Хаалттай хаалганы цаана өрнөсөн МАН-ын 28-р их хурал
2017/11/22
МАН-ын 28-р их хурал хоёр хоног сүр дуулиантайгаар СТӨ-нд болж өнгөрлөө. Цэнгээний газарт орж буй мэт бугуйвч, мандат сэтгүүлчдэд өгсөн ч, сэтгүүлчдийг нохойн гөлөг шиг хөөж, хаалттай хаалганы цаана хөлдөөх шахав. Хэвлэл мэдээллийн ажилчдыг хөөж туусныг эс тооцвол Төрийн тусгай хамгаалалт, цагдаа нараар хамгаалуулаад, зохион байгуулалт сайтай, хэрүүл, талцал багатай СҮРТЭЙ хуралдсан. Хурлаар хэд хэдэн асуудлыг ярилцсан. Эдгээр гол асуудал нь эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж 30 хувь болгох тухай байв. Тодруулбал МАН-ын Бага хурлын гишүүдийн тоог нэмж 369 болгож, үүний 30 хувь нь эмэгтэйчүүд, 30 хувь нь намын анхан шатны байгууллагаас бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.
Намын даргаар хэнийг сонгохоо хэлэлцэв. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус тус нэр дэвшүүллээ. Мөн танхимаас Архангай аймгаас сонгогдсон төлөөлөгч н.Хүрэлбаатар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлсэн ч тэрбээр намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдсэн юм. Харин намын гишүүн Н.Дэмбэрэл үг хэлэхдээ намын даргад нэр дэвшихээс татгалзаж буйгаа илэрхийлэн нэрээ татав. Ингэснээр Монгол Ардын Намын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар өрсөлдсөн.
Тэдний хэнийг нь МАН-ын дарга болгох эсэхийг 21 аймаг 9 дүүргээс ирсэн 1383 төлөөлөгчийн 1261 нь хаалттайгаар саналаа өгч сонгосон юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх 1261 төлөөлөгчийн 63.1 хувийн санал авч Монгол Ардын Намын даргаар сонгогдлоо. Ингэснээр тэрбээр Монголын улс төрийн ууган хүчин МАН-ын 15 дахь даргаар сонгогдов.
Намын даргын тамгаа М.Энхболдоос албан ёсоор авсан У.Хүрэлсүх өчигдрөөс МАН-ын хагарал, хямрал дуусч байгааг зарлав. Энэ тухайд түүний хэлсэн үг нь “Би намынхаа эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Улс орныхоо эдийн засгийн уналтыг зогсоож, сэргээх хариуцлагатай үүрэг надад ногдож байна. УИХ дахь намын бүлгийн 33,32 гэсэн яриа энэ цаг мөчөөс эхлэн эцэс болж байгааг та бүхэндээ зарлая. Ийм үүрэг даалгаврыг Их хурлаас надад, МАН-ын 65 гишүүнд өглөө” гэж мэдэгдсэн юм.
Ямартай ч хагарч бутрахгүй нэгдээд нийлээд явна гэдгээ дарга нь хэллээ. Яахыг нь цаг хугацаа харуулах биз.
Хурал дууссаны дараа МАН-ын УЗ-ийн гишүүдийг шинэчлэх асуудлыг намын хэсэг бүлэг нөхдүүд ярилцахаар Тусгаар тогтнолын ордны 6-р давхарт цугласан. Гэхдээ халамцуу, гөлөмцүү хэсэг бүлэг хэлэлцүүлэгт явж байгаа харагдсан. 21:00 цагийн орчим халамцуу байсан улс ямар асуудал хэлэлцэж шийдснийг тухайн үед байсан нөхдүүдээс өөр хүмүүс одоогоор мэдэж амжаагүй байгаа.
Ямартай ч МАН бага хурлын гишүүд, намын дарга, УЗ-ийн гишүүдээсээ эхлээд шинэчлэгдэж байна. Шинэчлэгдэж дуусаад Улсын дээд шүүхэд намын дарга, дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх үлдлээ.
bagbandi · 2017/11/23
Muusain gomoonuud hudlaa shoudaa yu
ard · 2017/11/23
. Эх орондоо Тангараг өргөсөн Цэргийн хүн нь дээр биздээ... Ядаж л Монголоосоо урвахгүй. Хүрэлсүхийг тултал нь дэмжинээ Хүрэлсүхээс өөр хүн олно гээд хайсан ч энэ намаас олдохгүй.
Хүннү · 2017/11/22
За Хүрэлсүх минь их хүссэн зүйлээ авлаа. Намын нөхөд чинь чамд найдсан шүү. Гэхдээ хэтэрхий нам гэж байгаад газар шороо хүн ардаа хог дээр хаячхавдаа
Зочин · 2017/11/22
monhbat namaasaa garah uu booj uheh uu
Зочин · 2017/11/22
У.Хүрэлсүх өөрийн тархи оюун, зориг зүрх, итгэл үнэмшлээ улс эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхны төлөө сэтгэл харамгүй зориулж, зүтгэж чадна гэж бодож байна.
Ард · 2017/11/22
Зөв сонголт хийлээ МАН-ын төлөөлөгчид
Ард · 2017/11/22
болох ёстой зүйл болдогоороо л боллоо. Амжилт хүсье
м · 2017/11/22
Энд ямар ч шинэ мэдээлэл алга хөөрхий