Дуучин Ш.Хүрлээ "Цагаан сарнай" дуугаар сонсогчдодоо шинэ жилийн бэлэг барьж байна
2013/12/27
Залуу дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрлээ нь Г.Жигжидсүрэн найруулагчийн “Миний киноны дуунууд” нэвтрүүлэгт зориулан “Нарны унага” киноны дууг өөрийн хэв маягтаа оруулан шинэчлэн дуулан түүнийгээ дүрсжүүлэн клип хийлгэн ард түмэндээ хүргэсэн. Үүний дараагаар "Миний хоёр жаргал" хэмээх дуугаа "эр хүн таны энгэрт чинь эрхэлж, хайранд тань жаргадаг эрхмийн дээд хань, жаргалын дээд үрд тань" зориулан дуулан сонсогч та бүхэндээ хүргэж байсан юм.
Тэгвэл шинэ оны зааг дээр тэрбээр сонсогчдодоо шинэхэн уран бүтээлээрээ бэлэг барьж байна. Дуучин Ш.Хүрлээтэй уран бүтээлийнхэн талаар цөөн хором хөөрөлдлөө.
-Шинэ уран бүтээл туурвижээ. Энэ талаараа?
-Өнгөрч буй 2013 ондоо уран бүтээлийн олз омогтой байлаа. Урлаг.мн, Доргио.мн сайт намайг дэмжиж хамтарч ажилласанд баярлаж талархаснаа хэлмээр байна. “Нарны унага” киноны дуугаа дүрсжүүлж мөн “Миний хоёр жаргал” гэсэн шинэ уран бүтээлээ сонсогч түмэндээ хүргэсэн. Харин он солигдох мөчид " буюу "Цагаан сарнай" дуундаа клип хийлгэнэ та бүхэндээ бэлэг барьж байна.
-Цагаан сарнай дууны клипний утга санаа?
-Энэ дууны клиний утга санаа нь найзууд хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж буйг халуун дулаан уур амьсгалтай байгааг харуулахыг зорьсон. Зураг авалтыг Шарга морьт зусланд авлаа. Мөн Скай резорт цанын бааз дээр авсан.
-Клипний гол дүрд ямар хүн тоглосон бэ?
-Би өөрөө найзуудтайгаа тоглосон юм. Зураг авалтыг нээх их нүсэр биш яг шинэ жилийн уур амьсгал зохиомжтой болсон.
-Шинэ уран бүтээлийнхээ талаар тодруулга өгсөн таньд баярлалаа. Шинэ ондоо илүү ихийг хийж бүтээж үзэгч, сонсогчдодоо хүргэж байгаарай.
-Баярлалаа. Үзэгч, сонсогчидодоо ирж буй шинэ ондоо илүү их амжилтыг хүсье. Мөн танай хамт олонд амжилт хүсч байна.
Ингээд та бүхэндээ "Шинэ оны бэлэг" болгон туурвисан "Цагаан сарнай" дууны клипийг хүлээн авч үзнэ үү.
Д.Ана
Зочин · 2013/12/29
ymar goe beleg ve uran buteelchiin huvid ene l goe beleg bna bayarlalaa bayr hurgie amjilt
undral · 2013/12/29
bayarlalaa goe uran buteel bolj mash ih taalagdlaa amjilt husie