Оффшорын баримтууд Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийг үнэд хүргэх нь
2017/11/22
Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс цувралаар задалж буй “Панамын баримтууд”-ын шинэ мэдээлэл өнгөрсөн гурван өдрийн турш Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн дунд дуулиан шуугиан дэгдээв.
Учир нь, тэдгээр баримтууд дунд Монголын нөлөө бүхий 16 бизнес эрхлэгчийн Их Британийн оффшор бүсэд байгуулсан компани, нээсэн дансны тухай мэдээлэл байсан бөгөөд эзэн холбогдогчдын зүгээс өнөөдрийг хүртэл тодорхой тайлбар хийгээгүй байна.
Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Батболдын хүү Б.Баттүшиг, “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн асан Б.Батбаярын хүү Б.Батхишиг, “Адамс майнинг” компанийн захирал З.Оюундарь, “Голомт инвестмент лимитед”-ын захирал О.Ганжолоо, “Цагаан шонхор” компанийн захирал Ч.Энхтайван болон “Петро Матад” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Дуглас МакГэй нарын нэрс бий. Мөн олонд төдий л танил болоогүй бизнес эрхлэгчид болох БАЗ-Чулуунбаатар, Ч.Ганхуяг, З.Сүхболд, Б.Төгөлдөр, Б.Батцэнгэл, Д.Уянга нарын нэрс ч ил тод болсон байгаа.
Тэгвэл эндээс хийж болох нэг дүгнэлт бол тэд оффшор бүсэд данс нээсэн үү, компани байгуулсан уу гэдгээс илүүтэй Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төр ард түмний дунд үнэд хүрэх боломж бүрдсэн явдал байгаа юм. Учир нь, тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны өдөр хоногууд төдийгүй тангараг өргөснөөсөө хойш “Монголын уул уурхайн баялгаас хөлжсөн 30 гэр бүлийг шалгуулна” хэмээн удаа дараа мэдэгдэж байсан. Улмаар Улсын ерөнхий прокурорын газраас дээрх гэр бүлд ноогдох лиценз олголт, бизнесийг нь шалгах ажлын хэсэг байгуулсан байгаа. Ингэхдээ мэдээж хамгийн олон лиценз эзэмшигчдийг эхлээд тодруулах ёстой. Эндээс оффшор бүсийн нууц мэдээлэл болон Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр холбогдох юм.
Тэр дундаа, олны танил болсон Монгол Улсын бизнесийн салбарт нэр нөлөө бүхий эхний онцолсон бизнесмэнүүдийн хувьд бүгд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Монголын томоохон орд газрын лицензийг эзэмшдэг нь ил болсон. “Адамс майнинг”-ийн З.Номундарь гэхэд уул уурхайн олборлолтын бизнес эрхлэхээс илүүтэй лиценз эзэмшихийг чухалчилдаг. Тиймээс ч өнгөрсөн арван жилийн турш “Хамгийн олон лицензтэй” гэдгээрээ зард гарсан нэгэн. Харин “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэлийн тухайд түүнтэй хамт “НИК” компанийн хувьцааг эзэмшдэг Ч.Давааням нь өнгөрсөн сард оффшор бүсэд хадгалуулсан 4.3 сая ам.доллараа Монголд оруулж ирсэн байгаа. Ерөнхий сайд асан Сү.Батболд болон түүний гэр бүлийн тухайд ч уул уурхайн бизнест хөрөнгө оруулалт хийж, лиценз эзэмшиж байсан түүхтэй. Б.Батхишигийн тухайд ураны салбарт хайгуул хийж байсан нь саяхных. Энэ мэтээр тоочоод үзвэл Ерөнхийлөгчийн улс төрд оффшор бүсийн нууц мэдээлэл дэм тус болохыг үгүйсгэх аргагүй. Гагцхүү өшөө авалт, хонзон тайлах маягаар ашиглахгүй л бол шүү дээ. Дээр нь, Ерөнхийлөгч Х.Баттулгын хамаатан болон найз нөхөдтэй нь холбоотой оффшор дансны мэдээлэл ч өнгөрсөн зун олон нийтэд тарсан гэдгийг нь орхиж болохгүй. Хэрэв энэ нь үнэн бол асуудал гээндээ ч, гоондоо ч гэдгээр сааралтаж мэдэх л юм. Ирэх өдрүүдийг л хүлээе дээ.
Үндэсний шуудан сонин
Zochin · 2017/11/22
Хэдэн жилийн өмнө дэлхийн байгаль хамгаалахын Олон улсын байгууллагаас манай Богд уулын дархан цаазтай уулын хангах ёстой стандартыг олон үзүүлэлтээр зөрчсөн байна Энэ зөрчлийг арилгах талаар шаардахад Дархан цаазтай гэдэг жагсаалтаас нь хасуулчихая тэгээд асуудалгүй гэж байсан Манайхан юмыг маш амархан шийдэх гарц олох юмаа Офшорын бүсийн жагсаалтанд Панам гэх мэт гол офшорын улсыг оруулалгүй баталмагц л Жёнко тэргүүтэн нь офшоргүй цэвэр болоод хувирчихаж байгаа биз дээ Монгол ухаан гэж .......
Zochin · 2017/11/22
Хэдэн жилийн өмнө дэлхийн байгаль хамгаалахын Олон улсын байгууллагаас манай Богд уулын дархан цаазтай уулын хангах ёстой стандартыг олон үзүүлэлтээр зөрчсөн байна Энэ зөрчлийг арилгах талаар шаардахад Дархан цаазтай гэдэг жагсаалтаас нь хасуулчихая тэгээд асуудалгүй гэж байсан Манайхан юмыг маш амархан шийдэх гарц олох юмаа Офшорын бүсийн жагсаалтанд Панам гэх мэт гол офшорын улсыг оруулалгүй баталмагц л Жёнко тэргүүтэн нь офшоргүй цэвэр болоод хувирчихаж байгаа биз дээ Монгол ухаан гэж .......
Zochin · 2017/11/22
Ha ha ha