Хүлээлт үүсгэж буй Донорын тухай хууль
2017/11/21
Олон улсад тухайн улсын анагаах ухааны хөгжлийг эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийж байгаа эсэхээр нь дүгнэдэг. Манай улсын хувьд анх УНТЭ-т 1996 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийгдэж, 2006 оноос хойш жил бүр тасралтгүй энэ төрлийн мэс заслыг хийж байна. Мөн элэг болон цусны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг УНТЭ-т хийдэг.
Сүүлийн жилүүдэд эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээний тоо нэмэгдэж байгааг албаныхан хэлдэг. Эдгээр мэс ажилбарыг хийхэд хамгийн том асуудал нь шилжүүлэн суулгах эрхтэн болдог аж. Гэвч ийм эрхтэнг хуулийн дагуу зөвхөн ах, дүү, төрөл төрөгсдөөс сонгох ёстой болдог. Хэдийгээр эдийн тохироо нь нийцэх, эд, эрхтэнээ бэлэглэхийг хүссэн эрүүл хүн байсан ч хамаатан биш л бол яаж ч болохгүй. Монгол Улсад үйлчилж байгаа хууль нь ийм. Монгол Улсын Донорын тухай хуулийг анх 2000 онд баталж, 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Харин өнгөрсөн оны сүүлд Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Донорын тухай хуулиар гамшиг, онцгой байдлын үөийн цусны нөөцийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа хэдий ч цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийн орлох бэлдмэлийн нөөцийн нөхөн хангалт, нөөцийн хяналтын зохицуулалт, цусны донор элсүүлэх, алдаршуулах, урамшуулахтай холбоотой зохицуулалт тусгагдаагүй байдаг аж. Иймд дээрх нөхцөл, шаардлагыг үндэслэн иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг багасгах, донорын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, донороос өвчтөнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах, хүйн цусны донорын банк болон цусны үүдэл эсийн банк байгуулах, цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөцийн нөхөн хангалт, нөөцийн хяналтын зохицуулалт, цусны донор элсүүлэх, алдаршуулах, урамшуулахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулах үүднээс Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Улмаар УИХ хуулийн шинэчилсэн найруулгын эхний хэлэлцүүлэг хийгээд байгаа. Энэ хууль батлагдсанаар зүрх, нойр булчирхай, уушги шилжүүлэн суулгах гэх мэт бусад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний хууль эрх зүйн орчин бий болох аж. Мөн албаныхан Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсаны дараа Монгол Улсын хэмжээнд эрхтний донорын сүлжээ, хариуцсан нэгж Эрүүл мэндийн хөгжлийн төвд бий болж, нэгдсэн бүртгэлтэй болно. Ингэснээр донорын эх үүсвэр өргөн хүрээнд шийдэгдэж, зүрх, уушги, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс засал хүн дээр хийгдэх бололцоо нээгдэх боломжтойг хэлж байгаа юм.
Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар үүдэл эсийн үндэсний банк байгуулснаар цусны хавдар төдийгүй цус төлжилгүйдлийн цус багадалт, чихрийн шижин хэв шинж, аутизм, зүрхний өвчин, сөрөг дархлааны бүх өвчин, удамшлын болон бодисын солилцооны эмгэг зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх боломж бүрдэх юм.
Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын хүний гавьяат эмч О.Сэргэлэн “Монгол Улсад өнөөдөр элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийж эхэлсэн. Цаашид бусад эрхтэнийг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийдэг болох шаардлага үүсч байна. ДЭМБ-аас тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг бидэнд өгсөн. Хуулийн төсөлд донорын эд эрхтэнг тээвэрлэх, хадгалах, шилжүүлэх зэрэг асуудлыг нарийвчлан тусгаж өгсөн. Мөн донорын санхүүжилт, урамшуулал, нийгмийн асуудлыг дэмжих тогтолцоог боловсронгуй болгохоор тусгасан” гэж байлаа.
Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж 2006 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийснээс хойш өнөөдрийг хүртэл 128 иргэнд бөөр (108 иргэнд амьд донороос, 10 иргэнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан), 28 иргэнд элэг (27 иргэнд амьд донороос, 1 иргэнд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгасан), 2 иргэнд ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг амжилттай хийсэн байна. Эрхтэн шилжүүлэн суулгах оношилгоо, эмчилгээний нийт зардалд ойролцоогоор 16-85 сая төгрөг шаардагдаж байна.
Мөн сүүлийн 3 жилд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр гадаад улс руу явсан байх бөгөөд зөвхөн эмчилгээний зардалд 50.000-250.000 ам.доллар, бөөр шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээний зардалд 50.000-110.000 ам.доллар зарцуулж байгаа нь эмчлүүлэгч болон тэдний ар гэрт асар их эд материал, санхүүгийн болон сэтгэл санааны дарамт, чирэгдэл учирч, их хэмжээний мөнгө гадагшаа урсаж байгааг хууль санаачлагчид хэлдэг.
Хуулийн төслийг Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн юм. Хуулийн төслийг жил дамнуулан УИХ-аар хэлэлцэж байгаа. Уг нь хуулиа хурлан батлах юм бол нэг ч гэсэн хүний зардал мөнгө хэмнэгдэж амь нас аврагдах боломжтой болно. Иймээс цаг үеийн шаардлагыг хангасан шинэ хууль хүлээлт үүсгэж байна.
УИХ-ын гишүүдээ хуулиа хурдан баталж, нэг ч гэсэн хүнийхээ амийг аврахад анхаараад өгөөч!!!
DR. ADITYA · 2022/09/15
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай [email protected] 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. ADITYA · 2022/09/15
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай [email protected] 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)