2017 ОНЫ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛНЭ
2017/10/09
2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/679, Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/606 тоот захирамжуудыг тус тус үндэслэн 2017 оны хоёрдугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлага, цэргийн гэрээт албанд элсүүлэх ажлыг 2017 оны 10 дугаар сарын 20-оос 22-ны өдрүүдэд 24-р сургуулийн спорт зааланд зохион байгуулж явуулна.
Цэрэг татлагын товчоогоор орох иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж авч ирнэ. Үүнд:
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
- Нийгмийн даатгалын дэвтэр
- Иргэний цахим үнэмлэх
- 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь
Хэрэв оюутан, сурагч бол сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримт, оюутан сурагчийн үнэмлэх зэргийг цэрэг татлагын товчоонд авчирч бүртгүүлэх юм.
ЦЭРГИЙН ШТАБ