj Mongol ulsad avilgiig hogjyyljee, delbeleh tushaal ogdog, 1-2 say bish heden zuun sayaar ni avdag jinhen avilgach, gemt heregten baij, Mongoliin tor yagaad ene hynii gart baina???? Iim hyn eroosoo toriin ali neg gazar baih erh alga, shorond baih estoi gemt heregten baina !!!!
төрөө цэвэрлэе · 2017/11/18
Ийм хүнээр ТЕГ ын дарга битгий хэл байцаагчаар ч ажлуулж болохгүй дээ. ТӨР ийм хүний шааруудыг төрийн албанд томилж байгаад харамсаж байна. Аргагүй л М. Энхболд мэтийн төр бараадаж тэрбумтан болсон хүмүүст айх зүйл их л байдаг байх даа
Зочин · 2017/11/18
Энэ хурц гэдэг хүн ийм л хүн /албаар нэрийг нь жижигээр бичлээ
Т · 2017/11/18
Их ноцтой Хурц таравган хуний тэжээвэр голог
Зочин · 2017/11/18
Их ноцтой Хурц таравган хуний тэжээвэр голог