МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ
2017/11/20
МАН-ын Их хурал тун эгзэгтэй цаг үед хуралдаж байна. Нам доторх хурц хямрал, удирдлагууд хоорондын толхилцоон, түүнээс үүдсэн том хуваагдал, товчхондоо их шившигийн дараа цээжиндээ цэртэй ууртай гишүүд нь цуглаж буй нь энэ. УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд 65 суудал авсан тэр өдрүүдэд баяр бахдал нь багтаж ядан байсан МАН-д “дайсан” үгүй байв.
Улс төрийн том соёл үзүүлж сөрөг хүчин хүртэл гүн хүндэтгэлтэйгээр мэхийж байлаа. Ялалтын оргилуун дарс ямба хуваарилах ажлаар үргэлжлэх үеэс бага оврын үймээн самуун зохион байгуулах ажиллагаа эхэлсэн нь анзаарагдах болов. Энэ ажиллагаа Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “үр дүнд хүрэх” төлөвлөгөөтэй байсан юм билээ. Учир нь “үймээн дэгдээгчдэд” ялалтын эздийг түлхэн зайлуулах ганц боломж үлдсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал амсуулах явдал байсан.
Ингээд түүндээ ч хүрч намын дарга М.Энхболдын өмнөх амжилтыг арчиж ялагдлын эзэн болгов. Үүндээ хүч нэмж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг “Ордны хуйвалдаан”-ы аргаар түлхэн унагаснаар түүнийг зайлуулах шалтагийг нэмлээ. Одоо 65 гишүүнтэй бүлгийг хоёр хувааж чадсан тэр “алдарт” сүх, өнөөдрийг хүртэл МАН-ыг бүхэлд нь хоёр хувааж чадаад байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Намын даргын тамгыг гардах л дутуу байна. Гэхдээ түүнд өрсөлдөгчид, Намын даргыг сонгох эрх бүхий намын Их хурлын гишүүд түүнээс арай өөрөөр харж байгааг өнгөрсөн амралтын өдрүүдэд ил, далд болсон уулзалтуудаас харлаа.
Намын Их хурлын гишүүдийн дийлэнх нь аймгийн Засаг дарга нар болон МАН-аас Төрийн өндөр албанд томилогдон ажиллаж буй билээ. Энэ нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Намын даргаар сонгогдоход нь дэмжиж саналаа өгөх бичигдээгүй “тэнсэнтэй” гэсэн үг. Харин яг одоогоор буюу өнөө өглөөний байдлаар бол МАН-ын Их хурлын гишүүд аль болох хүчээ нэгтгэж “эрсдэлтэй” нүүр тулъя гэсэн зоригтой болоод байгаа аж.
Тодруулбал, өнгөрсөн гурав хоногт МАН-ын даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгогдвол ямар гээчийн дарамт шахалт, улс төрийн соёлгүй, бүдүүлэг, “ширэнгэн ойн зарчим” дор ажиллаж 2020 оны сонгуультай золгохоор хоног тоолон хүлээх вэ гэдэг тэр бүүдгэр ирээдүйг ярилцаж ийм байдалд хүрэхгүй байх гарцыг тооцоолжээ. Энэ гарц нь Ж.Мөнхбат тэргүүтэй хэсэг улстөрч “шинээр нам байгуулъя, яадгийм” гэсэн зоримог боловч эрдэлтэй шийдвэр бөгөөд удтал ярилцсаны дүнд эрсдэл хийхэд алдах юмгүй гэсэн шийдэлд хүрчээ.
МАН-ын Бага хурлын үеэр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилоход түүнд хууртаж хайрцаглагдаж байсан хүмүүсээс ч цөөнгүй нь энэ зоримог шийдэлд саналаа нэгтгэсэн байна. Шалтгаан нь өнгөрсөн 50 орчим хоногийн дотор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс МАН-ын гишүүд, дэмжигчдийн сэтгэлд итгэлд үлдээсэн мөр нь хийж бүтээсэн ажил гэхээсээ илүү ерөөсөө л нам доторх “дажинаа” үргэлжлүүлсээр байсан явдал гэж тэд үзжээ.
УИХ-ын чуулганы танхимд, УИХ-ын дарга, МАН-ын даргыг ч үл тоомсорлон хэрүүл хийж, нэгэн цагт “Хэрэг эрхлэх газрын дарга аа”, “Намын ерөнхий нарийн бичгийн дарга аа” гэж явсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг элдвээр дуудаж шоронд хийнэ гэж хүртэл хашхичиж суусан тэр Ерөнхий сайдыг Намын дарга болгож суудлыг нь бэхлэх нь хэр аюултай вэ гэдгийг Намын их хурлын гишүүд “эрх мэдэл өөрсдийнх нь гарт” байгаа энэ гурван өдөр эргэцүүлжээ. Тэр ч байтугай “Ерөөсөө 65-ын бүлэг яагаад хоёр хуваагдав. Хэн хуваав” гэдгийг ч хэлэлцсэн байна.
Ц.Нямдорж гишүүний “сэрэмжлүүлэг” мэт телевизээр яриад байгаа 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр болсон МАН-ын Удиирдах зөвлөлийн хуралд гүйж орж ирээд “Би Шадар сайдын ажлаа өгнө” гэчихээд хаалга саван гарч явсан тэр өдрөөс үү. Эсвэл түүний “Херо” студийн найруулагч Б.Баатартай ярьсан бичлэгээс ойлгогддогоор Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний талд ажилласан үеэс үү.
Ямар ч байсан тэр өдрүүдэд “У.Хүрэлсүхийн хүмүүс” хэдийнэ “хайрцаглагдчихсан” байв. Улмаар Засгийн газрыг унагасан. МАН-ын жирийн гишүүд, дэмжигчид нүдэндээ итгэмгүй тийм эмгэнэлт жүжгийг нүдээр үзэж “шоконд” орж байлаа. Үргэлжлэл нь өнөөдрийг хүртэл эвлэхгүй байгаа МАН-ынхны өнөөгийн дүр зураг. Шүүх, цагдаа, прокурорыг өөрийн тал болгосон сөрөг хүчнийхэнд ердөө л ТЕГ-ын дарга, ЦЕГ-ын даргыг томилдог Ерөнхий сайд “атгуулчихаад” намын нөхдөө шоронгоор айлгаж байна. Ийм даргатай хаа хүртэл явж, 2020 он хүртэл хэдийгээ шоронд хилсээр явуулж, хэн хэн МАН-ыг удирдах гээд байна вэ.
Ийм л сэтгэлзүйтэйгээр өнөөдрийг хүртэл хоног тоолон бачимдаж явсан МАН-ын Их хурлын гишүүд энэ өглөөг угтаж байна. Өнөөдөр л У.Хүрэлсүхийн гарт намаа өөрсдийн гараар атгуулбал маргаашаас түүнд шүүмж хэлэх нь байтугай дараагийн Их хурлыг хуралдуулъя гэсэн нь хүртэл “дайсан” нь болно. Тиймээс айсуй дарангуйллын аянгыг зайлуулах ганц арга нь нэг бол У.Хүрэлсүх л биш бол хэнийг ч атугай Намын даргаараа сонгох, эсвэл МАН-аас нам төрүүлэх явдал гэж үзэж байна.
Тэртэй тэргүй хуваагдсан намаа тусад нь гаргаж шинэ нам төрүүлж гэмээнэ хагалан бутаргах биш харин ч намаа аварсан хэрэг болно гэдгээ ч намын дунд болон анхан шатныхантайгаа зөвлөлдөөд ирсэн бололтой.
Ийнхүү МАН У.Хүрэлсүх гэдэг даргатай болох, эсвэл Ж.Мөнхбат нарын байгуулсан шинэ нам төрөх гэсэн аль нэг замыг сонгосноор энэ удаагийн Их хурал түүхэнд үлдэх нэгэн шинэ сонинтой болж өнгөрөх нь. Хүчирхийлэл л хүчирхийллийг төрүүлдэг гэдэг энэ буюу.
Эх сурвалж: mongoliinmedee.mn
иргэн · 2017/11/21
Мөнхбат гэж увайгүй нөхөр нам байгуулаад гарлаа ч тэрийг хэн ч тоохгүй яаж яваад УИХ-н гишүүн болсон юм бол МАН-н нэрээр янз бүрийн шаарнууд гарчээ
ТА-ны цалин хөлсний гарын авлага · 2017/11/21
ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН НОМЫН ХУДАЛДААНД АБТ боловсруулах ГАРЫН АВЛАГА ном байна лээ. Үнэ 8000 төг гэнэ.
ТА-ны цалин хөлсний гарын авлага · 2017/11/21
ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН НОМЫН ХУДАЛДААНД ТӨРИЙН АЛБАНЫ ЦАЛИН ХӨЛСНИЙ ГАРЫН АВЛАГА ном байна лээ. Үнэ 8000 төг гэнэ.
ЗӨВЛӨГӨӨ ном · 2017/11/21
ЗГ-ын XI байрны номын худалдаанд ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ өгөх иргэдэд зориулсан зөвлөгөө ном байна лээ. Үнэ нь 5000 гэнэ. Бас сорилын ном байна лээ.
МАН · 2017/11/20
МАН одоо хуваагдахаар ямар нэртэй болох вэ? нэг хэсэг М үсгээ аваад нөгөө хэсэг нь АН болоод нөгөө АНтайгаа нийээд явах уу?
Zochin · 2017/11/20
Nam taraahaas tsaashgui amitanshdeee hurelsuh bol yu ch hiisen yum bhguuu hudlaa yarisan mungutee huun
Zochin · 2017/11/20
Nam taraahaas tsaashgui amitanshdeee hurelsuh bol yu ch hiisen yum bhguuu hudlaa yarisan mungutee huun
Зочин · 2017/11/20
ХҮрэлсүх бүтэхгүй ээ урвагч
У.ХҮРЭЛСҮХ · 2017/11/20
МАН хагарал Хүрэлсүх
Иргэн · 2017/11/20
МАН одоо Хүрэлсүхээ сайдаас нь буулгаад улс төрөөс зайлуулаа худлаа ярисан эрх мэдэлд шунасан хүн шдээ.
У.ХҮРЭЛСҮХ · 2017/11/20
БИ ЮУ ХИЙЧИХ ВЭЭ НЭРЭЭ ТАТЛАА
Зочин · 2017/11/20
Угаасаа хүрэлсүх гараад энэ олон жилийн түүхтэй намыг хувааж талцуулна уу гэхээс хэзээ ч нэгтгэж чадахгүй арай буурь суурьтай шудрага хүнээр удирдуулсан нь дээр байх
Иргэн · 2017/11/20
Хүрэлсүх энэ намыг бас хуваахнээ ямар ядаргаатай хулгайч вэ
Зочин · 2017/11/20
Хүрэлсүх бол урвагч Ерөнхийлөгчийн сонгуулиар яалаа АН хуувилдсан урдах ЕС ажиллаа олигтой хийхгүй байж юун ч шуналтай юм Хүрэлсүхийн гар хөлүүд төлөөлөгч нарт мөнгө тарааж хүрэлсүхд өгөөрэй ажилийн байр амлаад явж байна гэсэн юм болгоныг хагалж мөнгөөр авна гэж бодож байна уу Хүрэлсүх ээ энэ урвагч л биш бол бусад нь хамаа алга
Зочин · 2017/11/20
МАН-ын хувьд улс төрийн ууган хүчин энэ асуудлыг шийдээд цаашаа л явах хэрэгтэй. Хүрэлсүх бол намыг хутгасан хүн мөн үү мөн тийм учраас намын их хурлаараа зөв хүнээ сонгож намынхаа дотоод нөхцөл байдлыг сайжруулах хэрэгтэй
Иргэн · 2017/11/20
Хүрэлсүх юу хийж гийгүүлсэн юм. Өөрөө дундаа ороод л явж байна. Тэр Хурцыг хар яаж ч чадахгүй гөлийчөөл байж л байна. Тэр Гантулгыг нь хар хүчин хийчээд байхад нь хажуудаа байлгаал байна.
Зочин · 2017/11/20
Мие, Эрдэнэбат, Мөнхбат, Су.Батболд мэтийн адгийн гаруудыг юу ч үгүй цэвэрлэ гэж чамайг ард түмэн дэмжээд байгаа шүү Хүрэлсүхээ. Тэрнээс биш чиний чадалтайд, эрдэмтэйд хүмүүс татагдаад байгаа юм огт биш
Зочин · 2017/11/20
ЦЭВЭРЛЭНЭ ШУУ МУУ ЛАЛРЫН МЕНХБАТ МИЕЭ НОМТОЙБАЯР ТЭМУУЛЭН СОДБИЛЭГ МЭТИЙН ОЛИГАРХИ ЖААЛАНЦАРУУДЫГ БАЙРАНД НЬ ТАВИНА ШУУ
Зочин · 2017/11/20
ЦЭВЭРЛЭНЭ ШУУ МУУ ЛАЛРЫН МЕНХБАТ МИЕЭ НОМТОЙБАЯР ТЭМУУЛЭН СОДБИЛЭГ МЭТИЙН ОЛИГАРХИ ЖААЛАНЦАРУУДЫГ БАЙРАНД НЬ ТАВИНА ШУУ
Иргэн · 2017/11/20
Тэд нам байгуулаад зайлбал таарнаа
Иргэн · 2017/11/20
Тэд нам байгуулаад зайлбал таарнаа
Иргэн · 2017/11/20
Мөнхбат, Ноймтойбаяр нарыг намаасаа үтэр түргэн хөөж цэвэрлээрэй Хүрэлсүхээ
зочин · 2017/11/20
Хүрэлсүх Женко нарын нам шинээр байгуулагдчихсан юм бишүү?
СОНГОГЧ · 2017/11/20
32-ын бүлэг, 30 гэр бүлийн төлөөлөл ,МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив
Zail · 2017/11/20
Tegeed zailach
Zail · 2017/11/20
Tegeed zailach