Дөрвөн ихрийн гэр бүлд байртай болно
2013/12/27
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ч.Баттулгын гэргий Э.Хандаа дөрвөн ихэр төрүүлж Монголчуудыг баярлуулж, хүн бүр ихрүүдийг эсэн мэнд бойжиж, сайн хүн болохыг хүсэж байгаа билээ. Гурван хүү, нэг охиндоо аав ээж нь Б.Магнай, Б.Манлай, Б.Мандал, Б.Маргад хэмээх нэр өгсөн. Үрийн заяа түшиж, жаргал бялхсан өнөр бүлд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Б.Билэгт, ЦЕГ-ын захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Адъяабазар нар Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд очин ихрүүдийг эргэж алба хаагчдаа баяр хүргэсэн байна. Улмаар ЦЕГ-ын зүгээс хоёр өрөө байр, мөнгөн шагналаар шагнаж, орон нутагтаа алба хааж байсан ихрүүдийн аав Ч.Баттулгыг Улаанбаатар хотод ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжийг олголоо.
Ихрүүд болон ээжийнх нь бие нь сайн байгаа бөгөөд тусгай өрөө гарган сувилж байгаа юм байна.
А.Баярмаа
зочин · 2014/01/27
үнхээр гоё байна та бүхэндээ аз жаргал сайн сайхныг хүсье
Зочин · 2013/12/30
Unexeer saikhan bainaa, az jargal xusie. 24xon nasandaa 5 xuuxdiin eej bolj aldart ex bolloo shuudee. xuuxduudiin aavd xandaj xelexed ene saikhan exneree uurd nasan turshdaa xairlaj yvaarai, az jargal xusie ta nartaa.
Зочин · 2013/12/29
Сайхан байна аа мундаг юм Аз жаргал хүсье та нартаа
Зочин · 2013/12/28
goyo yam bayar hurgeyamash ihbichsen
Зочин · 2013/12/28
goyo yam bayar hurgeya
Зочин · 2013/12/28
аз жаргал хүсье.сайхан мэдээ байна даа
Зочин · 2013/12/28
saihan medee baina
Зочин · 2013/12/28
saihan medee bn aa. omnoos ni bayarlaj bn az jargal husie tanai ger buld
Зочин · 2013/12/28
Ee! Ene ***r chin hoorondoo ymar adilhan ym be? Neg ger bul geej zurag ni garaagui tus tu***a zurag ni baisan bol bi l lab ah duus ym bn gej bodohoor ym bn. Ta ***rt bolon 5 huuhded chin eruul enh, az jargal, saih saihan buhniig husen erooe!