Үс засуулахад хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2017/11/20
Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 20. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 2. Сумъяа гараг. Эрхтэний тэнгэрт одтой, хоёр хар мэнгэтэй, цагаагчин гахай өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Хий
Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ.